/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

НЭГ. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар 

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2019 оны эхний 10 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 1554 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 583 нэгжээр буюу 28.3 хувиар буурчээ.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 329 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 81 нэгж буюу 19.7 хувиар, зөрчлийн талаарх 1225 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 422 нэгжээр буюу 25.6 хувиар тус тус буурсан байна.

            Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

            -   Хүнийг алах гэмт хэргийн гомдол мэдээлэл 3 буюу 0.1 хувь;

-  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 55 буюу 3.5 хувь;

-   Хулгайлах хэргийн гомдол мэдээлэл 132 буюу 8.4 хувь;

-   Малын хулгайн хэргийн гомдол мэдээлэл 18 буюу 1.1 хувь;

-   Залилах хэргийн гомдол мэдээлэл 34 буюу 2.1 хувь;

-   Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 59 буюу 3.7 хувь;

-   Хүчиндэх гомдол мэдээлэл 2 буюу 0.1 хувь;

-   Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 401 гомдол мэдээлэл буюу 25.8 хувь;

-   Хүний амь нас хохирсон золгүй учрал 23 буюу 1.4 хувь;

-   Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 29 буюу 1.8 хувь;

-   Бусад гомдол мэдээлэл 795 буюу 51.1 хувийг тус тус эзэлж байна.

 

            Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй 329 гомдол мэдээллийн 193 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 129 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, 5 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад цагдаагийн газар хэлтэст шилжүүлэн 2 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ба зөрчлийн 1225 гомдол мэдээллийн 291 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, 449 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэн, 468 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 6 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 11 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

ХОЁР. Бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний хөдөлгөөн: 

Багануур дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 255.1 сая төгрөгийн хохиролтой 105 холбогдогчтой, 165 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн хэрэг 51 нэгжээр буюу 23.6 хувиар буурч, үүнээс хөнгөн хэрэг 131 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 36 нэгжээр, хүнд хэрэг 34 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 15 нэгжээр тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзэн нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход:

- 2 буюу 1.2 хувийг хүнийг санаатай алах;

- 2 буюу 1,2 хувийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох;

- 47 буюу 28.4 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах;

- 4 буюу 2.4 хувийг хүчиндэх;

- 37 буюу 22.4 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

- 20 буюу 12,1 хувийг залилан мэхлэх;

- 9 буюу 5.4 хувийг ТХХАБАЖЭ;

- 44 буюу 26.6 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 52.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр дээгүүр байгаа ба үүнээс хөнгөн хэргийн илрүүлэлт 55.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.0 пунктээр доогуур, хүнд хэргийн илрүүлэлт 39.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 9.1 пунктээр дээгүүр байна.

Гэмт хэргийн улмаас нийт 168 хүн хохирсноос 12 хүн нас барж, 57 хүн гэмтэж, 99 хүн мөнгө, эд хөрөнгөөрөө хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 8 нэгжээр буюу 2  дахин өсч, гэмтсэн хүний тоо 36 нэгжээр буюу 38.7 хувиар буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 143.1 сая төгрөг буюу 56.6 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлтийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 42.6 пунктээр дээгүүр байна.

Эхний 10 сарын байдлаар 165 гэмт хэрэгт 105 хүн холбогдон шалгагдсаны 57.1 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй 28.5 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 14.2 хувь нь оюутан сурагчдаас холбогдон шалгагдаж, нийт холбогдогчдын 58.0 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой, 33.3 хувь нь бага болон суурь боловсролтой, 8.5 хувь нь боловсролгүй этгээдүүд байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 54 буюу 36.9 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн бол өмнөх оны мөн үед 97 буюу нийт хэргийн 44.9 хувь нь дээрх газарт үйлдэгдсэн нь тоон үзүүлэлтийн хувьд урд оноос 36 нэгжээр буюу 37.1 хувь, мөн 21 буюу 12.7 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 нэгжээр буюу 36.3 хувиар, 7 буюу 4.2 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 14 нэгжээр буюу 66.6 хувиар тус тус буусан байна.

 

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 45 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 40 нэгжээр буюу 47.0 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 5 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгжээр буюу 58.3 хувиар тус тус буурсан бол бүлэглэн гүйцэтгэсэн хэрэг 12 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 нэгжээр буюу 9.0 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 19 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 5.5 хувиар тус тус өссөн байна.

                      Гурав. Зөрчлийн талаарх мэдээлэл:

 2019 оны эхний 10 сарын байдлаар нийт 21508 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2206 нэгжээр буюу 11.4 хувиар өссөн ба зөрчлийн шийдвэрлэлтийн хувьд 21039 иргэнийг 726935 сая төгрөгөөр бэлэн бусаар болон шийтгэлийн хуудсаар торгож, 278 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 140 иргэнийг шүүхээр баривчлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасч торгох шийтгэх 62 нэгжээр буюу 28.7 хувиар, баривчлах шийтгэл 18 нэгжээр буюу 14.7 хувиар, торгуулсан иргэдийн тоо 2172 нэгжээр, торгуулийн хэмжээ 20.2 хувиар тус тус өссөн тоон үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 719 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 352 нэгжээр буюу 32.8 хувиар буурч тэдгээрийн  47 буюу 6.5 хувь нь эмэгтэй хүн байх ба насанд хүрээгүй хүнийг эрүүлжүүлсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна