/ Бидний тухай / Газар нэгж / Дотоод хяналт аюулгүй байдлын газар / ГАЛТ ЗЭВСЭГ ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ ЭЗЭМШИГЧ ӨӨРЧЛӨХ ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ГАЛТ ЗЭВСЭГ ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ ЭЗЭМШИГЧ ӨӨРЧЛӨХ ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Галт зэвсэг худалдаж байгаа болон худалдаж авсан 2 тал нь:

  • Галт зэвсгийг шилжүүлэн бүртгэхийг хүссэн өргөдөл. /Нийслэлийн цагдаагийн газарт/
  • Худалдах, худалдан авах; Бэлэглэлийн; Өвлөлийн гэрээ  хийж нотариатаар  баталгаажуулсан байна. /Гэрээнд хоёр талын иргэний үнэмлэх болон галт зэвсгийн гэрчилгээ давхар батлагдсан байх/

Галт зэвсэг худалдаж байгаа иргэн, байгууллага нь:

  • Галт зэвсгээ харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад жил бүр бүртгүүлсэн, татвар төлсөн тэмдэглэгээ хийлгэсэн байх. /гэрчилгээний 14, 15-р хуудас/
  • Хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэсэн тэмдэг даруулсан байх.

Галт зэвсэг худалдан авч  байгаа иргэн нь:

  • 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  • Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 95147102, 93024600/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх.  /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
  • Тэмдэгтийн хураамж 5000 төгрөг тушаасан баримт 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна