/ / "ЗӨВ ТУСГАЛ" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ЗӨВ ТУСГАЛ" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

             Тус цагдаагийн хэлтсээс санаачлан “Зөв Тусгал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дэлхийн зөн ОУБ-ын Багануур дах салбар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран "Зөв тусгал" өдөрлөгийг дүүргийн Д.Нацагдоржийн төв талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга С.Даваасүрэн, ИТХ-ын ажлын албаны дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын нарийн бичгийн дарга Б.Балжинням, цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын төлөөлөл Ариунцэнгэл нар болон бусад холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Өдөрлөгийн арга хэмжээг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга С.Даваасүрэн үг хэлж нээлээ. Арга хэмжээний үеэр дүүргийн Бүжиг Бүжиг хамтлаг болон Гүн Галуутай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагчид урлагийн тоглолт үзүүлсэн. Өдөрлөгт цагдаагийн хэлтэс нь Улаан загалмайн хороотой хамтран дүүргийн 5 хорооны эмзэг, өрх толгойлсон тус бүр 2 айлын 10 хүүхдэд тусламж үзүүлэн, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагууд уг хөдөлгөөнд нэгдлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна