/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

 

1.1.Төлөвлөлт, зохион байгууллатын чиглэлээр:

 

- Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан ажлын талаар:

  Нийслэлийн цагдаагийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30а-1/2360 албан бичгээр 2019 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн хэрэгжилтийг хангах нэгдсэн жагсаалт гаргасан. Хэрэгжүүлэх баримт бичгийг  тасаг тус бүрээр гаргаж, тасаг, албадын дарга нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Баримт бичгийн хэрэгжилт, биелэлтийг заагдсан хугацаанд гаргаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, үр дүнг тооцон, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн ажилласан.  

- Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаарх мэдээлэл, тушаалын тоо, шийдвэрлэсэн асуудлын талаар:

  Тус хэлтсийн даргын зөвлөлийн хурал 2019 оны эхний 06 сарын байдлаар 16 удаа хуралдаж удирдлага зохион байгуулалт болон алба хаагчтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг утгаар нь ангилж үзвэл: Алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалин нэмж, хасах 6, албаны шалгалт 22, томилгоо 23, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 12, цол 10, шагнал 7 удаа 36 алба хаагч, сонсгол 11, төлөвлөгөөт дотоод хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажлын талаар 15, ба бусад хэлэлцсэн асуудал 5 байна. Зөвлөлийн хурлын материалын бүрдлийг хангаж баталгаажуулан Зөвлөлийн хурлын хавтсанд цаг хугацааны дарааллаар байршуулсан.

- Дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлж, товч тайлагнах:  

Тус цагдаагийн хэлтсээс дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж тухай бүр салбар төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг заагдсан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэн, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. Дурьдвал: Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын биелэлт 98 буюу 4.9 үнэлгээтэй, Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын биелэлт 87.3 буюу 4.4, “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 92.1 буюу 4.6 үнэлгээтэй, “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн биелэлт 88.7 буюу 4.4 үнэлгээтэй, эрүүл цагдаа хөтөлбөрийн биелэлт 90.8 буюу 4.1 үнэлгээтэй, байгуулагын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөний биелэлт 93.3 буюу 4.6 үнэлгээ, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт 82 буюу 4.1 үнэлгээтэй тус тус биелүүлж ажилласан.

- Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, санамж бичиг болон бусад эрх зүйн актад хүргүүлсэн санал, шинээр батлагдсан эрх зүйн актуудыг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

 

Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, санамж бичгийн хэрэгжилтийг хангаж, алба хаагчдад сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажилласан. эрх зүйн актад тусгах саналыг тухай бүр холбогдох газарт хүргүүлэн ажилласныг дурдвал: Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгах санал, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, шинээр батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилт, ЦБҮАЖ-ийн шинэчлэгдэхээр ирүүлсэн төслийг бүртгэж, цахим сан үүсгэн тухай бүр нийт алба хаагчдад танилцуулан, хэлэлцүүлж алба хаагчдаас гарсан 11 саналыг нэгтгэн НЦГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст албан бичгээр хариу хүргүүлэн ажилласан. 

- Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, холбоо, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагнах:

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 2014 оны байнга хадгалах 45 хадгаламжийн нэгжийг Төв архивын ББНШАЗК-ын хурлаар хэлэлцүүлэн батлуулж, нөхөн бүрдүүлэлт хийсэн. Хэлтсийн анхан шатны архивт 2018 оны хадгаламжийн нэгжийн нөхөн бүрдүүлэлт хийхээр тасгуудаас цаасан суурьтай баримтыг ЦБҮАЖ /код-120/-ын дагуу техник ажиллагааг хийлгэж, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу байнга хадгалах 54, 70 жил хадгалах 3, түр хадгалах 224 хадгаламжийн нэгжийг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан татаж авч, бүртгэлжүүлсэн.

Архивын улсын үзлэгтэй уялдуулан Төв архиваас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээч нарыг 3 удаагийн сургалтад хамруулсан, мөн Цагдаагийн ерөнхий газрын Төв архиваас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, хоёр мэргэжилтнээр цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд 1 удаагийн сургалтыг зохион байгуулж ажилласан.

Мөн хэлтсийн даргын тушаалаар ажлын хэсэг зохион байгуулж, архивын баримтыг цэгцэлж 2015-2016 байнга хадгалах, 1985-2018 оны 70 жил хадгалах, 1999-2016 оны түр хадгалах, 1999-2017 оны устгах хэргийн нэрсийн жагсаалтыг ЦЕГ-ын дэргэдэх Төв архивын ББНШАКХурлаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар хурлаар хэлэлцүүлж батлуулан 331 хадгаламжийн нэгжийн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр устгаж ажилласан. 2017-2018 оны байнга, түр хадгалах хадгаламжийн нэгжийн жагсаалт, 2010-2015 оны захиргааны зөрчлийн утсгах, 2016-2018 оны захиргааны зөрчлийн түр хадгалах хадгаламжийн нэгжийн жагсаалтыг гарган төв архивт батлуулахаар хүргүүлсэн.

Цагдаагийн хэлтсийн даргын 2019 оны А/37 дугаар тушаалаар архивын бармтад тооллого явуулж, байнга, 70 жил хадгалах баримтыг цахимжуулах ажил 60 хувьтай хийгдэж байна.

 

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, боломжийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 

  1.2.Хүний нөөцийн чиглэлээр:

 

- Алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалт, түүний үр дүнгийн талаар:

Тус цагдаагийн хэлтсийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө гарч батлагдсантай холбогдуулан түүнд нийцүүлэн алба хаагчдын дунд зохион байгуулах ажлын байран дахь 2019 оны албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг 21 сургалт зохион байгуулахаар төлөвлөн, боловсруулж хэлтсийн даргаар батлуулан хуваарийн дагуу сургалтуудыг зохион байгуулан ажилласан.

2019 хагас жилийн байдлаар нийт 17 сургалт зохион байгуулсны 8 сургалтыг 1 дүгээр улиралд, 9 сургалтыг 2 дугаар улиралд зохион байгуулж сургалтын нэгдсэн санд шивж оруулсан.

Ажлын байран дахь албаны 17 удаагийн 17 цагийн сургалтад давхардсан тоогоор 899 алба хаагч хамрагдсан байна.

Алба хаагчдын англи хэлний анхан шатны мэдлэгийн түвшинг ахиулах, дунд шатны мэдлэгийн түвшинг бататгах зорилгоор ЦЕГ-аас авч хэрэгжүүлж байгаа “Англи хэл-30 хором” арга хэмжээний биелэлтийг хангах ажлын хүрээнд Сургалтыг 2019.04.05-2019.12.23-ны хооронд хугацаанд долоо хоногийн Мягмар, Баасан гарагуудад  “Гүн галуутай” цогцолбор сургуулийн Англи хэлний багш Алтанцэцэг,  Англи багш Шейлин нар тогтмол зохион байгуулж байна.

ЦЕГ-ын даргын тушаалаар тус цагдаагийн хэлтсээс 11 алба хаагч Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д хамрагдсан байна түүнчлэн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан сургалтад 33 алба хаагчийн саналыг хүргүүлж, хамруулсан. Тус хэлтсээс Хууль сахиулахын Их сургуулийн эчнээ 5 жилийн сургалттай ангид 2, их дээдийн эчнээ 3 жилийн сургалттай ангид 1 алба хаагч суралцаж байна. Мөн цагдаагийн хэлтсийн 16 алба хаагч Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа “Билиг” дээд сургуулийн эрх зүйн Магистрын сургалтад суралцаж  байна.

- Сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Тус цагдаагийн хэлтсийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө гарч батлагдсантай холбогдуулан түүнд нийцүүлэн алба хаагчдын дунд зохион байгуулах ажлын байран дахь 2019 оны соён гэгээрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг 4 чиглэл бүхий 28 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн, боловсруулж хэлтсийн даргаар батлуулан хуваарийн зохион байгуулан ажилласан.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ оны 02 дугаар улирал, хагас жилийн байдлаар 9 ажил, арга хэмжээг зохион байгуулсан.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

Бие бялдарын бэлтгэлжилтийн сургалт:Алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, эвсэг найрсаг хамт олныг бүрдүүлэх зорилгоор 2019 онд зохион байгуулах спортын уралдаан тэмцээний хуваарийг цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлэн ажилласан. Батлагдсан хуваарийн дагуу тус цагдаагийн хэлтсийн аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”, “Үндэсний бөх”, ”Биллъярд”, “Ширээний теннис”, “Гар бөмбөг” “Шатар”, “Марш тактик”, “Боулинг”-ийн тэмцээнүүдийг зохион байгуулж, амжилттай оролцсон баг тамирчидыг шагнаж урамшуулсан. Түүнчлэн ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд тус хэлтсийн ХБТ-ийн алба хаагчид амжилттай оролцож тэргүүн байр, дүүргийн хэмжээнд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан хэлтсийн баг тамирчид “Гар бөмбөг”-ийн тэмцээнд 3 байр, “Дартс”-ын тэмцээнд тэргүүн байранд шалгарч амжилт үзүүлсэн. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын “Хөнгөн атлетик”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж, 18 алба хаагчийг оролцуулж байгууллагын дүнгээр 10 дугаар байранд шалгарч, 3 алба хаагч Хүч спорт хорооны Спортын 1, 2, 3 дугаар зэргээр тус тус шагнагдсан.

Алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг хангах, чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор дүүргийн спорт хороотой 2019 онд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, улиралд 625.000 төгрөг төлж долоо хоног бүрийн Пүрэв гарагт алба хаагчдыг заалны чөлөөт тоглолтоод бүрэн хамруулсан.

Алба хаагчид, тэдний гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ:

Тус хэлтсээс 2019 оны соён гэгээрүүлэх чиглэлээр төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн найрсаг харилцаа, бие биенээ хүндлэх хүндлэл, ажлын онцлогийг тусгаж, эвсэг, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Гэр бүлийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж ажиллаа. Өдөрлөгийн үеэр цагдаагийн алба хаагч нар болон тэдний гэр бүлийн гишүүдээс бүрдсэн урлагийн тоглолтыг сонирхуулсан мөн цагдаагийн хэлтсээс 2019 оны 1-р улиралд хийж, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг танилцуулан, хүндэтгэлийн зоог барьж, “Үлгэр жишээч гэр бүл”-ийг шалгаруулж, гарын бэлэг гардуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгаас зохион байгуулсан “Хачин гоё” тоглолтийг 25 алба хаагч гэр бүлийн хамт үзэж, сонирхсон.

Ахмад, залуу үеийн залгамж холбоог сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ахмадын зөвлөлтэй хамтран 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Инээвэл залуужина” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан мөн алба хаагчдад ахмад ажилтнаасаа суралцах тухай сургалт, өдөрлөгийг 2019 оны 05 дугаар 30-ны өдөр зохион байгуулж, цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Ц.Баярсайхан, дэд хурандаа Б.Амарбаатар нар алба хаагч нартай харилцан ярилцаж, мэдээлэл солилцон ажилласан.

Цагдаагийн хэлтсийн нэр бүхий 12 алба хаагч 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд Дорнод аймаг, БНХАУ-ын Манжуур хотод аяллаар зорчиж, хугацаандаа зөрчил, дутагдал гаргалгүй, аюулгүй байдлыг хангаж ирсэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тус хэлтсийн шинээр баригдаж буй барилгын үйл явцтай танилцах үеэр алба хаагчдын албан хэрэгцээнд зориулж тавилга, эд зүйлүүдийг шинэчлэх талаар санал тавьж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25у/1764 дугаартай албан бичгээр шаардлагатай тавилга, эд зүйлсийг худалдан авах төсвийн саналыг хүргүүлсэн.   

- Гадаад улс оронд алба хаагчдыг сургалтад хамруулсан байдал, хүргүүлсэн саналын талаар:

Тус цагдаагийн хэлтсийн хэлтсээс жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Р.Батбилэг Цагдаагийн байгууллагаас UNMISS буюу НҮБ-ын Өмнөд Судан Улс дахь Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн мөн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны цагдаагийн дээд сургуульд “Хар тамхи болон Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтад хамруулах 1 алба хаагчийн саналыг НЦГ-т албан бичгээр хүргүүлсэн.  

 - Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг дэх үе шатыг хэрэгжүүлэх 25 заалт бүхий Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газраас 2019 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “Авлига-нэг өдрийн хөтөлбөр”-т  сургалтад тус хэлтсээс 3 алба хаагч хамрагдсан.  

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тодорхой ажил арга хэмжээнүүдийг хийж гүйцэтгэн ажилласан ба ЦЕГ-ын ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/77 албан бичигт Авлигын эсрэг хууль, хөтөлбөрийг сурталчилах чиглэлээр санаачлагатай туршлага болохуйц хэмжээнд ажилласан талаар сайшаагдсан. Мөн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын авлига, хүнд сурталын талаар мэдээлэл авах зорилгоор мэдээллийн самбарт санал авах хайрцаг, мэдээллийн булан, хууль эрх зүйн буланг иргэдэд зориулан ажиллуулж байна.  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчилах, таниулах,  авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг ханган хангах зорилгоор 2 удаагийн 2 цагийн сургалтад 72 алба хаагч хамрагдсан.

Цагдаагийн хэлтсийн Авилгаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг байршуулан Авилгатай тэмцэх газар, ЦЕГ-аас эрхлэн гаргасан зурагт хуудсыг байршуулахаас гадна тасгийн дарга нарт хүлээлгэн өгч алба хаагчдын өрөөнүүдэд байршуулсан. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбоотой тус хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих нийт 47 мэдүүлэг гаргагчид ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх талаар олсон мэдлэгийг бататгах, сэргээх зорилгоор 1 цагийн дадлага сургалтыг тасгуудад зохион байгуулж, заавар, зөвлөгөө өгсөн. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг  Нийслэлийн цагдаагийн газраас  хэрэгжүүлэх  нэг дэх үе шатны  харъяа  газар, хэлтэст хамааралтай заалтуудын биелэлтийг гаргахад 25 ажил арга хэмжээ 2019 оны эхний хагас жилийн байдлаар 97,6 буюу 4,88 үнэлгээтэй байна.

Авлигын эсрэг хууль, тогтоомж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрэм, цагдаагийн байгуулллагын үйл ажиллагааны журмыг алба хаагчдад сурталчилан таниулах, тэдний бүтээлч ажиллагааг дэмжин урамшуулах замаар авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын болон сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эерэг хандлага, ёс суртахуун төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан илтгэлийн уралдааны удирдамжийг Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулж, илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж боловсруулан биелэлтийг ханган ажиллалаа. Илтгэлийн уралдаанд тус хэлтсийн 8 алба хаагч бүтээлээ ирүүлснийг дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Жанчив, захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ө.Амарсанаа, хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Солонго нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид уншиж, танилцан үнэлэлт дүгнэлт өгч, тэргүүн байрт Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мэндбаяр, дэд байрт эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Амарсайхан, гутгаар байрт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эрхэмбаяр нар шалгарч,  тэрүүн байр зэлсэн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мэндбаярын “Алба хаагчдын соёл, ёс суртахууны төлөвшил, онцлог, цаашид анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг дараагийн шатны шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн.

Алба хаагчдын албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагийг сануулах зорилгоор “Цагдаагийн тангараг”,  Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг тусгайлан бэлтгэсэн хэвлэмэл хуудсан дээр бичүүлж, хэлтсийн хичээнгүй, гоё бичигтнийг шалгаруулах тэмцээнийг эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нартай хамтран зохион байгуулж 3 алба хаагчийг шалгаруулан урамшууллаа.

Тус хэлтсийн бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, сахилга ёс зүйд хяналт тавих зорилгоор Лхагва гараг бүр өглөөний 06:00 цагт гүйлт, дасгал, хөдөлгөөнийг 2019 оны 6 сарын 5-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.  Дээрх арга хэмжээний хүрээнд алба хаагчдын авлига, ашиг сонирхлын мэдлэг, мэдээллийг шалгах, тэдэнд Авлигын эсрэг хууль, тогтоомжийн мэдлэг олгох зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 07:00 цагаас асуулт, хариултын “АХА” тэмцээнийг нийтийн хэв журмын тасагтай хамтран шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Уг тэмцээний асуултанд зөв хариулсан алба хаагчдыг бал, кофе, чихэр, дэвтэр, шугам зэрэг зүйлсээр урамшуулж, асуултанд хариулж чадаагүй алба хаагчдад тухай бүр нь хошин, хөгжилтэй хэлбэрээр шийтгэл ногдуулж авлига, ашиг сонирхлын хууль, дүрэм, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг бие даан судлах үүрэг өглөө. АХА тэмцээний ялагчаар мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяр шалгарч, хоёрдугаар байрт зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Батсайхан /шинэ төгсөгч/ шалгарсан.

Арга хэмжээний хүрээнд мөрдөн байцаах тасгаас санаачлан алба хаагчдын зайлшгүй хэрэгжүүлэх, мэдэж байх “Мэдэгдэл, тайлбар гаргах” маягтыг хэрхэн гаргах талаар сургалт зохион байгуулж, эрүүгийн хэрэг болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад гарын авлага бэлтгэн тарааж, өрөөнүүдэд санамж байршуулсан.

   1.3. Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

 - Хариуцсан нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв, хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

2019 оны эхний 5-р сарын  байдлаар төвлөрсөн төсвийн санхүүжилт 740.557.600,00  төгрөгөөр батлагдаж, гүйцэтгэл 740.557.600,00 төгрөг болж урсгал санхүүжилт 100 хувьтай байна. Эрүүлжүүлэх, саатуулах байр, журмын хашааны орлогын төлөвлөгөө 4.583.500,00 төгрөгөөр батлагдаж гүйцэтгэл 3.333.300,00 төгрөгний орлого орж, орлогын төлөвлөгөө 1.250.200,00 төгрөгөөр биелэгдээгүй байна. Төсвийн хувиарлалтыг зохих журмын дагуу зарцуулсан. 2019 оны эхний 5-р сарын байдлаар шилжин томилогдож ирсэн алба хаагчид, шинээр томилогдсон, ажлын үр дүнгээр цалин нэмсэн, хассан тушаалаар, алба хаагчдад зохих хувиар цалинг бодож олгосон болно. Батлагдсан орон тоо 124 байхаас эхний 5-р сарын байдлаар 119-н  алба хаагчид 656.797.372,00 төгрөгийн цалин, 5.835.000,00 төгрөгний хоолны мөнгийг олгож, давхардсан тоогоор ажил албандаа идэвх зүтгэл гаргасан 194 алба хаагчийн цалинг 11.358.015,00 төгрөгөөр нэмж,  зөрчил дутагдал гаргасан 192 алба хаагчийн цалинг 6.855.027,00 төгрөгөөр хассан байна.

Алба хаагч нарт 1.843.000,00 төгрөгний томилолт олгож, шуудан холбооны зардалд 2.468.687,00, гэрэл цахилгааны зардалд 9.139.470,00, байрны түрээсийн зардалд 16.736.520,00, сургалтын зардалд 590.000,00, цэвэрлэгээний болон бусад зардалд 552.000,00, бичиг хэргийн зардалд 3.244.460,00 төгрөгийг тус тус зарцуулсан.

Нийт 119 алба хаагч нарыг гэнэтийн ослын даатгалд хамруулж, “Миг” даатгалд хамруулсан.

  1.4. Сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын чиглэлээр: 

        -   Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар:

Алба хаагч, иргэд байгууллагаас нийт 122 өргөдөл, гомдол гаргаснаас гомдол 2, ажилд орох суралцахыг хүссэн 12, ажил өөрчлөх шилжин томилогдох 6, ажилд орохыг хүссэн 2, бусад 100 өргөдөл санал гаргасан байна. Өргөдөл гомдлын мэдээг Нийслэлийн цагдаагийн газарт сараар, дүүргийн Засаг даргын Тамгын газарт улирал бүр гаргаж хүргүүлж ажилласан.

          Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 2 иргэнээс бичгээр гомдол ирүүлснийг зохих журмын дагуу хүлээн авч, албаны шалгат явуулж дүнг Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн үйл ажиллагааг чанарын хувьд доголдуулж, ажлын хариуцлага алдсан 2 алба хаагчид ажлын үр дүнгээр, үндсэн цалинг 20-40 хүртэл хувиар бууруулж, арга хэмжээ тооцож, гомдол гаргасан 2 иргэнд бичгээр хариу хүргүүлсэн. Тухайн алдааг өөрөө болон бусад алба хаагчдаас гаргуулахгүй байх чиглэлээр буруутай 2 алба хаагчаар мэдээлэл хийлгэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж хариуцсан 2 тасгийн даргад алба хаагч нарт тавих өдөр тутмын хяналтыг сайжруулах талаар үүрэг өгч ажилласан.          Цагдаагийн хэлтсийн даргаас алба хаагчдад сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх, өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар бичгээр 41 удаагийн үүрэг хүргүүлэн биелэлтийг нь тооцон ажилласан.

Алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, шударга, зарчимч, ёс зүйтэй, шуурхай, мэргэшсэн үйл ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Итгэлцлийн гэрээ”-г цагдаагийн хэлтсийн дарга нийт алба хаагч нартай байгуулж, уг арга хэмжээг олон нийтэд сурталчилж ажилласан. Мөн ЦЕГ-ын дэд даргаас баталсан “Зөв хэвшил-хандлага” аяны удирдамжийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган уг аяны зорилго, агуулгыг нийт алба хаагч нарт ойлгуулан, хэрэгжүүлж биелэлтийг 70 хувь буюу 3.5 үнэлгээтэй хангаж ажилласан.

- Эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Цагдаагийн хэлтсийн даргын 2019 оны А/06 дугаар тушаалаар цагдаагийн хэлтсийн конторын барилга, эрүүлжүүлэх саатуулах байр, улсын онц чухал обьектын харуулын цэгийн байруудын галын аюулгүй байдал, эрүүл ахуйн ариун цэврийн нөхцөлд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлгөөт хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг байгуулан, дүнг цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хуралд танилцуулан, үр дүнг тооцон ажилласан.

Мөн “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд Элэгний хавдрыг үүсгэгч В, С вируст гепатит өвчинг илрүүлэх шинжилгээг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Евростандарт” лабораторитой хамтарч нийт 115 алба хаагч хамрагдахаас 98 алба хаагчийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан.

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг, “Омбол” ХХК, “Штада” төлөөлөгчийн газартай хамтран “Тамхины хорт зуршил, дам тамхидалт түүнээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга зам сэдэвт сургалт зохион байгуулах ажлын хэсэг тус хэлтсийн 66 алба хаагчдад сургалт орж, ухуулга сурталчилгаа хийж ажилласан. Өдөрлөгийн үеэр хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулсан тамхинаас гаргах эмнээс 11 алба хаагч худалдан авч, хэрэглэн 3 алба хаагч тамхинаас татгалзсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/121 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийн хүрээнд алба хаагч ажилтны мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг хийх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр тус цагдаагийн хэлтэст хуваарийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажиллаж нийт 94 алба хаагч үзлэг оношлогоо хийлгэж, сэтгэл зүйн байдлыг тодорхойлох судалгаанд хамруулсан.    

Цагдаагийн хэлтсийн шинээр баригдаж буй конторын барилгын энэ оны 1 тэрбум төгрөгний төсөв хөрөнгө шийдвэрлэгдэж барилгын ажлыг гүйцэтгэгч “ЭН-АР” ХХК-ны үйл ажиллагаа 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, барилгын гүйцэтгэл одоо 80 хувьтай ажил явагдаж байгаа бөгөөд цагдаагийн хэлтсийн удирдлагын зүгээс тогтмол хяналт тавин ажилласан.

 ХоёрГэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн

аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

2.1.Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд:

Цагдаагийн хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2019.01.04-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулж, иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэж, гаргасан саналын мөрөөр гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр эргүүлийн чиглэлийг өдөр, орой, шөнийн цагаар тогтмол ажиллуулснаар эхний хагас жилийн байдлаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хороо хэсгийн байцаагч нар хуваарийн дагуу иргэдэд 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар тайлагнасан.

Дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дуудлага, мэдээллийг шуурхай дамжуулах дэмжлэг үзүүлэх чиглэлээр дүүргийн “Юнайтед” БРА хоршоотой 2019 онд хамтран ажиллах санамж бичгийн төслийг гаргаж хэлтсийн даргаар батлуулан, 2019.01.24-ны өдөр хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулж, гарын үсэг зурж баталгаажууллаа. 

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу тус цагдаагийн хэлтэст бүртгэлтэй 15 урамшилт эргүүлд ажиллах иргэдтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, нэгдсэн бүртгэлийг шинэчлэн гаргаж, цагдаагийн хэлтсийн даргаар батлуулсан.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны А/76 тоот тушаал, Дүүргийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/116 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/337, дүүргийн Засаг даргын 2019 оны А/118 тоот захирамж болон Нийслэлийн цагдаагийн газар, нийтийн хэв журам хамгаалах албанаас ирүүлсэн үүрэг, даалгаварын биелэлтийг тооцож ажилласан.

Монгол Улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Цагдаагийн албаны тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”, “Олон нийт–цагдаагийн хамтын ажиллагаа”, “Эрүүл аюулгүй байдлын индекс” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн оршин суугчдын аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Түншлэлийн гэрээ–2019”арга хэмжээ, уулзалтыг зохион явуулав. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, хорооны ажлын алба, цагдаагийн хэлтэстэй хамтран 3-р хорооны 36 аж ахуй нэгж байгууллагуудтай “Түншлэлийн гэрээ - 2019” гэрээг байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилласан.

- Тухайн дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн мэдээ, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

   Дүүргийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд 7 хоног тутам дүн шинжилгээ хийж нөхцөл байдал хүндэрсэн хороодод явган болон хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулж байна.

Эрүү хэв журмын нөхцөл байдлын үнэлэлт дүгнэлийн дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 32нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж үр дүнг тооцож ажилласанаар 2019 оны эхний 5 сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 783 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 355 нэгжээр буюу 31.9 хувиар буурсан. Үүнээс: Гэмт хэргийн талаарх 178 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 нэгжээр буюу 21.9 хувиар, зөрчлийн шинжтэй 605 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 305 нэгжээр буюу 33,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулахаар  дүүргийн Засаг даргын 2019 оны А/30 дугаартай захирамжийн дагуу аж ахуйн нэгж байгууллагын эргүүлүүдийг 7 хоног бүрийн Баасан гарагт тогтмол ажиллуулж байна. Захирамжийн хүрээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар  нийт 10 аж ахуйн нэгж байгууллагын 288 ажилчдыг эргүүл шалгалтаар хамтран ажиллуулсан байна. Мөн 5 урамшилт эргүүл, 7 олон нийтийн цагдааг хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаагийн удирдлагад эргүүл шалгалтаар тогтмол ажиллуулсан.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын иргэдийн оролцоотой эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулснаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 31.2 хувиар буурсан байна.

- Камер, техникийн хяналтын үйл ажиллагааны талаар /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор теле хяналтын камеруудын ашиглалтыг дээшлүүлэх, өргөжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, үр дүнг нь тооцсон байдал, нутгийн захиргааны байгууллагаар төсөв, хөрөнгө шийдвэрлүүлэхээр хамтран ажилласан талаарх мэдээлэл/:

Хэсгийн байцаагч арга хэмжээг зохион байгуулж, хороо хариуцан ажиллаж байгаа алба хаагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хийж байгаа ажилд дэмжлэг үзүүлэн, объектын судалгааг иж бүрэн хийж гүйцэтгэхийн ач холбогдлыг ойлгуулах сурган дадлагажуулах, эд зүйл худалдан авч, зарж борлуулдаг цэгүүдэд тавьж байгаа хяналт, хяналтын камергүй эмзэг цэг, аж ахуйн нэгж байгууллагуудыг камержуулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлж ажилласан.

Арга хэмжээний хүрээнд 140 аж ахуйн нэгж байгууллагуудын гадаад, дотоод орчны хяналтын камерыг шалгасан, мөн шалгасан 140 аж ахуйн нэгж, байгууллага 1283 камер байршуулсан. Үүнээс улсын төсвөөр 93 ширхэг камер, дүүргийн төсвөөс 61 камер, иргэний хөрөнгөөр 909 ширхэг камер, төсөлт хөтөлбөрөөр 3 ширхэг камер тус тус байрлуулан, судалгааг гаргасан.

Сар шинийн баярын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Камер” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан.

Хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 4 алба хаагчийг 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллуулж, хүнсний худалдаа эрхэлдэг 28 аж ахуйн нэгжийн хяналтын  камерыг шалгахад 3 аж ахуйн нэгж хяналтын камергүй байсан тул камержуулах талаар шаардлага өгч, биелэлтийг хангуулж ажилласан.

Дүүргийн гудамж, зам талбайн 28 телехяналтын камерт “Их хар сүлд” ХХК-ий инженер техникийн ажилчидтай хамтран 2019 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд үзлэг шалгалтыг зохион байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган, 13 камерийг гудамж талбайд шинээр нэмж суурилуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

            Бодис нэгдсэн арга хэмжээний хүрээнд Химийн хорт бодис ашигладаг хадгалдаг  7 аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаж хяналтын камертай болох талаар албан шаардлага хүргүүлэхэд 1 аж ахуйн нэгж хяналтын камер суурьлуулсан.

Объект, субъектийн судалгааг шинэчлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулах, хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 18 аж ахуйн нэгжийн хяналтын камерт хяналт шалгалт хийж, албан шаардлага хүргүүлснээр 2 аж ахуйн нэгж гадна болон дотор орчинд 18 ширхэг хяналтын камер суурилуулсан.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны А/76 тоот тушаалын дагуу дүүрэгт архи согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг аттестатчилах ажлын хүрээнд 20 аж ахуйн нэгж, байгууллагад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/120 тоот тушаалаар баталсан “Барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийг, техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам”-аар сургалт зохион байгуулсан.

Дүүргийн гудамж, зам, талбайд шинээр суурилуулах телехяналтын камерын судалгааг гаргаж, 1-5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 78 цэгт 132 телехяналтын камерыг суурилуулах талаарх судалгааг Нийслэлийн цагдаагийн газар, дүүргийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын ажлын албанд албан бичгээр хүргүүлсэн. 

             Тус цагдаагийн хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад ГХУСТХ-ийн 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэн ажиллах талаар шаардлага хүргүүлэн ажилласнаар 6 аж ахуйн нэгж, байгууллага нийт 35 телехяналтын камер нэмж, сайжруулан суурилуулсан.

- Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагад холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, үр дүнг тооцсон байдал/

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/504 тоот захирамж, дүүргийн Засаг даргын 2009 оны 325, 2008 оны 55, 294, А/252, А/103 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дүүрэгт архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг 46 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажилласан.

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа. Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс болон бусад төрийн байгууллагуудтай  хамтарсан хяналт, шалгалтыг 4 удаа зохион байгуулж үр дүнг тооцон ажилласан.

2019 оны эхний хагас жилд 6 иргэнийг 140.000 төгрөгөөр, 1 аж ахуйн нэгжийг 200.000 төгрөгөөр торгож, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулсан 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Киссо баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг дүүргийн Засаг даргад хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн. Мөн Аттестатчилал арга хэмжээний хүрээнд 4 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх саналыг мөн Засаг даргад хүргүүлсэн.

Архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулахаар  “Миний хөрш - Бидний бахархал”, “Архи” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 91 иргэдэд Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар сургалт зохион байгуулж ажилласан.

   2019 оны эхний 05 дугаар сард эрүүлжүүлэгдсэн хүн урьд оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 57.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

- Эргүүлийн үйл ажиллагааны талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хариуцсан нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт,

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна