/ / ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ГЭЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ГЭЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. /НЦГ-т гэж байгаад уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
- 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
- Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
- Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа.
- Гэрчилгээг хүчингүй болгосон тухай сонинд зарлал өгсөн байх.
- Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх. /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
- Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
- Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт /Улаанбаатар банк 2611175861 тоот данс. Хүлээн авагч нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна