/ Бидний тухай / Газар нэгж / Дотоод хяналт аюулгүй байдлын газар / "ЗЭВСЭГ - 2019" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

"ЗЭВСЭГ - 2019" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

      Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр цагдаагийн байгууллага явуулна.” , Хууль зүйн сайдын2015 оны А/220 дугаар тушаалаар баталсан “галт зэвсгийн тооллого явуулах журам”, мөн оны А/249 дүгээр тушаалаар баталсан “Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журам”-ын хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг үйлдэхэл ашигласан, алдагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийн нэгдсэн бүртгэлийг шинэчилж, бүртгэлгүй, нуугдмал галт зэвсгийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус худалдааг таслан зогсоох, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 тоот тушаалын дагуу ажлын хэсгийг байгуулан ажиллаа.

      Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 319 галт зэвсэг бүртгэлтэйгээс 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн  байдлаар 294 галт зэвсгийг тооллогод хамруулж, тооллого 92.1 хувьтай байна. Арга хэмжээний хүрээнд хууль бусаар эзэмшиж хадгалж байсан нуугдмал 2 галт зэвсгийг хураан авч, эрэн сурвалжлагдаж байсан 10 галт зэвсгийг олж тогтоон ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна