/ / ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 02 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 02 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

НЭГ. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс 2020 оны эхний  02 сард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 254 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 57 нэгжээр буюу 18.3 хувиар буурчээ.

Үүнээс гэмт хэргийн талаарх 60 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгж буюу 10.4 хувиар, зөрчлийн талаарх 194 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 нэгжээр буюу 20.4 хувиар тус тус буурсан байна.

Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл :

           - Хүний амь насыг хохироосон 1 буюу 0.3 хувь;

           - Золгүй байдлаар амь насаа алдсан гомдол мэдээлэл 2 буюу 0.7 хувь;

- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 24 буюу 9.4 хувь;

- Хулгайлах хэргийн гомдол мэдээлэл 19 буюу 7.4 хувь;

- Мал хулгайлах 2 буюу 0.7 хувь;

- Залилах хэргийн гомдол мэдээлэл 10 буюу 3.9 хувь;

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 13 буюу 5.1 хувь;

- Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 14 буюу 5.5 хувь;

- Зам тээврийн осол 3 буюу 1.1 хувь;

- Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гомдол мэдээлэл 39 буюу 15.3 хувь;

- Цахимаар гүтгэх, нэр төрд халдах 8 буюу 3.1хувь; 

              - Ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулах гомдол мэдээлэл 74 буюу 29.1 хувь;

- Бусад гомдол мэдээлэл 46 буюу 18.1 хувийг тус тус эзэлж байна.

            Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй 60 гомдол мэдээллийн 31 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 25 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, 2 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ба зөрчлийн 194 гомдол мэдээллийн 36 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, 60 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар, 90 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 7 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

ХОЁР. Бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний хөдөлгөөн

Багануур дүүргийн хэмжээнд 2020 оны эхний 02 сарын байдлаар 43.4 сая төгрөгийн хохиролтой 31 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн хэрэг 8 нэгжээр буюу 20.5 хувиар буурч, үүнээс хөнгөн хэрэг 24 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгжээр, хүнд хэрэг 7 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 5 нэгжээр тус тус буурчээ.

Бүртгэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзэн нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход:

- 1 буюу 3.2 хувийг хүнийг болгоомжгүй алах;

  - 8 буюу 25.8 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах;

          - 1 буюу 3.2 хувийг бэлгийн халдашгүй байдлын эсрэг,

- 9 буюу 29 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

- 1 буюу 3.2 хувийг мал хулгайлах;

- 8 буюу 25.8 хувийг залилах;

- 2 буюу 6.4 хувийг завших;

1 буюу 3.2 хувийг бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргүүд эзэлж байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 31 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.3 пунктээр доогуур байгаа ба үүнээс хөнгөн хэргийн илрүүлэлт 37.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.7 пунктээр дээгүүр, хүнд хэргийн илрүүлэлт 0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 100 хувь буурсан байна.

Гэмт хэргийн улмаас нийт 29 хүн хохирсноос 1 хүн нас барж, 8 хүн гэмтэж, 20 хүн мөнгө, эд хөрөнгөөрөө хохирсон нь 4 нэгжээр буюу 33.3 хувиар тус тус буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 2.9 сая төгрөг буюу 6.6 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлтийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 25.9 хувиар буурсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 12 буюу 38.7 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн бол өмнөх оны мөн үед 14 буюу нийт хэргийн 35.8 хувь нь мөн газарт үйлдэгдсэн нь тоон үзүүлэлтийн хувьд урд оноос 2 нэгжээр буюу 14.2 хувь, мөн 4 буюу 12.9 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр буюу 33.3 хувиар, 3 буюу 9.6 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 нэгжээр буюу 25 хувиар тус тус буусан байна.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 5 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгжээр буюу 37.5 хувиар буурсан, хүүхэд оролцсон хэрэг 2 буюу 1 нэгжээр өссөн, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 3 нэгжээр буюу 60 хувиар буурсан байна.

                      Гурав.Зөрчлийн талаарх мэдээлэл:

2020 оны эхний 02 сарын байдлаар нийт 3745 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 169 нэгжээр буюу 4.3 хувиар буурсан ба 31 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 22 иргэнийг шүүхээр баривчлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасаж торгох шийтгэл 12 нэгжээр буюу 27.9 хувиар буурч, баривчлах шийтгэл 9 нэгжээр буюу 69.2 хувиар өссөн байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 115 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 46 нэгжээр буюу 28.6 хувиар буурч, тэдгээрийн  10 буюу 8.6 хувь нь эмэгтэй хүн байх ба насанд хүрээгүй хүнийг эрүүлжүүлсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

ДӨРӨВ. Дүгнэлт:

Төрийн байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон ажиллахын зэрэгцээ төрийн байгууллага нь хариуцсан чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжийг олон нийтэд танилцуулах, иргэдэд хуулийг сахин биелүүлэх дадал бий болгоход чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хууль тогтоомжид заасан байдаг.

Мөн нутгийн захиргааны байгууллага нь нутгийн захиргааны бүх шатны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, хуулийн этгээд нь байгууллагынхаа дотоод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй юм.

Цагдаагийн байгууллагаас хариуцсан нутаг дэвсгэрт тухайн сард зонхилон үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг криминологи судалгааны багийн дүгнэлт, статистик тоон судалгаанд үндэслэн бууруулах чиглэлээр иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж иргэдэд зөв дадал хэвшил бий болгох чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн хэлтэст энэ оны эхний 02 сард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээлэл нь өмнөх оны мөн үеэс 57 нэгжээр буюу 18.3 хувиар буурсан ба үүнээс гэмт хэргийн талаар мэдээлэл 7 нэгжээр буюу 10.5 хувиар, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 50 нэгжээр буюу 20.4 хувиар тус тус буурсан байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийн 98 хувийг ахуйн хүрээнд архидан согтуурсан, ар гэртээ агсам тавьсан, ажлын байранд архидан согтуурсан, байгууллага хамт олноороо архидан согтуурсны улмаас иргэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болж байна. Энэ нь иргэдийн дунд архины хэрэглээ маш их байгаатай шууд холбоотой юм.  

Иргэдийн дунд архины хэрэглээг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгоход хувь хүн бүрийн хүчин чармайлт онцгой чухал юм. Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор ахуйн хүрээнд архидан согтуурах явдал нэмэгдэх хандлагатай байгааг төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд анхааралдаа авч, дүүрэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах уриалга гаргаж мөн дүүргийн хэмжээнд аян өрнүүлж урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг дор бүрнээ зохион байгуулан ажилтан алба хаагчид болон үр хүүхэд, найз нөхдөө гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг тус Цагдаагийн хэлтсээс зөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/223 дугаартай захирамжийн хүрээнд томуу, томуу төст өвчний өвчлөл болон хөрш зэргэлдээ улсуудад Шинэ коронавирус /ковид-19/ өвчний тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан гарсан захирамжтай уялдуулж дүүргийн Засаг даргын А/70 дугаартай захирамжууд тус тус гарсан байгаа ба тус Цагдаагийн хэлтсээс захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, спорт, шашин, урлаг соёлын газар, сүм хийд, мөргөлийн газрууд, цанын бааз, спотр заал, биллиард, саун, бассейн, фитнесс, бүжиг, иогийн клуб, болон амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох тухай мэдэгдлийг архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг 42 цэг, баар 15, шашин сүм хийд 12, саун 2, фитнесс 4, спортын газар 2, урлаг соёлын газар 1, дэн буудал 2 /Доун, Багануур 24/ зэрэг  аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдолтойгоор гаргасан захирамжийг бүх нийтээр дагаж мөрдөж байхад зарим хувийн хэвшлийн байгууллага тэр дундаа архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагууд мөн зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудаас захирамж зөрчиж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хуулийн этгээдийн болон иргэний үүргээ биелүүлэхгүй хариуцлагагүй хандах тохиолдлууд байсаар байна.

Өнгөрөгч 21 хоногт Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гарсан захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллахад “Зам зуур”, “Зогсоол зоог” газрууд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн, холбогдох шалгалтыг хийн ажиллаж байна.

Цаашид цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж гаргасан захирамжийг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хаах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллахаар төлөвлөж байна.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна