/ Мэдээллийн ил тод байдал / Цахим тоглоом / ЦАХИМ ТОГЛООМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

ЦАХИМ ТОГЛООМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

Үүнд:

- Цахим тоглоомын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн төлөв байдалд хийсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар

- Харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн улсын байцаагчийн галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар

- Тоглоомын газрын байршлын зураг

- Үйл ажиллагаа явуулах байр нь гадна талдаа хаяг, цагийн хуваарийг байршуулсан зураг

- Дотор талдаа цагийн хуваарь, дотоод журам, үйлчилгээний үнийн тариф, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий самбар /тамхи татах, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглосон тэмдэг, тэмдэглэгээ зэргийг/-ыг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар ил байрлуулсан зураг

- Үйл ажиллагаа явуулах байр нь түрээсийн байр бол түрээсийн гэрээний хуулбар

- Интернетийн гэрээний хуулбар /холбогдох хууль тогтоомжоор хориглосон цахим хуудсыг нээдэггүй тохиргооны программ хангамжийг компьютеруудад зайлшгүй суулгасан байх/

- Ажлын байрны дотоод болон гадна орчинд камерын хяналтын систем суулгасан, 21 хоногоос дээш хоногийн бичлэгийг хадгалдаг байх.

- Ажиллуулах хүний иргэний үнэмлэхний хуулбар /ажлуулах хүн нь мэдээллийн технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй сургалтад хамрагдсан 20-иос дээш насны хүн байна/

- Сүлжээний IP  хаяг, хориотой цахим хуудсанд нэвтрэхийг хориглосон талаарх мэдээлэл

Дээрх материалыг бүрдүүлж харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан хэсгийн байцаагчид шалгуулж, “Цагдаагийн байгууллагын санал”-ыг бөглүүлсний дараа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах нэгжид албан хүсэлтээ ирүүлнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна