/ Ил тод байдал / АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА / А.Х.А ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

А.Х.А ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус хэлтсийн бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, сахилга ёс зүйд хяналт тавих зорилгоор Лхагва гараг бүр өглөөний 06:00 цагт гүйлт, дасгал, хөдөлгөөнийг 2019 оны 6 сарын 5-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.  Дээрх арга хэмжээний хүрээнд алба хаагчдын авлига, ашиг сонирхлын мэдлэг, мэдээллийг шалгах, тэдэнд Авлигын эсрэг хууль, тогтоомжийн мэдлэг олгох зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 07:00 цагаас асуулт, хариултын “АХА” тэмцээнийг нийтийн хэв журмын тасагтай хамтран шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа.

Уг тэмцээний асуултанд зөв хариулсан алба хаагчдыг бал, кофе, чихэр, дэвтэр, шугам зэрэг зүйлсээр урамшуулж, асуултанд хариулж чадаагүй алба хаагчдад тухай бүр нь хошин, хөгжилтэй хэлбэрээр шийтгэл ногдуулж авлига, ашиг сонирхлын хууль, дүрэм, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг бие даан судлах үүрэг өглөө. АХА тэмцээний ялагчаар мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяр шалгарч, хоёрдугаар байрт зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Батсайхан шалгарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна