/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 05 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 05 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

НЭГ. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2019 оны эхний 05 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 783 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 355 нэгжээр буюу 31.9 хувиар буурчээ.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 178 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 нэгж буюу 21.9 хувиар, зөрчлийн талаарх 605 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 305 нэгжээр буюу 35.5 хувиар тус тус буурсан байна.

            Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

            -   Хүнийг алах гэмт хэргийн гомдол мэдээлэл 2 буюу 0.2 хувь;

-  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 34 буюу 4.3 хувь;

-   Хулгайлах хэргийн гомдол мэдээлэл 70 буюу 8.9 хувь;

-   Малын хулгайн хэргийн гомдол мэдээлэл 7 буюу 0.8 хувь;

-   Залилах хэргийн гомдол мэдээлэл 23 буюу 2.9 хувь;

-   Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 25 буюу 3.1 хувь;

-   Хүчиндэх гомдол мэдээлэл 2 буюу 0.2 хувь;

-   Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 182 гомдол мэдээлэл буюу 23.2 хувь;

-   Хүний амь нас хохирсон золгүй учрал 9 буюу 1.1 хувь;

-   Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 31 буюу 3.9 хувь;

-   Бусад гомдол мэдээлэл 413 буюу 52.7 хувийг тус тус эзэлж байна.

 

            Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй 178 гомдол мэдээллийн 102 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 63 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад цагдаагийн газар хэлтэст шилжүүлж, 10 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ба зөрчлийн 605 гомдол мэдээллийн 145 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, 215 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэн, 236 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 6 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

 

ХОЁР. Бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний хөдөлгөөн:

Багануур дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 108.1 сая төгрөгийг хохиролтой 54 холбогдогчтой, 99 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн хэрэг 22 нэгжээр буюу 18.1 хувиар буурч, үүнээс хөнгөн хэрэг 77 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 20 нэгжээр, хүнд хэрэг 22 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзэн нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход:

- 2 буюу 2.0 хувийг хүнийг санаатай алах;

- 5 буюу 5.0 хувийг золгүй байдлаар амь насаа алдах;

- 1 буюу 1.0 хувийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох;

- 28 буюу 28.2 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах;

- 2 буюу 2.0 хувийг хүчиндэх;

- 23 буюу 23.2 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

- 15 буюу 15.1 хувийг залилан мэхлэх;

- 7 буюу 7.0 хувийг ТХХАБАЖЭ;

- 16 буюу 16.1 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 44.9 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 3,9 пунктээр доогуур байгаа ба үүнээс хөнгөн хэргийн илрүүлэлт 45.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.2 пунктээр доогуур, хүнд хэргийн илрүүлэлт 42 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.4 хувь дээгүүр байна.  

Гэмт хэргийн улмаас нийт 99 хүн хохирсоноос 9 хүн нас барж, 35 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 6 нэгжээр буюу 2 дахин өсч, гэмтсэн хүний тоо 14 нэгжээр буюу 28.5 хувиар буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 26.9 сая төгрөг буюу 24.8 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлтийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар өссөн байна.

Эхний 5 сарын байдлаар 99 гэмт хэрэгт 54 хүн холбогдон шалгагдсаны 53.7 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй 29.6 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 16.6 хувь нь оюутан сурагчдаас холбогдон шалгагдаж, нийт холбогдогчдын 59.2 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой, 27.7 хувь нь бага болон суурь боловсролтой, 12.9 хувь нь боловсролгүй этгээдүүд байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 42 буюу 42.2 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн бол өмнөх оны мөн үед 55 буюу нийт хэргийн 45.4 хувь нь дээрх газарт үйлдэгдсэн нь тоон үзүүлэлтийн хувьд урд оноос 13 нэгжээр буюу 23.6 хувь, мөн 11 буюу 11.1 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 нэгжээр буюу 31.2 хувиар, 6 буюу 6.0 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6 нэгжээр буюу 50.0 хувиар тус тус буусан байна.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 23 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 31 нэгжээр буюу 57.4 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 2 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 нэгжээр буюу 71.4 хувиар тус тус буурсан бол бүлэглэн гүйцэтгэсэн хэрэг 8 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 нэгжээр буюу 14.2 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 11 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 нэгжээр буюу 57.1 хувиар тус тус өссөн байна.

                       Гурав. Зөрчлийн талаарх мэдээлэл:

  2019 оны эхний 5 сарын байдлаар нийт 10365 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2789 нэгжээр буюу 36.7 хувиар өссөн ба зөрчлийн шийдвэрлэлтийн хувьд 10123 иргэнийг 355520.0 сая төгрөгөөр бэлэн бусаар болон шийтгэлийн хуудсаар торгож, 124 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 67 иргэнийг шүүхээр баривчлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасч торгох шийтгэх 42 нэгжээр буюу 51.2 хувиар, баривчлах шийтгэл 3 нэгжээр буюу 4.6 хувиар, торгуулсан иргэдийн тоо 2407 нэгжээр, торгуулийн хэмжээ 53.3 хувиар тус тус өссөн тоон үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 372 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 нэгжээр буюу 40 хувиар буурч тэдгээрийн  22 буюу 5.9 хувь нь эмэгтэй хүн байх ба насанд хүрээгүй хүнийг эрүүлжүүлсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна