/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

1.1.Төлөвлөлт, зохион байгууллатын чиглэлээр:

- Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан ажлын талаар:

  Нийслэлийн цагдаагийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30а-1/2360 албан бичгээр 2019 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн хэрэгжилтийг хангах нэгдсэн жагсаалт гаргасан. Хэрэгжүүлэх баримт бичгийг  тасаг тус бүрээр гаргаж, тасаг, албадын дарга нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Баримт бичгийн хэрэгжилт, биелэлтийг заагдсан хугацаанд гаргаж ажиллах талаарх үүрэг чиглэл өгч, үр дүнг тооцон ажиллаж байна.  

- Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаарх мэдээлэл, тушаалын тоо, шийдвэрлэсэн асуудлын талаар:

 Тус хэлтсийн даргын зөвлөлийн хурал 2019 оны 04 сарын байдлаар 8 удаа хуралдаж  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг утгаар нь ангилж үзвэл: алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалин нэмж, хасах 3, албаны шалгалт 12, томилгоо 17, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 10, цол 2 алба хаагчийг 4 удаа, шагнал 2, сонсгол 7, төлөвлөгөөт дотоод хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажлын талаар 9 ба бусад хэлэлцсэн асуудал 2 байна.  Зөвлөлийн хурлын материалын бүрдлийг хангаж хэлтсийн даргаар баталгаажуулан Зөвлөлийн хурлын хавтсанд цаг хугацааны дарааллаар байршуулсан.

- Дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлж, товч тайлагнах:  

Тус цагдаагийн хэлтсээс дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж тухай бүр салбар төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг заагдсан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэн, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

- Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, санамж бичиг болон бусад эрх зүйн актад хүргүүлсэн санал, шинээр батлагдсан эрх зүйн актуудыг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

 

- Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, холбоо, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагнах:

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд байгууллагын архивын байнга, түр, 70 жил баримтын жагсаалтыг шинэчлэн батлуулахаар ажлын хэсэг гарган ажиллуулж байна. 2015-2018 оны байнга хадгалах, 70 жил хадгалах хадгаламжийн нэгжийн жагсаалтыг гаргаж төв архиваар хянуулж батлуулахаар хүргүүлсэн. 2014 оны байнга хадгалах 45 хадгаламжийн нэгжийг Төв архивын ББНШАЗК-ын хурлаар хэлэлцүүлсэн батлуулж нөхөн бүрдүүлэлт хийж ажилласан.

Архивын улсын үзлэгтэй уялдуулан Төв архиваас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээч нэрийг сургалтад хамруулсан.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Төв архиваас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, хоёр мэргэжилтнээр нийт алба хаагчдад сургалт оруулж ажилласан.

2018 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу алба хаагчдаас архивын баримтуудыг хуваарь гаргаж татаж авсан. Байнга, 70 жил хадгалах баримтын жагсаалтыг шинэчлэн гаргаж Төв архиваар батлуулахаар хүргүүлсэн. 2019 оны хөтлөх хэргийн жагсаалтыг гаргаж Төв архид хүргүүлсэн.

Түр хадгалах архивын баримтад нэг бүрчилсэн механик ажиллагаа хийгдэж байгаа тул баримтын жагсаалт гаргаагүй болно. Улсын үзлэгтэй уялдуулан архивын өрөөг нүүлгэж өөр өрөөнд баримтыг шилжүүлсэн хайрцагласан байсан баримтуудыг тавиурт өрж жагсаалтад оруулах ажиллагаа хийгдэж байна.

 

Холбоо мэдээллийн чиглэлээр:

15 алба хаагчийн компьютерийн үйлдлийн системийг шинээр суулган хэрэгцээт програм хангамж суулган хэвийн ажиллагааг хангасан. 55-57 БРА автомашины тусгай дуут гэрэл дохионы пультыг 140 постныхоор сольж хэвийн ажиллагаанд оруулсан. 03-00 БРА автомашины суурин станцны грантурыг шинээр сольсон. Алба хаагчдын гар станцуудад үзлэг хийж 6 гар станцны антеннийг шинээр солисон, 12 гар станцад шинээр суваг суулгасан, 3 станцад тогтоогчийг суурилуулсан. Хэлтсийн сүлжээний D-link-н 24 портын свитч шатаж ашиглах боломжгүй болсныг удирдлагад танилцуулан шинээр свитч худалдан авч холболт хийн хэвийн ажиллагааг хангасан. 8 удаагийн цахим хурлын үеийн техник хэрэгслийн бэлтгэн хэвийн ажиллагааг хангаж ажиллав. Цахим тоглоом хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 3 постерийн эхийг бэлтгэсэн. Замын цагдаагийн тасгийн эрх сэргээх шалгалт авах 3 компьютерийг угсран сүлжээ татаж хэвийн ажиллагаанд хангасан.15 алба хаагчдад шинээр линк хаяг үүсгүүлж компьютерт суулган ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгсөн. 15 компьютерт шинээр нууц үг хийв. Их хар сүлд ХХК-ий инженер техникийн ажилтнуудын хамт дүүргийн гудамж зам талбайн телехяналтын камеруудад үзлэг үйлчилгээ хэрэгцээт тоног төхөөрөмжийн судалгааг гаргав. Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Ахлах байцаагч, Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, Бичиг хэргийн эрхлэгч архивч, Мэдээлэл судалгааны ахлах, Жижүүрийн ахлах мөрдөгч нарын компьютерт од програм хангамжийг суулган хоногийн нөхцөл байдлын мэдээ шивэх, оруулах талаар заавар зөвлөгөө өгч ажиллав. Мартын 8 тохиолдуулан 40 ширхэг мэндчилгээ, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 22 ширхэг мэндчилгээ бэлтгэн хэвлэсэн.Тавлаг өргөө СӨХ, MILD house, petrowis, зам зуур, галуут 140 пост, ахиц – 2   дэлгүүр, ганга, оранж дэлгүүр зэрэг аж ахуйн нэгжийн камерын бичлэгийг шүүн үзэж гэмт хэрэг зөрчлийн бичлэгийг хуулбарлан авч холбогдох хүмүүст өгсөн. 40 жилийн ойн бичлэгийг 150 ширхэг DVD-нд хуулбарлан х/а Д.Загдрагчаад хүлээлгэн өгсөн. Baganuur.police.gov.mn сайтад шилэн дансны холбоотой 26 мэдээллийг байршуулсан. 20 алба хаагчдын мэдээлэл танилцуулгын системд нэвтрэх pu код болон нууц үгийг шинэчлэхээр хүсэлтийг хүргүүлэн шинэчлүүлсэн. Эхний улирлын үйл ажиллагаа болон сургалтуудын зурган нотломжийг бэлтгэн хэвлэн д/ч С.Наранцэцэг өгсөн. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 36 санамж зөвлөмж бэлтгэн хэвлэж алба хаагчдад тараасан. Хэлтсийн фэйсбүүк хуудсанд 53 мэдээ мэдээлэл, 21 санамж сэрэмжлүүлгийг байршуулсан.

 

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, боломжийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

      

  1.2.Хүний нөөцийн чиглэлээр:

 

- Алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалт, түүний үр дүнгийн талаар:

Тус цагдаагийн хэлтсийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө гарч батлагдсантай холбогдуулан түүнд нийцүүлэн алба хаагчдын дунд зохион байгуулах ажлын байран дахь 2019 оны албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг 21 сургалт зохион байгуулахаар төлөвлөн, боловсруулж хэлтсийн даргаар батлуулан хуваарийн дагуу сургалтуудыг зохион байгуулан ажилласан.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ оны эхний 1 дүгээр улиралд 4 удаа 8 сэдвээр 8 цагийн сургалтыг “Нэгдмэл дэлхий” ТББ-ын тэргүүн Д.Гончигдорж, ЦЕГ-ын Төв архивын түүх судлалын секторын эрхлэгч Д.Нэргүй, зааварлагч, арга зүйч Ц.Баттунгалаг нартай хамтран сургалтуудыг зохион байгуулсан.

Сургалтаар орсон сэдвүүд:

  1. “Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гадаадын иргэнтэй харилцах ажиллагаа”
  2. Цагдаагийн офицер, ахлагч нарын ёс зүй, тэдэнд тавигдах орчин үеийн шаардлага
  3. “Хамт олныг удирдахуйн ухаан, хүнтэй ажиллах арга барил” /офицер, ахлагч, ажилтнууд өөртөө дүгнэлт хийж, өөрсдийн зан чанараа тодорхойлох дадлага/
  4. Цагдаагийн байгууллагын ПИАР-ын тухай
  5. Манлайлал, цагдаагийн алба хаагчдын манлайлал-орчин үе
  6. Стресс, түүнээс урьдчилан сэргийлэх тухай
  7. Цагдаагийн офицер, ахлагч нарын гэр бүлийн ёс зүй, гэр бүлийг бэхжүүлэх хүчин зүйлс
  8. “Архив, албан хэрэг хөтлөлт”, “Цагдаагийн байгууллагын түүхэн замнал”

Ажлын байран дахь албаны 4 удаагийн 8 цагийн сургалтад давхардсан тоогоор 388 алба хаагч хамрагдсан байна.

Төлөвлөгдсөнөөс бусад зохион байгуулагдсан сургалт: Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлж сургалтад хамруулах тухай тушаалуудыг үндэслэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан модуль сургалтад тус хэлтээс нийт 7 алба хаагч хамрагдсан ба Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэх хангах журам”-ыг хэрэгжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/208 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсэг байнга биедээ авч явах эрх бүхий жагсаалт”-д заасан болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын цагдаагийн албаны чиглэлээр ажиллаж байгаа алба хаагч нарт холбогдох хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах ур чадварын түвшинг дээшлүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 89 алба хаагчийг сургалтад хамруулан зохион байгуулсан.

Түүнчлэн ЦЕГ-ын даргын тушаалаар тус цагдаагийн хэлтсээс 6 алба хаагч Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д хамрагдсан байна.

Мөн Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан “Жендэрийн цахим сургалт”-д тус хэлтсээс 5 тасгийн дарга амжилттай суралцаж, гэрчилгээ авсан.

ХСИС-ын бакалаврын эчнээ 2 дамжаанд 1 алба хаагч, магистрын сургалтанд 1 алба хаагч тус хамрагдан суралцаж байна.

Авлигатай тэмцэх газарт “Авлига”-ын чиглэлээр зохион байгуулагдсан сургалтад 3 алба хаагч тус хамрагдсан байна.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээний албанаас холбогдох мэргэжилтэн тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдад “Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн үйлажиллагаа, бүтэц, анхаарах асуудал” сэдвээр зохион байгуулагдсан 1 цагийн сургалтад 55 алба хаагч хамрагдсан.

Албаны сургалтад:  2019 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад нийт 10 удаагийн сургалтад давхардсан тоогоор 548 алба хаагч хамрагдсан байна.

Мэдвэл зохих хууль тогтоомжийн сургалт: Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэх хангах журам”-ыг хэрэгжүүлэх журмаар танхимын болон буудлагын дадлага хэлбэрээр 1 удаагийн 8 цагийн сургалтыг зохион байгуулсан.

 

- Сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, эвсэг найрсаг хамт олныг бүрдүүлэх зорилгоор 2019 онд зохион байгуулах спортын уралдаан тэмцээний хуваарийг цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлэн ажилласан. Батлагдсан хуваарийн дагуу тус цагдаагийн хэлтсийн аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”, “Үндэсний бөх”, ”Биллъярд”-ын тэмцээнүүдийг зохион байгуулж, амжилттай оролцсон баг тамирчидыг шагнаж урамшуулсан.

Түүнчлэн ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд тус хэлтсийн ХБТ-ийн алба хаагчид амжилттай оролцож тэргүүн байр, дүүргийн хэмжээнд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан хэлтсийн баг тамирчид “Гар бөмбөг”-ийн тэмцээнд 3 байр, “Дартс”-ын тэмцээнд тэргүүн байранд шалгарч амжилт үзүүлсэн. 

Алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг хангах, чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор дүүргийн спорт хороотой 2019 онд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, улиралд 625.000 төгрөг төлж долоо хоног бүрийн Пүрэв гарагт алба хаагчдыг заалны чөлөөт тоглолтоод бүрэн хамруулсан.

 

- Гадаад улс оронд алба хаагчдыг сургалтад хамруулсан байдал, хүргүүлсэн саналын талаар:

Тус цагдаагийн хэлтсийн хэлтсээс жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Р.Батбилэг Цагдаагийн байгууллагаас UNMISS буюу НҮБ-ын Өмнөд Судан Улс дахь Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр явсан. Алба хаагчид ажиллагааны газар цагдаагийн алба хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх буюу нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах зэрэг чиглэлээр тухайн улсын болон үүрэг гүйцэтгэж буй бусад орны цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллах юм

 

- Хүний нөөцийн бодлогын талаар /томилогдсон, чөлөөлөгдсөн, хүний нөөцийн нөхөн хангалт хийсэн, батлагдсан орон тоо, дутуу орон тоо/:

Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дугаар тушаалаар тус хэлтэс нь одоо 49 офицер, 72 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай ажил үүрэг гүйцэтгэхээр орон тоо батлагдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн А/226 дугаар тушаалаар хэрэг бүртгэгчийн нэг орон тоог ахлах хэрэг бүртгэгчийн орон тоо болгон өөрчилж, цалингийн зэрэглэлийг ТТ11, цолны зэрэглэлийг хошууч байхаар, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/212 дугаар тушаалаар эргүүлийн цагдаагийн нэг орон тоог Шуурхай удирдлагын тасгийн даргын орон тоо болгон өөрчилж, цалингийн зэрэглэлийг ТТ12, цолны зэрэглэлийг дэд хурандаа байхаар тус тус баталж, одоо 50 офицер, 71 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай ажил үүрэг гүйцэтгэхээр байна.

2019 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар орон тооны тулгалт хийхэд НХЖХТ-ийн дарга 1, мөрдөгч 1, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч 1, хэсгийн байцаагч 1, цагдаа жолооч 1, УХЭҮХТС-нд жолооч 1,  нийт 4 офицер, 2  ахлагч бүгд  6  орон тоо  дутуу байна.

Он гарсаар тус хэлтэст нөөцөөс 5 алба хаагч томилогдож, бусад газар хэлтэст 2 алба хаагч шилжсэн бол 4 алба хаагч хэлтэс дотроо ажлын байр өөрчилж, 2 алба хаагч ахлагч бүрэлдэхүүнээс офицер бүрэлдэхүүнд дэвшин томилогдож 1  алба хаагч албанаас хүсэлтээр чөлөөлөгдсөн байна.  Орон тооны нөхөн хангалт 95,1 хувьтай байна.

 

- Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг дэх үе шатыг хэрэгжүүлэх 25 заалт бүхий Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газраас 2019 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “Авлига нэг өдрийн хөтөлбөр”-т  сургалтад тус хэлтсээс 3 алба хаагч хамрагдсан.  

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тодорхой ажил арга хэмжээнүүдийг хийж гүйцэтгэн ажилласан ба ЦЕГ-ын ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/77 албан бичигт Авлигын эсрэг хууль, хөтөлбөрийг сурталчилах чиглэлээр санаачлагатай туршлага болохуйц хэмжээнд ажилласан талаар тусгагдсан. Мөн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын авлига, хүнд сурталын талаар мэдээлэл авах зорилгоор мэдээллийн самбарт санал авах хайрцаг, мэдээллийн булан, хууль эрх зүйн буланг иргэдэд зориулан ажиллуулж байна. Мөн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчилах, таниулах,  авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг ханган хангах зорилшоор 2 удаагийн 2 цагийн сургалтад 72 алба хаагч хамрагдсан.

Цагдаагийн хэлтсийн Авилгаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг байршуулан Авилгатай тэмцэх газар, ЦЕГ-аас эрхлэн гаргасан зурагт хуудсыг байршуулахаас гадна тасгийн дарга нарт хүлээлгэн өгч алба хаагчдын өрөөнүүдэд байршуулсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу  2018 оны хувийн ашиг сонирхлын  мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг тус хэлтсийн нийт 47 алба хаагчаас гаргуулан авч, хасхом-ийг архивын журмаар үдэж Авилгатай тэмцэх газрын даргын 2012 оны 91 дүгээр тушаалаар батлагдсан хавсралт1, 2, 3, 4 -өөр тайлан мэдээг хуулийн хугацаанд маягтын дагуу үнэн зөв гаргаж, бүртгэлийг тухай бүр бүрэн хөтөлж  ажилласан. 

Тухайн онд хөрөнгөнд нь их хэмжээний өөрчлөлт гарсан 2 алба хаагчаас хасхом-ийг гаргуулж санд баталгаажуулсан.  

Тухайн онд хөрөнгөнд нь их хэмжээний өөрчлөлт гарсан 2 алба хаагчаас хасхом-ийг гаргуулж санд баталгаажуулсан.  Мөн тайлангийн хугацаанд тус хэлтэст шинээр болон шилжин томилогдсон 20 алба хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглүүлж, халагдсан 3, чөлөөлөгдсөн 13, нийт 16 алба хаагчийг сангаас хасалт хийж ажилласан.  Сул орон тоны талаар мэдээлэх самбар болон сонгон шалгаруулалтын зараар иргэдэд нээлттэй мэдээлж ажилладаг.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбоотой тус хэлтсийн мэдүүлгээ гаргавал зохих нийт 47 мэдүүлэг гаргагчид ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх талаар олсон мэдлэгийг бататгах, сэргээх зорилгоор 1 цагийн дадлага сургалтыг тасгуудад зохион байгуулж, заавар, зөвлөгөө өгсөн.

 

  1.3. Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

- Хариуцсан нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв, хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

2019 оны төсөв  1.745.483.200,00 төгрөгөөр батлагдсанаас цалингийн зардал 91,1 хувийг эзэлж байна.   2019 оны эхний 3-р сарын  байдлаар  òºâëºðñºí òºñâèéí  ñàíõ¿¿æèëò 440.497.400,00 òºãðºãººð áàòëàãäàæ, ã¿éöýòãýëýýð 440.497.400,00 òºãðºã áîëæ óðñãàë ñàíõ¿¿æèëò 100 õóâüòàé áàéíà.Эрүүлжүүлэх, журмын хашааны орлогын төлөвлөгөө 2.750.100,00 төгрөгөөр батлагдаж гүйцэтгэл 1.956.600,00 төгрөгний орлого орж орлогын төлөвлөгөө 793.500,00 төгрөгөөр биелэгдээгүй байна. Òºñâèéí õóâèàðëàëòûã  çîõèõ æóðìûí äàãóó çàðöóóëñàí. 2019 оны эхний 3-р сарын  байдлаар шилжин томилогдож ирсэн алба хаагчид, шинээр томилогдсон,  ажлын үр дүнгээр цалин нэмсэн, хассан тушаалаар, алба хаагчдад зохих хувиар цалинг бодож олгосон болно. Батлагдсан орон тоо 124 байхаас эхний 3-р сарын байдлаар 119-н  алба хаагчид 389.221.322,00 òºãðºãíèé öàëèí, 5.835.000,00 төгрөгний хоолны мөнгийг îëãîж, давхардсан тоогоор ажил албандаа идэвх зүтгэл гаргасан 110 алба хаагчийн цалинг 6.518.857,00 төгрөгөөр нэмж,  зөрчил дутагдал гаргасан 113 алба хаагчийн цалинг 3.599.855,00 төгрөгөөр хассан байна.

Алба хаагч нарт 1.063.000,00 төгрөгний томилолт олгож, шуудан холбооны зардалд 1.457.929,00 төгрөгийг, гэрэл цахилгааны зардалд 5.364.736,00 төгрөгийг, байрны түрээсийн зардалд  11.232.164,00 төгрөгийг, сургалтын зардалд 280.000,00 төгрөгийг, цэвэрлэгээний болон бусад зардалд 552.650,00 төгрөгийг, бичиг хэргийн зардалд 2.198.272,00 төгрөгийг тус тус зарцуулсан.

Автомашинуудтай холбоотой дараах зардлууд гаргасан. Үүнд:  шатахууны зардалд 13.701.091,00 төгрөгийг, тосолгооны материалын зардалд 616.600,00 төгрөгийг, сэлбэг хэрэгслийн зардалд  736.150,000 төгрөгийг   òóñ  òóñ  çàðöóóëñàí. Алба хаагч нарын албан хэрэгцээнд 1.320.000,00 төгрөгөөр 10 ширхэг гар станцыг,176.000,00 төгрөгний гар станцны гарнитур, цэнэглэгчийг,  эрүүлжүүлэх саатуулах байранд 46.000,00 төгрөгний гар утас, 60.000,00 төгрөгний аносыг,  жижүүрийн албанд 39.000,00 төгрөгний дуба сохор, сүлжээний 264.000,00 төгрөгний төхөөрөмжийг худалдан авч алба хаагч нарт картлаж олгосон.

Хэлтсийн хүүхдийн байцаалтын өрөөг засварлан 365.000,00 төгрөгний, архивын өрөөнд 276.000,00 төгрөгний, алба хаагч нарын өрөөнүүд болон хэрлын заал, коридорт 613.830,00 төгрөгний урсгал засвар болон гэрэлтүүлгийг хийсэн. Алба хаагч нарын эд хөрөнгийн картыг шинэчлэн санхүүгийн программд оруулж, коджуулсан.

Нийт 119 алба хаагч нарыг гэнэтийн ослын даатгалд хамрулахаар НЦГ-т судалгааг хүргүүлсэн.

 

- Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 29 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Шилэн дансны хууль 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнтэй холбоотойгоор шилэн дансны вэб сайтыг хэлтсийн сайтанд байршуулан хэлтсийн болон Шилэн дансны сайтанд холбогдох мэдээ тайлангуудыг хуулийн хугацаанд нь байршуулж байна. Хэлтсийн коридорт “ Ил тод  байдал”-ын самбарыг байршуулсан. ЦЕГ-аас мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах чиглэлээр хүргүүлж байгаа үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 1.4. Сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын чиглэлээр: 

 

-   Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар:

Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс гомдол ирүүлээгүй.

          Цагдаагийн хэлтсийн даргаас алба хаагчдад сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх, өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар бичгээр 15 удаагийн үүрэг, 7 удаа зааварчилгааг алба хаагчдад хүргүүлэн биелэлтийг нь тооцон ажилласан.

Алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, шударга, зарчимч, ёс зүйтэй, шуурхай, мэргэшсэн үйл ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Итгэлцлийн гэрээ”-г цагдаагийн хэлтсийн дарга нийт алба хаагч нартай байгуулж, уг арга хэмжээг олон нийтэд сурталчилж ажилласан. Мөн ЦЕГ-ын дэд даргаас баталсан “Зөв хэвшил-хандлага” аяны удирдамжийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган уг аяны зорилго, агуулгыг нийт алба хаагч нарт ойлгуулах, хэрэгжүүлэн ажиллах тайлбарлан ажилласан.

          Тус цагдаагийн хэлтсийн 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан баталж Нэгдмэл дэлхий ТББ-ын тэргүүн Д.Гончигдорж алба хаагч нарт “Цагдаагийн офицер, ахлагч нарын ёс зүй, тэдэнд тавигдах орчин үеийн шаардлага”, “Хамт олныг удирдахуйн ухаан, хүнтэй ажиллах арга барил” /офицер, ахлагч, ажилтнууд өөртөө дүгнэлт хийж, өөрсдийн зан чанараа тодорхойлох дадлага/, “Манлайлал, цагдаагийн алба хаагчдын манлайлал-орчин үе”, “Стресс, түүнээс урьдчилан сэргийлэх тухай”, “Цагдаагийн офицер, ахлагч нарын гэр бүлийн ёс зүй, гэр бүлийг бэхжүүлэх хүчин зүйлс” зэрэг сэдвүүдээр 8 цагийн сургалтуудыг, ЦЕГ-ын түүх судлалын секторын эрхлэгч Д.Нэргүй “Цагдаагийн байгууллагын түүхэн замнал” сэдвүүдээр сургалтуудыг зохион байгуулсан.

Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар тус цагдаагийн хэлтсээс 6 алба хаагч Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д хамрагдсан байна.

 

- Эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 

ХоёрГэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн

аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

 

2.1.Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд:

Цагдаагийн хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2019.01.04-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулж, иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэж, гаргасан саналын мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Мөн хороо хэсгийн байцаагч нар хуваарийн дагуу иргэдэд 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар тайлагнасан.

Дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дуудлага, мэдээллийг шуурхай дамжуулах дэмжлэг үзүүлэх чиглэлээр дүүргийн “Юнайтед” БРА хоршоотой 2019 онд хамтран ажиллах санамж бичгийн төслийг гаргаж хэлтсийн даргаар батлуулан, 2019.01.24-ны өдөр хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулж, гарын үсэг зурж баталгаажууллаа. 

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу тус цагдаагийн хэлтэст бүртгэлтэй 15 урамшилт эргүүлийн иргэдтэй 2019 онд ажиллах “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, нэгдсэн бүртгэлийг шинэчлэн гаргаж, цагдаагийн хэлтсийн даргаар батлуулсан.

 

- Тухайн дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн мэдээ, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 Дүүргийн ИТХ-ийн ГХУСАЗСЗ-д дүүргийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 30 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг байгаад дүгнэлт хийж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг нэгдсэн эргүүлд ажиллуулах төслийг боловсруулан хүргүүлж, дүүргийн Засаг даргын 2018 оны 12-р сарын 30 өдрийн А/30 захирамжаар гаргуулан аж ахуйн нэгж байгууллагуудыг эргүүлд ажиллуулж байна.

 

- Камер, техникийн хяналтын үйл ажиллагааны талаар /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор теле хяналтын камеруудын ашиглалтыг дээшлүүлэх, өргөжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, үр дүнг нь тооцсон байдал, нутгийн захиргааны байгууллагаар төсөв, хөрөнгө шийдвэрлүүлэхээр хамтран ажилласан талаарх мэдээлэл/:

Хороо хариуцан ажиллаж байгаа хэсгийн байцаагч нарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх, гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хийж байгаа ажилд дэмжлэг үзүүлэн объектийн судалгааг иж бүрэн хийж гүйцэтгэхийн ач холбогдлыг ойлгуулах сурган дадлагажуулах, эд зүйл худалдан авч, зарж борлуулдаг цэгүүдэд тавьж байгаа хяналт, хяналтын камергүй эмзэг цэг, аж ахуйн нэгж байгууллагуудыг камержуулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хэсгийн байцаагч арга хэмжээг зохион байгуулж ажиллаа. Арга хэмжээний хүрээнд 140 аж ахуйн нэгж байгууллагуудын гадаад, дотоод орчны хяналтын камерыг шалгаж ажиллав. Шалгасан 140 аж ахуйн нэгж байгууллага 1283 камер байршуулсан. Үүнээс улсын төсөвөөр 93 ширхэг камер, дүүргийн төсвөөс 61 камер, иргэний хөрөнгөөр 909 ширхэг камер, төсөлт хөтөлбөрөөр 3 ширхэг камер тус тус байрлуулсан судалгааг гаргалаа.

Сар шинийн баярын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Камер” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаа. Хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 4 алба хаагч, 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллуулж алба хаагч нарыг арга хэмжээний үед ажиллах алба хаагч нарыг иргэдтэй зөв боловсон харьцах талаар үүрэглүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллаа. 

Арга хэмжээний хүрээнд ажилласан алба хаагч нар хүнсний худалдаа эрхэлдэг 28 аж ахуйн нэгжийн хяналтын камерыг шалгахад 3 аж ахуйн нэгж хяналтын камергүй байсан тул камержуулах талаар шаардлага хүргүүлж, 3 аж ахуйн нэгжийн хяналтын камер ажиллахгүй байсан тул ажиллагаанд оруулах талаар анхааруулж ажилласан ба хяналтын камергүй байсан Уурхайчин хүнсний дэлгүүр хяналтын камертай болсон.

Дүүргийн гудамж зам талбайн 28 теле хяналтын камерт “Их хар сүлд” ХХК-ий инженер техникийн ажилчидын хамтран 2019 оны 02 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд үзлэг шалгалтыг зохион байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган, 13 камерийг гудамж талбайд шинээр нэмж суурьлуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

- Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хэсгийн байцаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн/

Хэсгийн байцаагч нар 2019 оны 01-р улиралд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй 127 гомдол мэдээлэл хүлээн авч, 19 хэрэгт зөрчлийн хэрэг нээж, 44 гомдол мэдээллийг татгалзаж, 6 гомдол мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлж, зөрчил гаргасан 35 хүнийг шүүхээр баривчлуулж, 46 хүнийг 5.325.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаа нар шүүхээс даалгасан 13 хариуцагчийг эрэн сурвалжлан олж тогтоож ажилласан.

Гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн байцаагч нар “Сар шинэ-2019”,Хэсгийн байцаагч”, “Хулгайлах”, “Камер”, “Архи”, “Цахим тоглоом”, Гэрэлтүүлэх хэрэгсэл-хяналт шалгалт”, “Нийтийн байр”, “Бэлгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Түншлэлийн гэрээ-2019”, “Ахлах ангийн сурагчид”, “Би бяцхан зорчигч”, “Залилах гэмт хэрэг”, “Илрүүлэлт”,  “Нэг хором” аян зэрэг 15нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг  зохион байгуулж оролцсон. 

Хэв  журмын 15 урамшилт эргүүлүүд эргүүлд ажиллаж, 7 хоног бүрийн Баасан гарагт хийсэн ажлын талаар хэлэлцэн, сар шинийн баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллах талаар мэдээ, мэдээлэл өгч ажиллаа. Урамшилт эргүүлийн хариуцан ажиллах нутаг дэвсгэрийг Google map-ийн зураглалаар гарган хороо тус бүрт ажиллах иргэдийг гэрэлтүүлэгч хантааз, ханцуйн тэмдэг, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэлийн дэвтэр зэргээр хангаж, эргүүлд ажиллах хуваарь, цагийг нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар батлуулан хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нар өдөр тутам хяналт тавьж ажилласан.

Монгол Улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Цагдаагийн албаны тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”, “Олон нийт–цагдаагийн хамтын ажиллагаа”, “Эрүүл аюулгүй байдлын индекс” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн оршин суугчдын аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Түншлэлийн гэрээ – 2019 арга хэмжээ, уулзалтыг зохион явуулав. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, хорооны ажлын алба, цагдаагийн хэлтэстэй хамтран 3-р хорооны 36 аж ахуй нэгж байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах “Түншлэлийн гэрээ - 2019” гэрээг байгуулан хамтран ажиллаж байна.

Аж ахуй, нэгж байгууллага, ажилтнуудын нийгмийн харилцаа, оролцоо, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд зорилгоор “Нийгэмд  аж  ахуй нэгж байгууллагын оролцоо“ сэдэвт  дэвжээ  тэмцээнийг дүүргийн 3 дугаар хорооны аж ахуй нэгж байгууллагыг хамруулан зохион байгуулав. Зохион байгуулсан Нэгдүгээр байранд Онцгой байдлын хэлтсийн “Хасах 28” баг шалгарч шилжин явах “цом”, өргөмжлөл, мөнгөн шагнал, эрхийн бичгээр, 2 дугаар байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 0427 дугаар хаалттай хорих ангийн “Мөрдөсдөө сүүтэй залуус” баг удаалж “Өргөмжлөл”, мөнгөн шагнал, эрхийн бичгээр, гутгаар байранд “Боловсрол” цогцолбор сургуулийн “Цаг хугацааны хүрд” баг шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар тус тус шагнуулав.

 

- Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагад холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, үр дүнг тооцсон байдал/

Архидан согтуурахтай тэмцэх  тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан хяналт, шалгалтыг 3 удаа зохион байгуулсан. Хяналт шалгалтаар 41 аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Зөвлөмж”, “Сэрэмжлүүлэг”-ийг тараан өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

 Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Стандарт чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн, архи согтууруулах ундааны эрэлт нийлүүлэлт /хууль бус гар дээрээс архи согтууруулах ундаа худалдах/ үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор Архи хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан 1 зөрчлийг илрүүлэн 50.000 төгрөгөө торгож, хууль бусаар худалдаалсан 2.5 литр согтууруулах ундааг хураан авч, устгалд оруулахаар үйлдвэрлэл үйлчилгэнэий хэлтэст шилжүүлсэн.

2019 оны 01-р улиралд 2 иргэнийг 70.000 төгрөгөөр, 1 аж ахуйн нэгжийг 200.000 төгрөгөөр торгож, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулсан 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Киссо баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг дүүргийн засаг хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

- Саатуулах байрны үйл ажиллагааны талаар:

Эрүүлжүүлэх байранд 2019 оны 01-р улиралд 3 эмч, 3 цагдаа үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд 232 хүнийг хүлээн авч 942644 төгрөгний хураамж хураамж авсан. Эрүүлжүүлэх байрны талаар дүүргийн прокуророос ирсэн шаардлагын дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрүүлжүүлэх байрны нөхцөл байдалтай холбогдуулан хэлтсийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, дүүргийн засаг дарга, мэргэжлийн хяналтын хэлтэст танилцуулга хүргүүлж, уулзалт зохион байгуулан ажиллаж байна.

 

- Эргүүлийн үйл ажиллагааны талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хариуцсан нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, эргүүлийн байр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна