/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 02 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 02 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

НЭГ. ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР: 

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2019 оны эхний 02 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 311 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 150 нэгжээр буюу 32,5 хувиар буурсан байна.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 67 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 нэгж буюу 36,7 хувиар, зөрчлийн талаарх 244 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 111 нэгж буюу 31,2 хувиар тус буурсан байна.

Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл :

-   Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гомдол мэдээлэл 17 буюу 5,4 хувь;

-   Хулгайлах гомдол мэдээлэл 26 буюу 8,3 хувь;

-   малын хулгайн гомдол мэдээлэл 3 буюу 0.9 хувь;

-   Залилангийн 11 гомдол мэдээлэл буюу 3,5 хувь;

-   Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 2 буюу 0,6 хувь;

-   Хүчингийн гомдол мэдээлэл 2 буюу 0.6 хувь;

-   Хөдөлгөөний аюулгүй байдлын 58 гомдол мэдээлэл буюу 18,6 хувь;

-   Хүний амь нас хохирсон золгүй учрал 2буюу 0,6 хувь;

-   Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 4 буюу 1,2 хувь;

-   Бусад гомдол мэдээлэл 186 буюу 59,4 хувийг тус тус эзэлж байна.

Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй 67 гомдол мэдээллийн 39 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 20 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн 7 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, зөрчлийн 244 гомдол мэдээллийн 45 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээсэн, 93 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн, 94 гомпол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 1 гомдолд мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн 11 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

ХОЁР. БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНИЙ ХӨДӨЛГӨӨН 

   Багануур дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар 37,8 сая төгрөгийг хохиролтой 17 холбогдогчтой, 39 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал  16 хэргээр буюу 29 хувиар буурсан.Үүнээс хөнгөн хэрэг 27 буюу өнгөрсөн оны мөн үеэс 15 нэгжээр, хүнд хэрэг 12 бүртгэгдэж өнгөрсөн орны мөн үеэс 1 нэгжээр тус тус буурсан байна.

    Бүртгэгдсэн хэргийн төрлөөр нь авч нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход

-    1 буюу 2,5 хувийг хүнийг санаатай алах;

-    3 буюу 7,6 хувийг золгүй байдлаар амь насаа алдах;

-    1 буюу 2,5 хувийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох;

-    11 буву 28,2 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан;

-     3 буюу 7,6 хувийг  хүчиндэх;

-     7 буюу 17,9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

-    8 буюу 20,5 хувийг залилан мэхлэх гэмт хэрэг;

-    2 буюу 5,1 хувийг ТХХАБАЖЭ;

-    3 буюу 7,6 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 35,3 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 7,4 хувиар өсч, хөнгөн хэргийн илрүүлэлт 30,8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1,4 хувиар, хүнд хэргийн илрүүлэлт 50 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 27,8 хувиар тус тус өссөн байна.  

Гэмт хэргийн улмаас нийт 39 хүн хохирсноос 7 хүн нас барж, 12 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 6 нэгжээр буюу 6 дахин өсч, гэмтсэн хүний тоо 12 буюу 50 хувиар буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 12,3 сая төгрөг буюу 32,4 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлтийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 18,8 хувиар өссөн байна.

Эхний 2 сарын байдлаар 39 гэмт хэрэгт 17 хүн холбогдон шалгагдсаны 52,9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй 35,2 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 11,7 хувь нь оюутан сурагчдаас холбогдон шалгагдаж, нийт холбогдогчдын 52,9 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой, 35,2 хувь нь бага болон суурь боловсролтой, 11,7 хувь нь боловсролгүй этгээдүүд байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийн 14 буюу 35,8 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн бол өмнөх оны мөн үед 22 буюу нийт хэргийн 40 хувь нь дээрх газарт үйлдэгдсэн нь тоон үзүүлэлтийн хувьд урд оноос 8 нэгжээр буюу 36,3 хувь, мөн 6 буюу 15,6 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгжээр буюу 40 хувиар тус тус буурч, олон нийтийн газарт 5 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өсөлт бууралтгүй байна.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 8 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 16 нэгжээр буюу 66,6 хувиар, бүлэглэн гүйцэтгэсэн хэрэг 3 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгжээр буюу 50 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 1 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 1 нэгжээр буюу 50 хувиар тус тус буурсан бол эмэгтэй хүн оролцсон хэрэг 5 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 дахин өссөн байна.

2019 оны эхний 2 сарын байдлаар нийт 3914 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 706 нэгжээр буюу 22 хувиар өссөн. Зөрчлийн шийдвэрлэлтийн хувьд 3839 иргэнийг 138175 сая төгрөгөөр бэлэн бусаар болон шийтгэлийн хуудсаар торгож, 43 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасч торгох шийтгэх 26 нэгжээр буюу 1,5 дахин өсч, торгуульсан иргэдийн тоо 689 нэгжээр, торгуулийн хэмжээ 40,8 хувиар тус тус өссөн тоон үзүүлэлттэй байна. Мөн зөрчил гарган шүүхээр баривчлуулсан иргэн 13 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 12 нэгжээр буюу 48 хувиар буурсан бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 161 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 125 нэгжээр буюу 43,7 хувиар буурсан тоон үзүүлэлттэй байна. Эрүүлжүүлэгдсэн иргэдийн 11 буюу 6,8 хувь нь эмэгтэй хүн, насанд хүрээгүй хүнээс эрүүлжүүлэгдсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна