/ Ил тод байдал / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

Олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг  2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл бүртгэж байна. 

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэж байна.
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд: 
1.      Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл 
2.    Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
3.    3 үеийн түүх;  / өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн  гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. /
4.    Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
5.    Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг; 
6.    Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
7.    Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
8.    Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
9.     Урьд нь ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
10.    Сүүлийн 3 сарын  хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
11.    Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа                      / судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/

Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 

Шалгалттай  холбоотой асуудлаар тус цагдаагийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Солонготой 99307030, 96307030 дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН 
ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭЛТЭС 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна