/ / ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Авлигын эсрэг хууль, тогтоомж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрэм, цагдаагийн байгуулллагын үйл ажиллагааны журмыг алба хаагчдад сурталчилан таниулах, тэдний бүтээлч ажиллагааг дэмжин урамшуулах замаар авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын болон сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан  сэргийлэх, эерэг хандлага, ёс суртахуун төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан илтгэлийн уралдааны удирдамжийг Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулж, илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж боловсруулан биелэлтийг ханган ажиллалаа.

-Илтгэлийн уралдаанд тус хэлтсийн 8 алба хаагч бүтээлээ ирүүлснийг дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Жанчив, захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ө.Амарсанаа, хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Солонго нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид уншиж, танилцан үнэлэлт дүгнэлт өгч, тэргүүн байрт Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мэндбаяр, дэд байрт эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Амарсайхан, гутгаар байрт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эрхэмбаяр нар шалгарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна