/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН А/60 ДУГААР ТУШААЛААР ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН А/60 ДУГААР ТУШААЛААР ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО.

Нийслэл дэх төрийн аудитын газраас нийслэл дүүргийн төрийн 856 байгууллагад 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар Нийслэлийн хэмжээнд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн тамгын газар, хүүхдийн урлан бүтээх төвийн санхүүгийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын 2.2-т заасан шаардлагыг хангасан тул Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 10.7.2-т заасны дагуу 2019 оны санхүүгийн тайланд аудит хийлгүй итгэл үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/60 дугаар тушаалаар шийдвэрлэж Итгэмжлэл олгосон байна.

Хэлтсийн санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр ЦЕГ, Нийслэлийн хэмжээнд амжилт гарган байгууллагын нэр хүндийг өндөрт гарган ажиллаж байгаа ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Ц.Сэлэнгэдээ ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна