/ Ил тод байдал / АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА / ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН "НОМЫН САН"-Д АВЛИГЫН СЭДЭВТЭЙ НОМ ХЭВЛЭЛ, ГАРЫН АВЛАГА ЗЭРГИЙГ БАЙРШУУЛСАН НОМЫН БУЛАН НЭЭЛЭЭ.

ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН "НОМЫН САН"-Д АВЛИГЫН СЭДЭВТЭЙ НОМ ХЭВЛЭЛ, ГАРЫН АВЛАГА ЗЭРГИЙГ БАЙРШУУЛСАН НОМЫН БУЛАН НЭЭЛЭЭ.

Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сурталчлах ажлын хүрээнд хэлтсийн үүдний хүлээлгийн танхимд авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн “Авлига” мэдээллийн самбарын загварыг шинэчлэн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээллийг 110 тусгай дугаарын утсаар хүлээн авч байгаа талаарх” зурагт хуудас, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл болон бусад хуулийн заалт, хөтөлбөр төлөвлөгөө, тайлан, гарын авлага, ном хэвлэлийг байршуулан иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Цагдаагийн хэлтсийн “Номын сан”-д Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Авлига”-ын сэдэвтэй ном хэвлэл, гарын авлага зэргийг байршуулан номын буланг нээж алба хаагчдаар судлуулах ажлыг эхлүүлээд байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна