/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 03 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 03 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

НЭГ. ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2020 оны эхний 03 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 380 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 86 нэгжээр буюу 18.4 хувиар буурсан байна.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 87 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгж буюу 7.4  хувиар, зөрчлийн талаарх 293 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 79 нэгж буюу 21.2 хувиар тус буурсан байна.

Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл:

-   Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг болон

     бусдын биед халдсан гомдол мэдээлэл 42 буюу 11 хувь;

-   Хулгайлах гомдол мэдээлэл 30 буюу 7.9 хувь;

-   Малын хулгайн гомдол мэдээлэл 2 буюу 0.5 хувь;

-   Залилангийн 10 гомдол мэдээлэл буюу 2.7 хувь;

-   Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 21 буюу 5.5 хувь;

-   Зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 4 буюу 1 хувь

-   Хөдөлгөөний аюулгүй байдлын 62 гомдол мэдээлэл буюу 16.3 хувь;

-   Хүний амь нас хохирсон золгүй учрал 3 буюу 0.8 хувь;

-   Цахимар гүтгэх, нэр төрд халдах-10 буюу 2.6 хувь,

-   Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 18 буюу 4.7 хувь;

-   Бусад гомдол мэдээлэл 178 буюу 47 хувийг тус тус эзэлж байна.

Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй  гомдол мэдээллийн 43 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн , 30 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, харьяаллын дагуу шилжүүлсэн 2,  12 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, зөрчлийн 293 гомдол мэдээллийн 55 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээсэн, 99 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн, 129 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 1 гомдолд мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн 9 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

ХОЁР. БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНИЙ ХӨДӨЛГӨӨН

   Багануур дүүргийн хэмжээнд 2020 оны эхний 3 сарын байдлаар 67.2 сая төгрөгийн хохиролтой 24 холбогдогчтой, 41 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал  14 хэргээр буюу 25.4 хувиар буурсан. Үүнээс хөнгөн хэрэг 33 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 8 нэгжээр буюу 19.5 хувиар, хүнд хэрэг 8 бүртгэгдэж өнгөрсөн орны мөн үеэс 6 нэгжээр буюу 42.8 хувиар тус тус буурсан байна.

    Бүртгэгдсэн хэргийн төрлөөр нь авч нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход

-  1 буюу 2.4 хувийг золгүй байдлаар амь насаа алдах;

-  1 буюу 2.4 хувийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох;

-  16 буюу 39 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан;

-  9 буюу 21.9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

-  2 буюу 4.8 хувийг мал хулгайлах;

- 7 буюу 17 хувийг залилан мэхлэх гэмт хэрэг;

-  1 буюу 2.4 хувийг  эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх;

-  1 буюу 2.4 хувийг  гээгдэл эд зүйл завших;

-  1 буюу 2.4 хувийг    хөрөнгө завших;

-  1 буюу 2.4 хувийг болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах;

-  1 буюу  2.4 хувийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зэрэг төрлийн   гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 47.2 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.3  хувиар өсч, хөнгөн хэргийн илрүүлэлт 51.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн, хүнд хэргийн илрүүлэлт 20 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар буурсан байна.  

Гэмт хэргийн улмаас нийт 37 хүн хохирсноос 3 хүн нас барж, 15 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 5 нэгжээр буюу 62.5 хувь , гэмтсэн хүний тоо 6 нэгжээр буюу 28.5 хувиар тус тус буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 21.3 сая төгрөг буюу 31.8 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлт өмнөх оны мөн үеэс 0.7 сая төгрөгөөр өссөн боловч нийт учирсан хохирлын мөнгөн дүн өндөр байгаа учраас нөхөн төлүүлэлтийн хувь 16.2 хувиар буурсан  байна.

Эхний 3 сарын байдлаар гэмт хэрэгт 24 хүн холбогдон шалгагдсаны 20.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 29.1 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 16.6 хувь нь оюутан сурагчдаас холбогдон шалгагдаж, нийт холбогдогчдын 75 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой,  25 хувь нь суурь боловсролтой этгээдүүд байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийн 15 буюу 36.5 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5 нэгжээр буюу 25 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед 20 буюу нийт хэргийн 36.3 хувь нь мөн дээрх газарт үйлдэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 6 буюу 14.6 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр буюу 25 хувиар, 3 буюу 7.3 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 25 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 13 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс өсөлт бууралтгүй, бүлэглэн гүйцэтгэсэн хэрэг 4 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр буюу 100 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 2 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 1 нэгжээр буюу 100 хувиар тус тус өссөн бол эмэгтэй хүн оролцсон хэрэг 2 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 нэгжээр буюу 66.6 хувиар буурсан байна.

 

Гурав . зөрчлийн талаарх мэдээлэл

2020 оны эхний 3 сарын байдлаар нийт 5474 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 760 нэгжээр буюу 12.1 хувиар буурсан. Зөрчлийн шийдвэрлэлтийн хувьд 5383 иргэнийг 163070 сая төгрөгөөр бэлэн бусаар болон шийтгэлийн хуудсаар торгож, 47 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасч торгох шийтгэл 25 нэгжээр буюу 34.7 хувиар буурсан тоон үзүүлэлттэй байгаа нь иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх ухамсар дээшилсэн гэж дүгнэхээр байна. Мөн зөрчил гарган шүүхээр баривчлуулсан иргэн 28 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр буюу 7.6% хувиар өссөн бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 175 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 60 нэгжээр буюу 25.5 хувиар буурсан байна. Мөн эрүүлжүүлэгдсэн иргэдийн 10 буюу 5.7 хувь нь эмэгтэй хүн, насанд хүрээгүй хүнээс эрүүлжүүлэгдсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

                        ДӨРӨВ. ДҮГНЭЛТ

Тус цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, иргэд, байгууллагаас ирүүлсэн дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэх, хуулиар харьяалуулсан зөрчил нэг бүрт тооцох хариуцлагыг бодитой хэрэгжүүлж, түүнд тавих бүх шатны удирдлагын хяналтыг дээшлүүлж, согтууруулах ундаа  худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг цэг, гэмт хэрэг үйлдэж болзошгүй эмзэг цэгүүдийг байнгын хяналтад авч, хүн хүч, боломж, чадавхаа дайчлан, удирдлагаас оновчтой зохион байгуулж ажилласнаар 2020 оны эхний 03 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 380 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 86 нэгжээр буюу 18.4 хувиар буурсан байна. 

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 87 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгж буюу 7.4  хувиар, зөрчлийн талаарх 293 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 79 нэгж буюу 21.2 хувиар тус буурсан байна.

2020 оны эхний 3 сарын байдлаар 67.2 сая төгрөгийн хохиролтой 24 холбогдогчтой, 41 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал  14 хэргээр буюу 25.4 хувиар буурсан. Үүнээс хөнгөн хэрэг 33 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 8 нэгжээр буюу 19.5 хувиар, хүнд хэрэг 8 бүртгэгдэж өнгөрсөн орны мөн үеэс 6 нэгжээр буюу 42.8 хувиар бууруулжээ.

Цагдаагийн хэлтсийн удирдлагаас зөрчлийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг болохоос нь өмнө таслан зогсоох бодлого хэрэгжүүлж, ахуйн хүрээнд болон, гудамж талбайд биеэ зүй бусаар авч явдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, согтуурсан, гэмт хэргийн хохирогч болон эрсдэл бүхий иргэдэд чиглэсэн биечилсэн урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлэн зохион байгуулснаар эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 2019 оны эхний 3 сард 232 хүн эрүүлжүүлэгдэж байсан нь 2018 оны мөн үеэс 148 нэгжээр буюу 38.6 хувиар буурсан тоон үзүүлэлтээс харахад саатуулагдсан иргэдийн тоо жил ирэх тутам буурч үүнийг дагаад гэмт хэрэг, зөрчилд холбогдох иргэдийн тоо буурч байгаа нь цагдаагийн хэлтсийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ, ажил үр дүнгээ өгсөн болохыг харуулж байна. Цаашлаад шүүхээр баривчлуулах ажлыг зохион байгуулж ажилласнаар зөрчил гарган шүүхээр баривчлуулсан хүний тоо өсч, гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.

Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг болон бусдын биед халдсан 42 буюу 11 хувь; Хулгайлах 30 буюу 7.9 хувь; Залилангийн 10 буюу 2.7 хувь; Бусдын эд хөрөнгийг завших 21 буюу 5.5 хувь; Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 18 буюу 4.7 хувь байгаа нь нийт хүлээн авсан гомдол мэдээллийн дийлэнх хувийг эзэлж байна.

Цаашид цагдаагийн хэлтсээс бүртгэгдэж буй гэмт хэргийн 11 хувийг эзэлж буй хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 7.9 хувийг эзэлж буй Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 10 буюу 2.7 хувийг эзэлж буй Залилах, 21 буюу 5.5 хувийг эзэлж буй Бусдын эд хөрөнгийг завших, 18 буюу 4.7 хувийг эзэлж буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг цахим, биечилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна