/ Ил тод байдал / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ / Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд суралцах иргэдийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд суралцах иргэдийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд суралцах иргэдийн сонгон шалгаруулалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-25-ны хооронд Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгуулах тул зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагчид болон өмнөх жилүүдэд ерөнхий эрдмийн шалгалтад 60-аас дээш оноо авсан, ЭЕШ-ын дүн хүчин төгөлдөр үйлчилж буй иргэдээс бүртгэж, элсүүлнэ.

Бүртгэлийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд явуулна.

Бакалаврын сургалтад элсэгчдээс монгол хэл, орос хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн 4 төрлөөр мэдлэг, ур чадварын шалгалт, ярилцлага авна.

Дараах мэргэжлээр элсэлт явагдана. Үүнд:

1. Бакалаврын орос хэлний бэлтгэлтэй хөтөлбөр /5, 6 жил/

 Мэдээлэл, технологийн аюулгүй байдал;

 Харилцаа холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал;

 Тусгай радио-техникийн систем;

 Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүй;

 Эдийн засгийн аюулгүй байдал;

 Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй;

2. Магистрантурын хөтөлбөр (2 жил):

 Хүний нөөцийн удирдлага

3. Адъюнктурын хөтөлбөр (3 жил)

 Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй

Элсэлтийн шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс бүртгэхгүй,

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна