МЭДҮҮЛГИЙН ӨРӨӨНҮҮДИЙГ СТАНДАРТЫН ДАГУУ ТОХИЖУУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АШИГЛАЖ БАЙНА.
Тус цагдаагийн хэлтэс албаны шинэ байранд орсонтой холбогдуулан дотоод нөөц бололцоог ашиглан бүтээлч ажлын хүрээнд тусгайлан бэлдсэн 6 мэдүүлэг авах өрөөнд акустик хавтанг нааж стандартын дагуу тохижуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.