/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ИРГЭДИЙН ОЛОН ТООНЫ МАЛЫГ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА”

“ИРГЭДИЙН ОЛОН ТООНЫ МАЛЫГ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА”

“ИРГЭДИЙН ОЛОН ТООНЫ МАЛЫГ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА”
2020 оны 02 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Г-н 18 тооны адуу алдагдсан хэргийг Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Х, Т, М нарын 3 этгээд бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж Төв аймгийн Баян сумын нутаг “Тахилтын шар дэрст” гэх газарт эзэнгүй малын саравчинд хашиж, бусдад нядалж зарахаар бэлтгэж байхад нь Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийг халуун мөрөөр нь шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилж, 18 тооны адууг хохирогчид бүрэн хүлээлгэн өгч ажиллаа.

Иргэд та бүхэн малаа бог, бод гэж ялгахгүйгээр байнгын хариулгатай байлгаж, хараа хяналтаа сайжруулахыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна