/ Бидний тухай / ЦЕГ-ын удирдлагууд / ТУС ЦАГДААГИЙН ХЭЛТЭС 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЖ, ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА АЛБА ХААГЧ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТУС ЦАГДААГИЙН ХЭЛТЭС 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЖ, ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА АЛБА ХААГЧ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тайлангийн хуралд Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Балжинням, НЦУГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгс болон бусад байгууллагын удирдлагууд оролцлоо.

Баярын арга хэмжээн үеэр СТА А.Түмэн-Өлзий, СТА Мөнх-Учрал, залуу дуучин Т.Даваажаргал нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

“Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар ШУТ-ийн дарга, цагдаагийн хошууч Г.Энхбат, “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар: Жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Алдарбаяр, Зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Мөнхжаргал, Төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Наранцэцэг, Хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Учрал, Харуулчин, ахлах ахлагч Ц.Батболд,
“Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Гүлбану, Эрүүгийн мөрдөгч,
цагдаагийн ахлах дэслэгч Ж.Пунцагноров, Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Содномпил, Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Даваасүрэн, Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Анхбаяр, Хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Гантүлхүүр, 2019 оны Хөдөлмөрийн тэргүүний тасгаар Замын цагдаагийн тасгийн хамт олон тус тус шалгарлаа.
Цагдаагийн хэлтсийн даргын “Баярын бичиг”-ээр: 9 алба хаагч, ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр: 3 алба хаагч, ГХУСАЗСЗ-ийн “Өргөмжлөл”-өөр: 4 алба хаагч, 2 урамшилт эргүүл, Дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр: 3 алба хаагч, Дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр: 3 алба хаагч, Дүүргийн прокурорын газрын “Өргөмжлөл”-өөр 3 алба хаагч, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар: 3 алба хаагч, Хүүхдийн төлөө медалиар 1 тус тус алба хаагч шагнагдлаа.
Мөн арга хэмжээний үеэр 24 азтан шалгаруулж гарын бэлгийг гардуулан өглөө.
Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, шагнагдсан нийт алба хаагчиддаа ажлын амжилт, ар гэрт нь эрүүл энхийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна