/ / "ОЙЛГОЁ-ХҮНДЭЛЬЕ" УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ОЙЛГОЁ-ХҮНДЭЛЬЕ" УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд дүүргийн тус цагдаагийн хэлтсээс гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, зан төлөвийг өөрчлөх эерэг мэдээлэл хүргэх зорилгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Багануур дүүрэг дахь салбар зөвлөл болон байгууллагуудын хэвлэлийн ажилтнууд, сургуулийн сурагчдыг хамруулан нөлөөллийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр Багануур гэр бүлийн радио 104,5-ын захирал Д.Отгонбаяр, Цагдаагийн хэлтсийн ГБХХЭГХУСМ, цагдаагийн ахлах дэслэгч С.Баасанжав мэдээлэл хийж, сурагчдын төлөөлөл болж Оюуны эрин цогцолбор сургуулийн 10-1 ангийн сурагч А.Эрдэнэбилэг өөрийн дуу хоолойг илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд “Гэр бүлдээ чанартай цаг гаргаж, эцэг эхээ хүндэлье, үр хүүхдээ хайрлая ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” уриалгыг гаргалаа. 

Гэр бүлийнхээ төлөө та ч бас аянд нэгдээрэй

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна