/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 04 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 04 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

НЭГ. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2019 оны эхний 04 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 616 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 305 нэгжээр буюу 33.1 хувиар буурчээ.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 128 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 56 нэгж буюу 30.4 хувиар, зөрчлийн талаарх 488 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 249 нэгжээр буюу 33.7 хувиар тус тус буурсан байна.

            Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

-   Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гомдол мэдээлэл 24 буюу 43.8 хувь;

-   Хулгайлах хэргийн гомдол мэдээлэл 53 буюу 8.6 хувь;

-   Малын хулгайн хэргийн гомдол мэдээлэл 5 буюу 0.8 хувь;

-   Залилангийн хэргийн 17 гомдол мэдээлэл буюу 2.7 хувь;

-   Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 12 буюу 1.9 хувь;

-   Хүчингийн гомдол мэдээлэл 2 буюу 0.3 хувь;

-   Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 135 гомдол мэдээлэл буюу 21.9 хувь;

-   Хүний амь нас хохирсон золгүй учрал 6 буюу 1 хувь;

-   Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 23 буюу 3.7 хувь;

-   Бусад гомдол мэдээлэл 350 буюу 56.8 хувийг тус тус эзэлж байна.

            Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй 128 гомдол мэдээллийн 79 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 41 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад цагдаагийн газар хэлтэст шилжүүлж, 6 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ба зөрчлийн 488 гомдол мэдээллийн 102 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, 178 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэн, 202 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 4 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

 

ХОЁР. Бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний хөдөлгөөн:

Багануур дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 97.9 сая төгрөгийг хохиролтой 40 холбогдогчтой, 72 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн хэрэг 31 нэгжээр буюу 30.1 хувиар буурч, үүнээс хөнгөн хэрэг 56 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 24 нэгжээр, хүнд хэрэг 16 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгжээр тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзэн нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход:

- 2 буюу 2.7 хувийг хүнийг санаатай алах;

- 2 буюу 2.7 хувийг золгүй байдлаар амь насаа алдах;

- 1 буюу 1.3 хувийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох;

- 21 буюу 29.1 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах;

- 2 буюу 2.7 хувийг хүчиндэх;

- 19 буюу 26.3 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

- 12 буюу 16.6 хувийг залилан мэхлэх;

- 5 буюу 6.9 хувийг ТХХАБАЖЭ;

- 8 буюу 11.1 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 47.0 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.2 пунктээр дээгүүр байгаа ба үүнээс хөнгөн хэргийн илрүүлэлт 47.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр доогуур, хүнд хэргийн илрүүлэлт 45.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.0 хувь дээгүүр байна.  

Гэмт хэргийн улмаас нийт 73 хүн хохирсоноос 7 хүн нас барж, 26 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 2 нэгжээр буюу 40.0 хувиар өсч, гэмтсэн хүний тоо 15 нэгжээр буюу 36.5 хувиар буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 24.1 сая төгрөг буюу 24.7 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлтийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар өссөн байна.

Эхний 4 сарын байдлаар 72 гэмт хэрэгт 40 хүн холбогдон шалгагдсаны 50.0 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй 35.0 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 15 хувь нь оюутан сурагчдаас холбогдон шалгагдаж, нийт холбогдогчдын 62.5 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой, 20.0 хувь нь бага болон суурь боловсролтой, 17.5 хувь нь боловсролгүй этгээдүүд байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 28 буюу 38.8 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн бол өмнөх оны мөн үед 48 буюу нийт хэргийн 46.6 хувь нь дээрх газарт үйлдэгдсэн нь тоон үзүүлэлтийн хувьд урд оноос 20 нэгжээр буюу 41.6 хувь, мөн 10 буюу 13.8 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгжээр буюу 23.0 хувиар, 5 буюу 6.9 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6 нэгжээр буюу 54.5 хувиар тус тус буусан байна.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 18 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 28 нэгжээр буюу 60.8 хувиар, бүлэглэн гүйцэтгэсэн хэрэг 7 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 нэгжээр буюу 66.6 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 2 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгжээр буюу 66.6 хувиар тус тус буурсан бол эмэгтэй хүн оролцсон хэрэг 11 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 83.3 хувиар өссөн байна.

                       Гурав. Зөрчлийн талаарх мэдээлэл:

  2019 оны эхний 4 сарын байдлаар нийт 8385 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2433 нэгжээр буюу 40.8 хувиар өссөн ба зөрчлийн шийдвэрлэлтийн хувьд 8209 иргэнийг 290075,0 сая төгрөгөөр бэлэн бусаар болон шийтгэлийн хуудсаар торгож, 97 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасч торгох шийтгэх 39 нэгжээр буюу 67.2 хувиар өсч, торгуулсан иргэдийн тоо 2407 нэгжээр, торгуулийн хэмжээ 53.3 хувиар тус тус өссөн тоон үзүүлэлттэй байна. Мөн зөрчил гарган шүүхээр баривчлуулсан иргэн 47 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгжээр буюу 11.3 хувиар буурсан бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 311 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 207 нэгжээр буюу 39.9 хувиар буурсан тоон үзүүлэлттэй байна. Эрүүлжүүлэгдсэн иргэдийн 17 буюу 5.4 хувь нь эмэгтэй хүн байх ба насанд хүрээгүй хүнийг эрүүлжүүлсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна