/ Ил тод байдал / ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

1.1.Төлөвлөлт, зохион байгууллатын чиглэлээр:

 

- Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан ажлын талаар:

  Нийслэлийн цагдаагийн газраас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 25а/4496 албан бичгээр 2019 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн хэрэгжилтийг хангах нэгдсэн жагсаалт гаргасан. Хэрэгжүүлэх баримт бичгийг  тасаг тус бүрээр гаргаж, тасаг, албадын дарга нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Баримт бичгийн хэрэгжилт, биелэлтийг заагдсан хугацаанд гаргаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, үр дүнг тооцон, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн ажилласан.  

- Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаарх мэдээлэл, тушаалын тоо, шийдвэрлэсэн асуудлын талаар:

  Тус хэлтсийн даргын зөвлөлийн хурал 2019 оны 09 сарын байдлаар 22 удаа хуралдаж удирдлага зохион байгуулалт болон алба хаагчтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг утгаар нь ангилж үзвэл:

Алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалин нэмж, хасах 8, албаны шалгалт 31, томилгоо 32, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 12, цол 10, шагнал 8 удаа 39 алба хаагч, сонсгол 11, төлөвлөгөөт дотоод хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажлын талаар 15 ба бусад хэлэлцсэн асуудал 7 байна.

Зөвлөлийн хурлын материалын бүрдлийг хангаж баталгаажуулан Зөвлөлийн хурлын хавтсанд цаг хугацааны дарааллаар байршуулсан.

- Дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлж, товч тайлагнах:  

Тус цагдаагийн хэлтсээс дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж тухай бүр салбар төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг заагдсан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэн, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. Дурдвал: Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын биелэлт 98 буюу 4.9 үнэлгээтэй, Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын биелэлт 87.3 буюу 4.4, “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 92.1 буюу 4.6 үнэлгээтэй, “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн биелэлт 88.7 буюу 4.4 үнэлгээтэй, эрүүл цагдаа хөтөлбөрийн биелэлт 90.8 буюу 4.1 үнэлгээтэй, байгуулагын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөний биелэлт 93.3 буюу 4.6 үнэлгээ, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт 91.4 буюу 4.5, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 85 буюу, 4.25 үнэлгээтэй тус тус биелүүлж ажилласан.

- Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, санамж бичиг болон бусад эрх зүйн актад хүргүүлсэн санал, шинээр батлагдсан эрх зүйн актуудыг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, санамж бичгийн хэрэгжилтийг хангаж, алба хаагчдад сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажилласан. эрх зүйн актад тусгах саналыг тухай бүр холбогдох газарт хүргүүлэн ажилласныг дурдвал: Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах саналыг, мөн Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/162 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг, Тулгар төрийн 2228 жил, Их монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд хамгаалалтад ажиллах алба хаагчдад шаардлагатай тусгай хэрэгслийн судалгаа, Хог хаягдал, орчины бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/285 дугаар захирамжийн биелэлт, Нийслэлийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 02, 05-ны өдрийн даалгаврын биелэлтийг тус тус үр дүнг тооцож холбогдох байгууллагад хүргүүлсэн. Засгийн газрын 2016 оны 121-р тогтоолын 4.1.3.2, 5.4.5.2, 5.4.4.4, 5.4.8.1, 5.4.8.2, 5.4.8.3, 5.4.6.2, 3.2.2.7, 5.4.9.1, 5.4.9.2 дахь заалтуудын хүрээнд 2019 оны 03-р улиралд хийсэн ажлын биелэлтийг хүргүүлж ажилласан.

 

- Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, холбоо, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагнах:

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 2018 оны хадгаламжийн нэгжийн нөхөн бүрдүүлэлт хийхээр тасгуудаас цаасан суурьтай баримтыг ЦБҮАЖ /код-120/-ын дагуу техник ажиллагааг хийлгэж, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу байнга хадгалах 54, 70 жил хадгалах 3, түр хадгалах 224 хадгаламжийн нэгжийг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан татаж авч, бүртгэлжүүлсэн.

. Архивын улсын үзлэгтэй уялдуулан Төв архиваас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээч нарыг 3 удаагийн сургалтад хамруулсан, мөн Цагдаагийн ерөнхий газрын Төв архиваас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, хоёр мэргэжилтнээр цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд 1 удаагийн сургалтыг зохион байгуулж ажилласан.

Мөн хэлтсийн даргын тушаалаар ажлын хэсэг зохион байгуулж, архивын баримтыг цэгцэлж 2015-2016 байнга хадгалах, 1985-2018 оны 70 жил хадгалах, 1999-2016 оны түр хадгалах, 1999-2017 оны устгах хэргийн нэрсийн жагсаалтыг ЦЕГ-ын дэргэдэх Төв архивын ББНШАКХурлаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар хурлаар хэлэлцүүлж батлуулан 331 хадгаламжийн нэгжийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр устгаж ажилласан. 2017-2018 оны байнга, түр хадгалах хадгаламжийн нэгжийн жагсаалт, 2010-2015 оны захиргааны зөрчлийн утсгах, 2016-2018 оны захиргааны зөрчлийн түр хадгалах хадгаламжийн нэгжийн жагсаалтыг ББНШАКХурлаар хэлэлцүүлж батлуулахаар хүргүүлсэн болно.

Цагдаагийн хэлтсийн даргын 2019 оны А/37 дугаар тушаалаар архивын бармтад тооллого явуулж ажилласан.  Захирамжлалын баримтыг 2015-2018 дуустал цахимжуулсан ба 100 хувьтай хийгдсэн байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгтэй холбогдуулж дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр архив, албан хэрэг хөтлөлтийн 4 үндсэн шалгуураар шалгалт хийж ажилласан.

Тайлангийн хугацаанд нийт 33 тушаал шийдвэр гарснаас удирдлага зохион байгуулалтын хүрээнд гарсан А тушаал 14, боловсон хүчин хүний нөөцийн чиглэлээр гасан Б тушаал 19 гарсан байна.

2019 оны 3 дугаар улиралд Холбооны хүлээх төв болон, НЦУГ, Е dok албан хэрэг хөтлөлтийн цахим сүлжээгээр нийт 643 албан бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн тасгуудад хуваарилан өгч ажилласан. Хугацаа заагдсан 177 албан бичгээс 144 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлүүлж хүргүүлсэн, хугацаа болоогүй 33 албан бичиг шийдвэрлэх шатандаа байгаа болно.

Холбоо мэдээллийн чиглэлээр:

2019 оны 03 дугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 21 алба хаагчийн компьютерийн үйлдлийн системийг шинээр суулган хэрэгцээт программ хангамж суулган хэвийн ажиллагааг хангасан. Уурхайн 4 замын урд байрлах гэрэл дохиог шинээр сольсон, 2-р хороо Петровис ШТС-ын урд байрлах гэрэл дохионы тэжээлийн блокыг засварлан хэвийн ажиллагааг хангасан. 00-03БРА автомашинд POLICE бичиглэл болон шонхорыг шинээр наан тусгай дуут гэрэл дохиог суулган холболтыг хийсэн, 20-84БРА, 36-88БРА автомашинуудад шонхорыг шинээр наасан. 5557БРА, 2084БРА автомашинуудын суурин станцын антенныг шинээр сольсон, 7817УБЕ автомашины станцны гранитурын уян холбоос гэмтсэнийг засварлан хэвийн ажиллагааг хангасан. 6 алба хаагчийн гар станцад суваг шинээр суулган 2 алба хаагчийн гар станцны микрафон эвдэрснийг засварласан. 6 Unimo маркын станцыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүргүүлэн шинэ програм хангамжийг суулгуулсан.

12 удаагийн цахим хурлын үеийн техник хэрэгслийг бэлтгэн хэвийн ажиллагааг хангаж ажилласан.

13 алба хаагчдад шинээр линк хаяг үүсгүүлж, компьютерт суулган ажиллагааны талаар заавар, зөвлөгөө өгсөн. 34 алба хаагчийн линк хаягийн нууц үгийг том үсэг, жижиг үсэг, тоо орсон нууц үгээр шинэчилсэн.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд алба хаагчдын нууц үггүй байсан 6 компьютерт шинээр нууц үг хийж, 3 компьютерийг лацадсан.  

“Их хар сүлд” ХХК-ий инженер техникийн ажилтнуудын хамт дүүргийн гудамж, зам талбайд суурилагдсан 19 телехяналтын камер, 24 сүлжээг хол зайд дамжуулагч антенныг засварлахаар хураан авсан.

Хэлтсийн шинэ барилга баригдаж байгаатай холбогдуулан Скайнэтворкс ХХК-ий ажилчдын хамт барилгаруу шинэ шилэн кабель татсан.

Гэмт хэрэг, зөрчлийн холбогдолтой нийт 43 цагийн камерын бичлэгийг хуулбарлан авч CD, DVD-нд хуулбарлан холбогдох алба хаагч нарт өгсөн.

Baganuur.police.gov.mn сайтад шилэн дансны холбоотой 21 мэдээллийг сар бүрийн 8 өдрийн дотор цаг хугацаанд байршуулсан.

Хэлтэст шинээр олгогдсон 22 ширхэг бэлэн бус торгуулийн төхөөрөмжид Epatrol болон Elaw программ хангамжуудыг суулган тохируулга хийн алба хаагчдад тараан хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө өгсөн.

Галуут 140 постны телехяналтын камерын төхөөрөмж болон антенн хүчтэй борооны улмаас шатаж гэмтсэнийг шинээр сольж тохируулга хийн хэвийн ажиллагааг хангасан.

Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үер усны аюулаас сэргийлэх зорилгоор “Агаарын эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөг хэлтсийн даргаар батлуулж дүүргийн гэр хорооллоор болон Хэрлэн голын ойр орчимд хяналт тавьж ажилласан.

03 дугаар улирлын байдлаар хэлтсийн фэйсбүүк хуудсанд 42 мэдээ мэдээлэл, 151 мэдээ мэдээлэл түгээлт хийн ажилласан.

Алба хаагчдын энгэрийн камерын багтаамж дүүрсэн тохиолдолд тухай бүрт цэвэрлэн, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажилласан.

 

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, боломжийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 

1.2.Хүний нөөцийн чиглэлээр:

- Алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалт, түүний үр дүнгийн талаар:

Тус цагдаагийн хэлтсийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө гарч батлагдсантай холбогдуулан түүнд нийцүүлэн алба хаагчдын дунд зохион байгуулах ажлын байран дахь 2019 оны албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг 21 сургалт зохион байгуулахаар төлөвлөн, боловсруулж хэлтсийн даргаар батлуулан хуваарийн дагуу сургалтуудыг зохион байгуулан ажилласан.

2019 оны 3 дугаар улиралд ажлын байран дахь албаны 8 удаагийн 8 цагийн сургалтад давхардсан тоогоор 638 алба хаагч хамрагдсан байна. Дүүргийн “Гүнгалуутай” цогцолбор сургуулийн багш, лектор Н.Рэгзэдмаагийн зохион байгуулсан “Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад 50.000 төгрөгийг сургалт, үйлдвэрлэлийн зардлаас зарцуулсан.

Алба хаагчдад Цагдаагийн хүрээний дүрэм, Эргүүл харуулын дүрэм, Дотоод албаны дүрмээр сургалтуудыг орж тухай бүр тестээр шалгалт авч, биелэлт, үр дүнг тооцон ажилласан.

Алба хаагчдын англи хэлний анхан шатны мэдлэгийн түвшинг ахиулах, дунд шатны мэдлэгийн түвшинг бататгах зорилгоор ЦЕГ-а ас авч хэрэгжүүлж байгаа “Англи хэл-30 хором” арга хэмжээний биелэлтийг хангах ажлын хүрээнд сургалтын 2 дугаар ээлжийг 2019.10.15-2019.12.23-ны хугацаанд  долоо хоногийн Мягмар, Баасан гарагуудад “Гүн галуутай” цогцолбор сургуулийн Англи хэлний багш Алтанцэцэг, Англи багш Шейлин нар  зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 3 дугаар улиралд ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д хамрагдсан алба хаагч байхгүй болно.

ХСИС-ын бакалаврын их дээдийн эчнээ дамжаанд 1, 5 жилийн эчнээ дамжаанд 1 алба хаагч хамрагдан суралцаж байна.

Мөн цагдаагийн хэлтсийн 16 алба хаагч Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа “Билиг” дээд сургуулийн эрх зүйн Магистрын сургалтад суралцаж  байна.

 

- Сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Тус цагдаагийн хэлтсийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө гарч батлагдсантай холбогдуулан түүнд нийцүүлэн алба хаагчдын дунд зохион байгуулах ажлын байран дахь 2019 оны соён гэгээрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг 4 чиглэл бүхий 28 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн, боловсруулж хэлтсийн даргаар батлуулан хуваарийн зохион байгуулан ажилласан.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ оны 03 дугаар улиралд 7 ажил, арга хэмжээг зохион байгуулсан.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

Бие бялдарын бэлтгэлжилтийн сургалт: Алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, эвсэг найрсаг хамт олныг бүрдүүлэх зорилгоор 2019 онд зохион байгуулах спортын уралдаан тэмцээний хуваарийг цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлэн ажилласан. Батлагдсан хуваарийн дагуу тус цагдаагийн хэлтсийн аварга шалгаруулах “Дартас”-ийн тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон баг тамирчидыг шагнаж урамшуулсан.

Түүнчлэн дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Унадаг дугуйн” аялалд 5 алба хаагч оролцож 19 байгууллагаас 5 дугаар байр эзэлсэн, мөн Голомт банкнаас зохион байгуулсан 3 төрөлт буюу холимог “Гар бөмбөг”, “Ширээний теннис”, “Дартас”-ын тэмцээнд амжилттай оролцож, тусгай байр эзэлсэн, Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан “Явган аялал”-ын тэмцээнд 12 алба хаагч оролцож багаараа 4 дүгээр байр эзэлсэн амжилттай байна.  

Алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг хангах, чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор долоо хоног бүрийн Лхагва гарагт өглөөний 06 цаг 30 минутад “Өглөөний гүйлт”-ийн арга хэмжээг зохион байгуулж алба хаагчдыг бүрэн хамруулсан.

Алба хаагчид, тэдний гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ:

Цагдаагийн хэлтсийн тасаг, хэсгийн алба хаагч нарын гэр бүлд цагдаагийн хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг таницуулах, ахмад ажилтнуудын хойч үедээ захих үнэтэй сургаал үгсийг сонсох, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийн арга хэмжээг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах “Тулга эрдэнэс” амралтын баазад 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж ажилласан.

Өдөрлөгт зохион байгуулагдсан арга хэмжээ:

 Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд Дүүргийн “Гүнгалуутай” цогцолбор сургуулийн багш, лектор Н.Рэгзэдмаа “Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа, хандлага” сэдвээр сургалт орсон.

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гэр бүл нь хол байгаа 3 алба хаагчийн эхнэрүүдтэй холбогдож, тэдэнд сэтгэлийн үгийг сонсгох зорилгоор “Цагдаагийн гэргийн захидал” арга хэмжээг зохион байгуулж, зурагт мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулсан.

Ахмад, залуу үеийн залгамж холбоог сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл дэд хурандаа Ц.Баярсайхан болон ахмадын зөвлөлийн гишүүн бэлтгэл хошууч Ч.Эрдэнэ нар гэр бүлийн өдөрлөгт хамтран оролцож, алба хаагчдад тэдний гэр бүлд өөрсдийн туулж өнгөрүүлсөн амьдрал, ололт, амжилт, алдаа дутагдлаа хуваалцаж, сэтгэлийн ярилцлага өрнүүлсэн.

Алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдийн дунд сугалаа тарааж, 19 гэр бүлийн гишүүнийг азтанаар шалгаруулж, гарын бэлэг гардуулсан.

Гэр бүлийн өдөрлөгийн хөтөлбөрийн хүрээнд “Олс таталт”, 3х3 “Сагсан бөмбөг”, “Үлгэрч аав, ээж”, алба хаагчдын хүүхдүүдийн дунд “Авъяаслаг бүжигчин” тэмцээнүүдийг зохион байгуулж, 1, 2, 3 дугаар байр эзлүүлж, дурсгалын зүйл гардуулж ажилласан.

- Гадаад улс оронд алба хаагчдыг сургалтад хамруулсан байдал, хүргүүлсэн саналын талаар:

ЦЕГ болон НЦУГ-аас гадаад улсад зохион байгуулагдах тэтгэлэгт болон бусад сургалтад алба хаагчдыг хамруулах талаар ирүүлсэн мэдээлэл, ажлын чиглэлийг тухай бүрт танилцуулсан ба уг сургалтуудад тавигдаж буй болзол, шалгуур шаардлага хангасан, суралцах хүсэлт гаргасан алба хаагч байхгүй тул холбогдох газруудад хариуг хүргүүлж ажилласан. Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас гадаад улс оронд суралцаж байгаа алба хаагч байхгүй болно.

- Хүний нөөцийн бодлогын талаар /томилогдсон, чөлөөлөгдсөн, хүний нөөцийн нөхөн хангалт хийсэн, батлагдсан орон тоо, дутуу орон тоо/:

Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дугаар тушаалаар тус хэлтэс нь одоо 49 офицер, 72 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай ажил үүрэг гүйцэтгэхээр орон тоо батлагдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/226 дугаар тушаалаар хэрэг бүртгэгчийн нэг орон тоог ахлах хэрэг бүртгэгчийн орон тоо болгон өөрчилж, цалингийн зэрэглэлийг ТТ11, цолны зэрэглэлийг хошууч байхаар, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/212 дугаар тушаалаар эргүүлийн цагдаагийн нэг орон тоог Шуурхай удирдлагын тасгийн даргын орон тоо болгон өөрчилж, цалингийн зэрэглэлийг ТТ12, цолны зэрэглэлийг дэд хурандаа байхаар тус тус баталж, одоо 50 офицер, 71 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай ажил үүрэг гүйцэтгэхээр байна.

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар орон тооны тулгалт хийхэд эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч 1, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа 2, хороо хариуцсан цагдаа 1, эргүүлийн цагдаа 1, хамгаалалтын цагдаа 1, цагдаа зохицуулагч 1, нийт 1 офицер, 6  ахлагч бүгд 7  орон тоо  дутуу, орон тооны нөхөн хангалт 94,3 хувьтай байна.

Он гарсаар тус хэлтэст нөөцөөс 13, ахлагч бүрэлдэхүүнээс офицер бүрэлдэхүүнд 5,  хэлтэс дотроо ажлын байр өөрчлөн томилогдсон 8, бусад газар, хэлтсээс шилжиж ирсэн 3,  шилжиж явсан 6, хүүхэд асрах чөлөө олгосон 1, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн 1, албанаас дутагдлаар халагдсан 2 алба хаагч байна.  

- Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг дэх үе шатыг хэрэгжүүлэх 25 заалт бүхий Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газраас 2019 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “Авлига-нэг өдрийн хөтөлбөр”-т  сургалтад тус хэлтсээс 3 алба хаагч хамрагдсан.  

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тодорхой ажил арга хэмжээнүүдийг хийж гүйцэтгэн ажилласан ба ЦЕГ-ын ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/77 албан бичигт Авлигын эсрэг хууль, хөтөлбөрийг сурталчилах чиглэлээр санаачлагатай туршлага болохуйц хэмжээнд ажилласан талаар сайшаагдсан. Мөн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын авлига, хүнд сурталын талаар мэдээлэл авах зорилгоор мэдээллийн самбарт санал авах хайрцаг, мэдээллийн булан, хууль эрх зүйн буланг иргэдэд зориулан ажиллуулж байна.  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчилах, таниулах,  авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг ханган хангах зорилгоор 2 удаагийн 2 цагийн сургалтад 72 алба хаагч хамрагдсан.

Цагдаагийн хэлтсийн Авилгаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг байршуулан Авилгатай тэмцэх газар, ЦЕГ-аас эрхлэн гаргасан зурагт хуудсыг байршуулахаас гадна тасгийн дарга нарт хүлээлгэн өгч алба хаагчдын өрөөнүүдэд байршуулсан. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбоотой тус хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих нийт 47 мэдүүлэг гаргагчид ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх талаар олсон мэдлэгийг бататгах, сэргээх зорилгоор 1 цагийн дадлага сургалтыг тасгуудад зохион байгуулж, заавар, зөвлөгөө өгсөн. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг  Нийслэлийн цагдаагийн газраас  хэрэгжүүлэх  нэг дэх үе шатны  харъяа  газар, хэлтэст хамааралтай заалтуудын биелэлтийг гаргахад 25 ажил арга хэмжээ 2019 оны эхний хагас жилийн байдлаар 97,6 буюу 4,88 үнэлгээтэй байна.

Авлигын эсрэг хууль, тогтоомж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрэм, цагдаагийн байгуулллагын үйл ажиллагааны журмыг алба хаагчдад сурталчилан таниулах, тэдний бүтээлч ажиллагааг дэмжин урамшуулах замаар авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын болон сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эерэг хандлага, ёс суртахуун төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан илтгэлийн уралдааны удирдамжийг Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулж, илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж боловсруулан биелэлтийг ханган ажиллалаа. Илтгэлийн уралдаанд тус хэлтсийн 8 алба хаагч бүтээлээ ирүүлснийг дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Жанчив, захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ө.Амарсанаа, хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Солонго нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид уншиж, танилцан үнэлэлт дүгнэлт өгч, тэргүүн байрт Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мэндбаяр, дэд байрт эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Амарсайхан, гутгаар байрт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эрхэмбаяр нар шалгарч,  тэрүүн байр зэлсэн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мэндбаярын “Алба хаагчдын соёл, ёс суртахууны төлөвшил, онцлог, цаашид анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг дараагийн шатны шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн.

Алба хаагчдын албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагийг сануулах зорилгоор “Цагдаагийн тангараг”,  Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг тусгайлан бэлтгэсэн хэвлэмэл хуудсан дээр бичүүлж, хэлтсийн хичээнгүй, гоё бичигтнийг шалгаруулах тэмцээнийг эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нартай хамтран зохион байгуулж 3 алба хаагчийг шалгаруулан урамшууллаа.

Тус хэлтсийн бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, сахилга ёс зүйд хяналт тавих зорилгоор Лхагва гараг бүр өглөөний 06:00 цагт гүйлт, дасгал, хөдөлгөөнийг 2019 оны 6 сарын 5-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.  Дээрх арга хэмжээний хүрээнд алба хаагчдын авлига, ашиг сонирхлын мэдлэг, мэдээллийг шалгах, тэдэнд Авлигын эсрэг хууль, тогтоомжийн мэдлэг олгох зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 07:00 цагаас асуулт, хариултын “АХА” тэмцээнийг нийтийн хэв журмын тасагтай хамтран шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Уг тэмцээний асуултанд зөв хариулсан алба хаагчдыг бал, кофе, чихэр, дэвтэр, шугам зэрэг зүйлсээр урамшуулж, асуултанд хариулж чадаагүй алба хаагчдад тухай бүр нь хошин, хөгжилтэй хэлбэрээр шийтгэл ногдуулж авлига, ашиг сонирхлын хууль, дүрэм, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг бие даан судлах үүрэг өглөө. АХА тэмцээний ялагчаар мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяр шалгарч, хоёрдугаар байрт зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Батсайхан /шинэ төгсөгч/ шалгарсан.

Арга хэмжээний хүрээнд мөрдөн байцаах тасгаас санаачлан алба хаагчдын зайлшгүй хэрэгжүүлэх, мэдэж байх “Мэдэгдэл, тайлбар гаргах” маягтыг хэрхэн гаргах талаар сургалт зохион байгуулж, эрүүгийн хэрэг болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад гарын авлага бэлтгэн тарааж, өрөөнүүдэд санамж байршуулсан.

“Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гэж юу вэ?” (2019 он), Харандааны адал явдал “Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?” (2019 он), Харандааны адал явдал “Хөрөнгө орлогын мэдүүлэг” зэрэг зохиомжит шторкийг хэлтсийн бие бүрэлдэхүүнд 2019 оны 09 дүгээр сарыни 23-ны өдрийн өглөөний рапортын дараа үзүүлж, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг өгч, хэлтсийн коридорт зурагтаар өдөр тутам алба хаагчид болон иргэдэд сурталчилан, Цагдаагийн хэлтсийн сайт болон фэсебүүк хаягаар мэдээлэн ажиллаа.

  1.3. Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

 

- Хариуцсан нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв, хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

2019 оны эхний 8-р сарын  байдлаар төвлөрсөн төсвийн санхүүжилт 1.192.962.200,00  төгрөгөөр батлагдаж, гүйцэтгэл 1.192.962.200,00  төгрөг болж урсгал санхүүжилт 100 хувьтай байна. Эрүүлжүүлэх, саатуулах байр, журмын хашааны орлогын төлөвлөгөө 7.333.600,00 төгрөгөөр батлагдаж гүйцэтгэл 5.893.150,00 төгрөгний орлого орж, орлогын төлөвлөгөө 1.440.450,00 төгрөгөөр биелэгдээгүй байна. Төсвийн хувиарлалтыг зохих журмын дагуу зарцуулсан. 2019 оны эхний 8-р сарын байдлаар шилжин томилогдож ирсэн алба хаагчид, шинээр томилогдсон, ажлын үр дүнгээр цалин нэмсэн, хассан тушаалаар, алба хаагчдад зохих хувиар цалинг бодож олгосон болно. Батлагдсан орон тоо 124 байхаас эхний 8-р сарын байдлаар 120-н  алба хаагчид 1.050.565.200,00 төгрөгийн цалин, 17.690.000,00 төгрөгний хоолны мөнгийг олгож, давхардсан тоогоор ажил албандаа идэвх зүтгэл гаргасан 256 алба хаагчийн цалинг 16.251.820,00 төгрөгөөр нэмж,  зөрчил дутагдал гаргасан 213 алба хаагчийн цалинг 8.642.704,00 төгрөгөөр хассан байна.

Алба хаагч нарт 2.673.000,00 төгрөгний томилолт олгож, шуудан холбооны зардалд 3.796.854,00, гэрэл цахилгааны зардалд 11.922.400,00, байрны түрээсийн зардалд 25.731.098,00, сургалтын зардалд 708.000,00, цэвэрлэгээний болон бусад зардалд 1.088.149,00, бичиг хэргийн зардалд 5.273.600,00 төгрөгийг, тээвэр шатахууны зардалд 36.156.720,00 төгрөгийг урсгал засварын зардалд 6.361.680,00 төгрөгийг тус тус зарцуулсан.

- Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 29 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Шилэн дансны хууль 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнтэй холбоотойгоор шилэн дансны вэб сайтыг хэлтсийн сайтад байршуулан, хэлтсийн болон шилэн дансны сайтад холбогдох мэдээ тайлангуудыг хуулийн хугацаанд нь байршуулж хэвшсэн. Хэлтсийн коридорт “Ил тод байдал”-ын самбарыг байршуулсан. ЦЕГ-аас мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах чиглэлээр хүргүүлж байгаа үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2019 оны эхний 9-н сарын байдлаар хуулийн хугацаанд шилэн дансны сайтад 99 мэдээллийг байршуулан ажилласан.

 

 1.4. Сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын чиглэлээр: 

        

-   Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар:

Алба хаагч, иргэд байгууллагаас нийт 138 өргөдөл, гомдол гаргаснаас гомдол 5, ажилд орох суралцахыг хүссэн 16, ажил өөрчлөх шилжин томилогдох 9, ажилд орохыг хүссэн 4, захиргааны чөлөө хүссэн 75, бусад чиглэлээр 34 өргөдөл санал гаргасан байна. Өргөдөл гомдлын мэдээг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт сараар, дүүргийн Засаг даргын Тамгын газарт улирал бүр гаргаж хүргүүлж ажилласан.

            Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 5 иргэнээс бичгээр гомдол ирүүлснийг зохих журмын дагуу хүлээн авч, албаны шалгат явуулж дүнг Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн үйл ажиллагааг чанарын хувьд доголдуулж, ажлын хариуцлага алдсан 5 алба хаагчид ажлын үр дүнгээр, үндсэн цалинг 20-40 хүртэл хувиар бууруулж, арга хэмжээ тооцож, гомдол гаргасан 5 иргэнд бичгээр хариу хүргүүлсэн. Тухайн алдааг өөрөө болон бусад алба хаагчдаас гаргуулахгүй байх чиглэлээр буруутай 5 алба хаагчаар мэдээлэл хийлгэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж хариуцсан тасгийн даргад алба хаагч нарт тавих өдөр тутмын хяналтыг сайжруулах талаар үүрэг өгч ажилласан.          Цагдаагийн хэлтсийн даргаас алба хаагчдад сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх, өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар бичгээр 45 удаагийн үүрэг хүргүүлэн биелэлтийг нь тооцон ажилласан.

- Эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/121 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Green Cross” корпарацийн үйлдвэрлэсэн “Pre filled syringe” буюу нэг хүн тун тариурт савлагдсан томуугийн ванцинжуулалтын мэдээллийг цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт танилцуулж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нийт 37 алба хаагч тус вакцинд хамрагдсан.

Цагдаагийн хэлтсийн шинээр баригдаж буй конторын барилгын энэ оны 1 тэрбум төгрөгний төсөв хөрөнгө шийдвэрлэгдэж барилгын ажлыг гүйцэтгэгч “ЭН-АР” ХХК-ны үйл ажиллагаа 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, барилгын гүйцэтгэл одоо 95 хувьтай ажил явагдаж байгаа бөгөөд цагдаагийн хэлтсийн удирдлагын зүгээс тогтмол хяналт тавин ажилласан.

ХоёрГэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн

аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

 

2.1.Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд:

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд НХЖХГ-ын даргын 2019.09.18-ны өдөр 25в/2507 дугаартай бичгээр ирүүлсэн ажлын чиглэл, МУ-ын ЗГ-ын 2018 оны 62 дугаар тогтоол “Сайжруулсан түлш худалдан борлуулах цэгүүдэд хяналт, шалгалт хийх ажлын удирдамж алба хаагч нарт танилцуулан, хэрэгжилтийг ханган ажиллаа.

Дүүргийн Засаг даргын “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийн малыг албадан гаргах тухай” 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/262 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хороо хариуцсан хэсгийн байцаагч нарыг үүрэгжүүлж, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтарсан шалгалтыг 2 удаа зохион байгуулж, мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гарах талаар яриа хийж ажилласан.

- Тухайн дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн мэдээ, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

   Дүүргийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд 7, 14 хоног, сар улирал, хагас жил тутам дүн шинжилгээ хийж нөхцөл байдал хүндэрсэн хороодод явган болон хөдөлгөөнт, дронт, мотоцикльт эргүүлийг тогтмол ажиллуулсан.

Эрүү хэв журмын нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтийн дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 15нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцож ажилласан. 2019 оны эхний 08 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 1237 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 428 нэгжээр буюу 25.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 259 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 73 нэгжээр буюу 21.9 хувиар, зөрчлийн талаарх 978 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 355 нэгжээр буюу 26.6 хувиар тус тус буурсан байна.

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу тус цагдаагийн хэлтэст бүртгэлтэй 15 урамшилт эргүүлийн иргэдтэй 2019 онд ажиллах “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаж байна..

Тус дүүргийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаартай захирамжийн дагууиргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг 7 хоног бүрийн Баасан гарагт эргүүл шалгалтаар ажиллуулж байна. 2019 оны 03-р улиралд захирамжийн хүрээнд Багануур Холбооны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хаалттай хорих 427-р анги, Хилийн цэргийн 0252-р анги зэрэг байгууллагуудаас эргүүлд гарсан байна. Мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд хамгаалагч нарыг болон эцэг эхчүүдийн эргүүлийг өдөр бүр сургууль, цэцэрлэгийн орчим ажиллуулж байна.

Алба хаагч нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт эргүүлд ажиллаж буй КИА маркийн 2084УНҮ, 0300БРА дугаарын тээврийн хэрэгслүүдэд засвар үйлчилгээг тасралтгүй хийж байнга орой, шөнийн эргүүлд ажиллуулж байна. Мөн хөдөлгөөнт эргүүлд Елентра маркийн 0273УНҮ дугаарын тээврийн хэрэгслийг 2019 оны 09 дүгээр сараас эхлэн өдрийн цагаар хөдөлгөөнт эргүүлд  ажиллуулж байна

 

Дээрх ажил арга хэмжээг зохион байгуулан ажилласнаар 2019 оны эхний 08 сарын байдлаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 15 үйлдэгдсэн ба урьд оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

- Камер, техникийн хяналтын үйл ажиллагааны талаар /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор теле хяналтын камеруудын ашиглалтыг дээшлүүлэх, өргөжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, үр дүнг нь тооцсон байдал, нутгийн захиргааны байгууллагаар төсөв, хөрөнгө шийдвэрлүүлэхээр хамтран ажилласан талаарх мэдээлэл/:

Дүүргийн гудамж зам талбайд 2013 онд суурилагдсан телехяналтын камеруудад засвар үйлчилгээ хийх мөн шинээр 13 телехяналтын камерыг Их хар сүлд ХХК-тай хамтран суурилуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Энэ ажлын хүрээнд 19 телехяналтын камерыг засвар үйлчилгээ хийхээр улаанбаатар хотруу Их хар сүлд ХХК-ий инженер техникийн багийн хамт олон авч явсан. Мөн 2 сууц өмчлөгчдийн холбооны телехяналтын камерын системийг цагдаагийн хэлтэстэй холбох ажлын судалгааг гарган бэлтгэл ажлыг хангаж байн

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна