/ / БАГАНУУР ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРЭГ -20.3 ХУВИАР БУУРЛАА.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРЭГ -20.3 ХУВИАР БУУРЛАА.

2020 оны эхний 8 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 1147 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 90 нэгжээр буюу 7.2 хувиар буурсан нь цагдаагийн алба хаагч бүр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэгч нь байж 90 иргэний эрх зөрчигдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллажээ.
Үүнээс: Гэмт хэргийн талаарх 232 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27 нэгж буюу 10.4 хувиар, зөрчлийн талаарх 915 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 63 нэгж буюу 6.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж, дүүргийнхээ иргэдэд урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулснаар иргэдийн эрх зүйн мэдлэг, хариуцлага нэмэгдэж байгаа эерэг үр дүн харагдаж байна.
 
 
ИРГЭН БҮР ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭГЧ НЬ БАЙГААРАЙ
АМАР ТАЙВАН БАГАНУУРЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна