/ / АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Төрийн одон "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар үйлчлэгч Б.Оюунгэрэл, Хууль зүй дотоод хэргийн яамны шагнал "Цагдаагийн алдар" тэмдэгээр Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Мөнхбаатар, "Хүндэт жуух"-аар ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Ц.Сэлэнгэ, Хугацааны цагдаагийн ахмад цолоор Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Н.Буянхүү, Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух"-аар Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Энхбат, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч О.Чулуунбаатар, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Солонго, Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С.Энхтүвшин, Хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Ганбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Анхбаяр, Дотоодын цэргийн штабын "Баярын бичиг"-ээр харуулчин, ахлагч З.Энх-Амгалан, харуулчин, ахлагч А.Очирваань нар шагнагдлаа. Нийт шагнагдсан алба хаагчдын цаашдын ажилд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна