"САНТА ЦАГДАА" арга хэмжээг зохион байгууллаа.
Тус цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас "Шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Санта цагдаа" арга хэмжээг зохион байгуулж дүүргийн Сүлжээ-3 ТВ-тэй хамтран нууц дуран ажиллуулж замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа 10 жолооч, 4 явган зорчигч нарыг "Дүрэмч жолооч"-оор шалгаруулж гарын бэлэг гардууллаа.
Жолооч нарын алтан шар зам өлзийтэй байх болтугай.