/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 06 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 06 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2020 оны эхний 6 сарын байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл нийт 860 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 87 буюу 9.1 хувиар буурсан. Дүүргийн хэмжээнд 84 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 нэгжээр буюу 19.2 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 60 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар, иргэн хуулийн этгээдэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 63.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар тус тус өссөн байна. Хулгайлах гэмт хэрэг 11 нэгжээр буюу 40.7 хувиар, залилах гэмт хэрэг 6 нэгжээр буюу 40 хувиар, хөрөнгө завших гэмт хэрэг 4 нэгжээр буюу 44.4 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7 нэгжээр буюу 57.1 хувиар тус тус буурсан бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7 нэгжээр буюу 21.8 хувиар өссөн нь шинэ төрлийн Коронавирусын /COVID-19/ халдварт өвчний тархалт хөрш зэргэлдээх улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж гарч архи согтууруулах ундаа түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж байгууллага, үйлчилгээний газруудад цагийн хуваарийн онцгой дэглэм тогтоосны улмаас иргэд ахуйн хүрээнд архидалт ихсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас гуравдагч этгээдтэй маргалдах хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг өссөн гэж дүгнэхээр байна.
Иймээс иргэн та архидан согтуурахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зөв зохистой авч явах, согтуурсан иргэд өдөөн хоргоож хэрүүл маргаан үүсгэсэн тохиолдолд асуудлыг ухаалгаар шийдэн “Нэг хором” уураа тэвчихийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс анхааруулж байна.

АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна