/ / "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхдийг зам тээврийн осол, зөрчилөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, дадал эзэмшүүлэх зорилгоор дүүргийн ЕБС-ийн 3-5 ангийн сурагчдын дунд "Ногоон гэрэл-цагаан шугам 2019" тэмцээнийг зохион явууллаа.Тэмцээнд 5 багийн 60 хүүхэд 10 багш оролцсоноос "Боловсрол цогцолбор" сургуулийн "Галт шонхор" баг тэргүүн байрт, "Гүн галуутай" цогцолбор сургуулийн "Дүрмээрээ" баг дэд байранд шалгарлаа. Хамтран зохион байгуулсан дүүргийн ИТХ, ГХУСАЗСЗ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Монголын улаан загалмайн Багануур дүүрэг дэх салбар, "Миг"даатгалын хамт олонд ажлын ѳндѳр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна