/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

НЭГ. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар: 

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2020 оны 01 сард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 121 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 27 нэгжээр буюу 18.2 хувиар буурчээ.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 29 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгж буюу 17.1 хувиар, зөрчлийн талаарх 92 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 21 нэгжээр буюу 18.6 хувиар тус тус буурсан байна.

Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

              - Хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргийн гомдол мэдээлэл 1 буюу 0.8 хувь;

              - Золгүй байдлаар амь насаа алдсан гомдол мэдээлэл 2 буюу 1.6;

- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 9 буюу 7.4 хувь;

- Хулгайлах хэргийн гомдол мэдээлэл 8 буюу 6.6 хувь;

- Залилах хэргийн гомдол мэдээлэл 34 буюу 1.9 хувь;

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 29 буюу 1.7 хувь;

- Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 5 буюу 4.1 хувь;

- Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 24 гомдол мэдээлэл буюу 19.8 хувь;

- Бусад гомдол мэдээлэл 58 буюу 47.9 хувийг тус тус эзэлж байна.

            Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй 29 гомдол мэдээллийн 9 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, 9 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ба зөрчлийн 92 гомдол мэдээллийн 31 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, 19 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар, 34 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 7 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

ХОЁР. Бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний хөдөлгөөн: 

Багануур дүүргийн хэмжээнд 2020 оны 01 сарын байдлаар 4.5 сая төгрөгийн хохиролтой 1 холбогдогчтой, 9 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн хэрэг 18 нэгжээр буюу 66.7 хувиар буурч, үүнээс хөнгөн хэрэг 8 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 нэгжээр, хүнд хэрэг 1 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 8 нэгжээр тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзэн нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход:

- 1 буюу 11.1 хувийг хүнийг болгоомжгүй алах ;

  - 5 буюу 55.5 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах;

- 2 буюу 22.2 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

- 1 буюу 11.1 хувийг залилан мэхлэх;

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 11.1 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар доогуур байгаа ба үүнээс хөнгөн хэргийн илрүүлэлт 12.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар доогуур, хүнд хэргийн илрүүлэлт 0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй ижил байна.

Гэмт хэргийн улмаас нийт 9 хүн хохирсноос 1 хүн нас барж, 5 хүн гэмтэж, 3 хүн мөнгө, эд хөрөнгөөрөө хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 4 нэгжээр буюу 80 хувь, гэмтсэн хүний тоо 5 нэгжээр буюу 50 хувиар тус тус  буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 0.4 сая төгрөг буюу 9.0 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлтийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар дээгүүр байна.

1 дүгээр сарын байдлаар 9 гэмт хэрэгт 1 хүн холбогдон шалгагдсаны хувиараа хөдөлмөр эхлэгч бүрэн дунд боловсролтой 18-34 насны хүн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдсон байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 4 буюу 44.4 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн бол өмнөх оны мөн үед 9 буюу нийт хэргийн 33.3 хувь нь дээрх газарт үйлдэгдсэн нь тоон үзүүлэлтийн хувьд урд оноос 5 нэгжээр буюу 55.6 хувь, мөн 1 буюу 11.1 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгжээр буюу 75.0 хувиар, 1 буюу 11.1 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 нэгжээр буюу 66.7 хувиар тус тус буусан байна.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 1 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгжээр буюу 80 хувиар, хүүхэд болон эмэгтэй хүн оролцсон хэрэг бүртгэгдээгүй байна.

                      Гурав. Зөрчлийн талаарх мэдээлэл:

2020 оны 1 сарын байдлаар нийт 1687 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 195 нэгжээр буюу 10.4 хувиар буурсан ба зөрчлийн шийдвэрлэлтийн хувьд 1645 иргэнийг 48895 төгрөгөөр бэлэн бусаар болон шийтгэлийн хуудсаар торгож, 12 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 12 иргэнийг шүүхээр баривчлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасаж торгох шийтгэх 10 нэгжээр буюу 45.5 хувиар буурч, баривчлах шийтгэл 3 нэгжээр буюу 11.0 хувиар өссөн байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 51 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 22 нэгжээр буюу 30.1 хувиар буурч, тэдгээрийн  1 буюу 1.9 хувь нь эмэгтэй хүн байх ба насанд хүрээгүй хүнийг эрүүлжүүлсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна