/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

 Нэг. Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

 1.1.Төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр:

- Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан ажлын талаар:

Нийслэлийн цагдаагийн газраас 2020 оны  27а-1/1257 дугаартай албан бичгээр 2020 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн хэрэгжилтийг хангах нэгдсэн жагсаалт, 2020 оны .... дугаартай албан бичгээр хяналт шинжилгээ үнэлгээ хийж биелэлт үр дүнг тооцох баримт бичигт оруулсан нэмэлт мэдээлэл тус тус  ирүүлснийг тасаг тус бүрээр хийж хэрэгжүүлэн, биелэлт үр дүнг хүргүүлэх жагсаалт гарган хариуцсан дарга, ахлах мэргэжилтэн нарт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. 2020 оны эхний хагса жилд багануур дүүрэг дэх цагдаагийн хэтсээс бодлогын баримт бичгийн 2, засгийн газрын 2016-2020 оны үйлд ажиллагааны хөтөлбөр 8 заалтын хүрээнд, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2 заалт, Улсын их хурлын байгын хорооны 4 тогтоол, Монгол Улсын ерөнхийлөгчийн 3 зарлиг, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, засгийн газрын 18 тогтоол,  засгийн газрын хуралдааны 8 тэмдэглэлийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт үр дүнг тооцон Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүргүүлэн ажиллалаа. Хяналт шинжилгээ хийж биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн эхний хагас жилийн биелэлт 100 хувь хэрэгжсэн байна.

- Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаарх мэдээлэл, тушаалын тоо, шийдвэрлэсэн асуудлын талаар:

    Тус хэлтсийн даргын зөвлөлийн хурал 2020 оны 5 дугаар сарын байдлаар 8 удаа хуралдаж удирдлага зохион байгуулалт болон алба хаагчтай холбоотой 93 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг утгаар нь ангилж үзвэл:

Алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалин нэмж, хасах 5, албаны шалгалт 17, томилгоо 16, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 6, цол 7, шагнал 3 удаа 32 алба хаагч, сонсгол 13, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус дотоод хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажлын талаар 19 ба бусад хэлэлцсэн асуудал 7 байна.

Зөвлөлийн хурлын материалын бүрдлийг хангаж баталгаажуулан Зөвлөлийн хурлын хавтсанд цаг хугацааны дарааллаар байршуулсан.

 - Дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлж, товч тайлагнах:  

Тус цагдаагийн хэлтсээс дээд шатны байгууллагын дарга, удирдлагууд Тухайлбал  Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч болон дэд дарга, тэргүүн дэд дарга, албадын дарга нар хэлтсийн дарга нар болон Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын дарга нараас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын төлөвлөлт зохион байгуулалт хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс ирүүлсэн чиглэлийн дагуу төрөлжүүлэн бүртгэл хөтөлж, тухай бүр салбар төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг заагдсан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэн, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. 2020 оны эхний удиралд дээд байгууллагаас нийт 112 үүрэг ажлын чиглэл, заавар зөвлөмж ирүүлсний  53-д заагдсан хугацаанд  хариу хүргүүлэн,  6 үүрэг ажлын чиглэлийн  хугацаа болоогүй хэрэгжих шатандаа явж байна. 

 - Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, санамж бичиг болон бусад эрх зүйн актад хүргүүлсэн санал, шинээр батлагдсан эрх зүйн актуудыг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

2020 оны эхний хагас жилд Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс шинээр батлагдсан хууль тогтоомж болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт орсон болон шинээр батлагдсан журмыг хүлээн авч нэгдсэн бүртгэл хөтлөн алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр лхагва гараг бүр сургалт зохион байгуулан, сургалтын нэгдсэн программд мэдээллийг оруулан ажиллаж байна. Мөн хууль тогтоомж, журамд санал авах талаар албан бичгийг хүлээн авч тасаг хариуцсан дарга нарт хувилан өгч алба хаагч нэг бүрд танилцуулан, гаргасан саналыг нэгтгэн холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна. Тухайн жилд Улсын их хурал болон орон нутгийн сонгууль болохтой холбоотойгоор алба хаагчдаар сонгуулийн багц хуулийг үе шаттайгаар судлуулах мөн түүнчлэн зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар албаны сургалтын төлөвлөгөө графикийн дагуу сургалтыг зохион байгуулан, мэдлэг шалгах тест бэлтгэн шалгалт авч  ажиллаж байна.

 - Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, холбоо, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагнах:

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 2019 оны байнга хадгалах 49 баримт, түр хадгалах 482 баримт, 70 жил хадгалах 9 баримтын жагсаалтыг Цагдаагийн ерөнхий газрын төв архивд батлуулахаар хүргүүлсэн. 2016 оны байнга хадгалах хадгаламжийн нэгжийг Цагдаагийн ерөнхий газрын төв архивд хүлээлгэн өгсөн.

 Архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр архивын баримт татаж авахтай холбогдуулан алба хаагчдад 1 удаагийн сургалтад хамруулж ажилласан.

Мөн Нийслэлийн цагдаагийн газарт 2020 оны байнга болон түр хадгалах, 70 жил, захиргааны зөрчлийн түр хадгалах хадгаламжийн нэгжийн жагсаалтыг ББНШАКХурлаар хэлэлцүүлж батлуулахаар хүргүүлсэн болно. 2016 оны байнга хадгалах хадгаламжийн нэгжийг Цагдаагийн ерөнхий газрын төв архивд нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгсөн

2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 116 тушаал шийдвэр гарснаас удирдлага зохион байгуулалтын хүрээнд гарсан А тушаал 58, боловсон хүчин хүний нөөцийн чиглэлээр гасан Б тушаал 58 гарсан байна.

2020 оны хагас жилийн байдлаар Холбооны хүлээх төв болон, НЦУГ, Е dok, able албан хэрэг хөтлөлтийн цахим сүлжээгээр нийт 1708 албан бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн тасгуудад хуваарилан өгч ажилласан. Хугацаа заагдсан 677 албан бичгээс 501 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлүүлж хүргүүлсэн, хугацаа болоогүй 76 албан бичиг шийдвэрлэх шатандаа байгаа болно.

 Холбоо мэдээллийн чиглэлээр:

Эхний хагас жилд алба хаагчдын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа компьютеруудад давхардсан тоогоор 47 удаагийн үзлэг үйлчилгээ хийж, 32 удаагийн шинээр үйлдлийн систем суулгаж хэрэгцээт программ хангамжийг суулгаж холболт тохируулгыг хийсэн. Windows 7 үйлдлийн систем шинэчлэлт хийгдэхгүй байгаатай холбогдуулан Win 10 үйлдлийн систем суулгах боломжтой компьютерын үйлдлийн системийг шинэчлэн 22 хэрэглэгчийг домэйнд холбосон.

Шинээр outlook, lync програм хангамжид нэвтрэх 26 эрхийг Мэдээлэл технологи холбооны төвд хүсэлт илгээж нээлгэсэн.

Хэт богино долгионы ашиглалт, хэвийн ажиллагааг долоо хоног бүрийн даваа гарагт шалгаж 14 гар станц, 7 машины болон суурин станц, 5 гарнтурт засвар, үйлчилгээг хийн хэвийн ажиллагааг хангасан. Дахин дамжуулах станцад 2 удаагийн чийгтэй цэвэрлэгээ үйлчилгээг хийсэн.

Хэлтсийн сүлжээний тоног төхөөрөмжүүдэд 2 удаа чийгтэй цэвэрлэгээ үйлчилгээг хийн давхруудад байрлах сүлжээний утаснуудыг хаягжуулсан. Эвдрэл гэмтэл гарсан 9 сүлжээний төхөөрөмжийг засварлан хэвийн ажиллагааг хангасан.

Хэлтсийн дотоодын аюулгүй байдлын хяналтын камерын төхөөрөмжүүдэд 4 удаа, дүүргийн гудамж зам талбайн хяналтын камеруудад 14 удаагийн засвар үйлчилгээг хийсэн. Мөн мэдүүлэг авах 6 өрөө, эд мөрийн баримт хадгалах өрөө, цайны газар, эрүүлжүүлэх саатуулах байрны гадна талд шинээр теле хяналтын камеруудыг суурилуулсан.

Хэрлэн гүүрний постын гэрэл дохионы спичкэн гэрлийг шинээр сольсон, хуцаагийн хойно байрлах гэрэл дохионы тэжээлийн блок, петровис ШТС-н гэрэл дохионы тэжээлийн блокуудыг засварласан.

Шинээр олгогдсон 18 бэлэн бус торгуулийн багажны тохируулгыг хийж хэрэгцээт программыг суулган хэвийн ажиллагааг хангаж алба хаагч нарт олгосон.

Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа аяны хүрээнд 51 постер, санамж, сэрэмжлүүлгийг бэлтгэсэн.

Хэлтсийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс фейсбүүк хуудас, www.baganuur.police.gov.mn сайтад мэдээ мэдээллийг тухай бүрд байршуулан ажиллаж байна. Эхний хагас жилд 294 мэдээ мэдээллийг байршуулж, 261 мэдээ мэдээлэл түгээлт хийсэн.

 Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, боломжийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 Цагдаагийн ерөнхий газрын даргаас ирүүлсэн мэдээлэл, ажлын чиглэлийг тухай бүр нь алба хаагчдад танилцуулан “Цагдаа-Амгалан” хотхоны 3 дугаар ээлжийн барилгад захиалга өгөх хүсэлт гаргасан 4 алба хаагчийн хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд хүргүүлснээр 2 алба хаагч 2 өрөө байрны захиалгад хамрагдсан. Цагдаагийн хэлтсээс дүүргийн хороодын засаг дарга нарт хүсэлт тавьснаар  4 дүгээр хорооны засаг даргаас иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлан  цагдаагийн хэлтсийн 2 алба хаагчид тус хорооны нутаг дэвсгэрт амьдрах 07 га газар эзэмших эрх олгосон.

Цагдаагийн хэлтсийн албаны байрны гадна талбайд сагсан бөмбөг, гар бөмбөгийн зориулалтын төхөөрөмж болон бусад бие бялдар хөгжүүлэх тусгай тоног төхөөрөмж бүхий спорт цогцолборыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан барьж байгуулсан, Тасаг, салбарын дунд бүтээлч ажлын удирдамж гарган бялдаржуулах танхим, номын сан, сургалтын танхим, гадна талбайн ногоон байгууламж хийх, алба хаагчдын жагсаалын бэлтгэл сургуулилт хийх талбай, албаны байрны хашаан дотор 0.56 км хатуу хучилттай зам зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийж алба хаагчдын ажиллах нөхцөл болмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

 1.2.Хүний нөөцийн чиглэлээр:

 - Алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалт, түүний үр дүнгийн талаар: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын үйл ажиллагааны 2020 оны нэгдсэн сургалтын төлөвлөгөөний дагуу цагдаагийн хэлтсийн 2020 оны албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, 2 дугаар улиралд нийт 20 сургалтыг зохион байгуулж, сургалтын мэдээллийн бүртгэлийн сан /E surgalt/-д давхардсан тоогоор 1839 алба хаагчийг шивж, 2020 оны хагас жилд нийт 40 сургалтыг зохион байгуулж, /E surgalt/-д давхардсан тоогоор 3560 алба хаагчийг шивсэн байна.

Тус сургалтуудыг цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчид зохион байгуулж ажилласан,  үлгэрчилсэн төлөвлөгөөний дагуу танхим болон цахимаар лекц, хөгжүүлэх, дадлагжуулах хэлбэрээр зохион байгуулан ажилласан.

Цагдаагийн хэлтсийн төсөвт тусгагдсан хичээл, сургалтын зардлаас хагас жилд 103100 төгрөгийн зардлыг үйл ажиллагаанд зарцуулсан.

Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан цахим “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д 4 алба хаагч, нөөцөд авагдсан 3 иргэнийг  хамруулсан.

 - Сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соён гэгээрүүлэх үйл ажиллагааны 2020 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу цагдаагийн хэлтсийн 2020 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг 2 зорилтын хүрээнд 19 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, 1 дүгээр улиралд 27 хууль эрх зүй болон бусад мэдээ, мэдээлэл, 9 ажил арга хэмжээг зохион байгуулсан, 2 дугаар улиралд 17 хууль эрх зүй болон бусад мэдээ, мэдээлэл, 7 ажил арга хэмжээг зохион байгуулж, албаны сургалт, соён гэгээрүүлэх мэдээллийн бүртгэлийн сан /E surgalt/-д шивсэн.

Бие бялдрын бэлтгэлжилтийн сургалт:

Алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, эвсэг найрсаг хамт олныг бүрдүүлэх зорилгоор 2020 онд зохион байгуулах спортын уралдаан тэмцээний хуваарийг цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан ба сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон баг тамирчидыг шагнаж урамшуулсан. “Ковид-19” цар тахлын улмаас бусад уралдаан, тэмцээнүүд хойшилсон байна.

Түүнчлэн алба хаагчид дүүргийн Өргөө соёлын ордонд зохион байгуулагдсан “Болор цом-37” яруу найргийн уралдааныг үзэж, сонирхсон.

Алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдийн дунд цахим хэлбэрээр “Үлгэрч аав, ээж”, “Миний мэдэх татвар”, “Ангаргын эрчүүд- Сугарын эмэгтэйчүүд”, Хайртай хүмүүсээ хамгаас илүү хамгаалъя” зэрэг аянуудыг зохион байгуулж, идэвхитэй оролцсон алба хаагч, гэр бүлийн гишүүдийг шагнаж урамшуулсан.

Төрсөн өдөр нь тохиож буй алба хаагчдад тухайн өдрийн цалинтай чөлөө олгох батламж гардуулах, мэндчилгээ дэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 54 алба хаагчид 1 өдрийн цалинтай чөлөө олгосон байна.

Алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг хангах, чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор долоо хоног бүрийн Пүрэв гарагт 18 цагаас 20 цагийн хооронд  дүүргийн Спорт зааланд тоглуулах, дасгал хөдөлгөөн хийлгэх гэрээ байгуулан 1 дүгээр сард бүрэн хамруулсан мөн цагдаагийн хэлтсийн подвальд бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэгдсэн зориулалтын бялдаржуулах танхимыг тохижуулан, хуваарь гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна..

 “Шинэ санал, санаачилга” болзолт уралдааныг 1 сарын хугацаанд зохион байгуулж, хэлтсийн номын сангийн өрөөнд номын тавиур хийсэн 3 алба хаагчийг шалгаруулж, цалингийн хувиар нэмж урамшуулсан. Мөн цагдаагийн хэлтсийн байрны зүүн талын талбайд 1.000.000 төгрөгийн өртөгтэй сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайн тохижуулалт хийсэн.

 - Гадаад улс оронд алба хаагчдыг  сургалтад хамруулсан байдал, хүргүүлсэн саналын талаар:

Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас гадаад улсад зохион байгуулагдах тэтгэлэгт болон бусад сургалтад алба хаагчдыг хамруулах талаар ирүүлсэн мэдээлэл, ажлын чиглэлийг тухай бүрд танилцуулсан ба уг сургалтуудад тавигдаж буй болзол, шалгуур шаардлага хангасан, суралцах хүсэлт гаргасан алба хаагч байхгүй тул холбогдох газруудад хариуг хүргүүлж ажилласан. Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас гадаад улс оронд суралцаж байгаа алба хаагч байхгүй болно.

- Хүний нөөцийн бодлогын талаар /томилогдсон, чөлөөлөгдсөн, хүний нөөцийн нөхөн хангалт хийсэн, батлагдсан орон тоо, дутуу орон тоо/:

 Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дугаар тушаалаар тус хэлтэс нь 50 офицер, 71 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай ажил үүрэг гүйцэтгэхээр орон тоо батлагдсан.  2020 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар орон тооны тулгалт хийхэд 5 ахлагчийн орон дутуу ба 119 алба хаагчтайгаар буюу орон тооны нөхөн хангалт 95,9%-тай үүрэг гүйцэтгэж байна.

Дутуу орон тооны хувьд: бичиг хэргийн эрхлэгч, архивч 1, эргүүлийн цагдаа 1, хороо хариуцсан цагдаа 1,  цагдаа жолооч 1, жижүүрийн цагдаа жолооч 1 дутуу байна.

Тус цагдаагийн хэлтсээс судлагдан сонгон шалгаруулалтад тэнцэж, сургалтад хамрагдсан 5 иргэнийг төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нөөцөд бүртгэж, сул орон тоонд тухай бүр нэр дэвшүүлэн томилуулсан. Нөөцөд бүртгэгдсэн иргэд 100% албан тушаалд томилогдсон.

Алба хаагч нарын 2019 оны гүйцэтгэлийн тайланг Цагдаагийн хэлтсийн даргын 2019.12.13-ний өдрийн А/80 дугаар тушаалаар томилогдсон үнэлгээний баг үнэлж дүгнэн Цагдаагийн хэлтсийн даргын 2019.12.13-ны өдрийн 30 дугаар ээлжит хурлаар хэлэлцээд ЦБҮАЖ "Албан тушаал дэвшүүлэх" /код 909/-д заасан шалгуур хангасан алба хаагчдаас офицер албан тушаалын нөөцөд 6, ахлах албан тушаалын нөөцөд 8, тасгийн даргын нөөцөд 4, чиглэлийн ахлахын нөөцөд 1, цагдаагийн төв байгууллагын ахлах албан тушаалд 1, нийт 20 алба хаагчийг нөөцөд бүртгүүлэхээр холбогдох материалыг НЦУГ-ын ХНСХ-т хүргүүлж нөөцөд авхуулсан. Тус Цагдаагийн хэлтэст 2020 оны 5 дугаар сарын 26-ны байдлаар урьд онд болон энэ онд албан тушаал дэвшүүлэх нөөцөд авагдсан алба хаагчдаас сахилга ёс зүйн байдлыг харгалзан шаталж дэвших зарчмын дагуу дэвшүүлэн томилуулахаар мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүн, ажилласан жилийг харгалзан саналаа НЦУГ-аар уламжлуулан ахлагчаас офицер бүрэлдэхүүнд орсон 5, ахлах албан тушаалд 3, тасгийн даргаар 2, ДЦТС-ын захирагчаар 1, албадаас дэд даргаар дэвшин томилогдсон 1, бусад төрийн байгууллагаас шилжин томилогдсон 1, ДХИС-иас томилогдсон 3, нөөцөөс 5, хөдөлмөрийн гэрээгээр 1  нийт 14 алба хаагчийн томилолтыг шийдвэрлүүлсэн.

 Энэ оны 2 дугаар улирлын байдлаар бусад газар хэлтэс рүү шилжсэн 5, албанаас хүсэлтээр чөлөөлөгдсөн 2, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан 6, хэлтэс дотроо ажлын байр өөрчилсөн 3 алба хаагч байна.

 - Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 ”Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний II үе шатны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ЦЕГ, НЦУГ-ын салбар төлөвлөгөөнд үндэслэн хийх ажлын төлөвлөгөөг баталж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх орон тооны бус салбар зөвлөлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны А/18 дугаар тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй томилж үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар Цагдаагийн хэлтсийн номын санд Авлигын тухай хууль бусад холбоотой хууль, журам, хөтөлбөрийг байршуулж “Авлига”-ын буланг нээсэн.

Мөн Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвөөс бэлтгэсэн зөвлөгөө, шторк, зурагт хуудсыг эрх бүхий албан тушаалтан цагдаагийн ахмад Ц.Солонгын цагдаагийн хэлтсийн сайт болон өөрийн фасебүүк хаягаар алба хаагч, иргэдэд түгээн ажиллаж байна.

”Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний II үе шатны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх салбар төлөвлөгөөний биелэлт 98 хувьтай ба төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн тооцож НЦУГ-ын ДАБХ-т 2020.05.27-ны өдрийн 27н/2104,  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийн биелэлтийг мөн өдрийн 27н/2105 албан бичгээр тус тус хүргүүлсэн.

   1.3. Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

 - Хариуцсан нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв, хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

2020 он гарснаас хойш шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн онцгой комиссоос 24 цагаар хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх алба хаагчийн хоолны зардалд 1,720,000.00 төгрөг, эргүүл шалгалтаар ажиллах тээврийн хэрэгслийн шатахууны зардалд 3,200,000.00 төгрөг, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас алба хаагчдын албан хэрэгцээнд зориулан 11 гар станц, 1 согтуурал хэмжигч багаж , 1 компьютер  нийт 8,500,00 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж  олгосон . Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөр камерын хяналтад ажиллах алба хаагчийн цалингийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт хүргүүлээд байна.

 - Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 29 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

2019 оны шилэн дансны гүйцэтгэлд Нийслэл дэх Төрийн Аудитын газраас шалгалт хийж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй хуулийн дагуу байршуулах мэдээллүүдийг бүрэн гүйцэт хуулийн хугацаанд байршуулсан гэсэн дүгнэлт авсан. 2020 оны эхний 5 сарын байдлаар шилэн дансны хуулийн дагуу хуулийн хугацаанд нийт 58 мэдээллүүдийг байршуулсан.

 1.4. Сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын чиглэлээр: 

       -   Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар:

 2020 оны 05 дугаар сарын байдлаар алба хаагч, иргэдээс цагдаагийн хэлтсийн даргад хандаж 27 өргөдөл гомдол ирснээс 23 нь ажлын байр өөрчлөх, дэвшин томилогдох хүсэлт,2 алба хаагч эрүүл мэндийн шалтгаанаар болон өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөх хүсэлт, алба хаагчтай холбоотой 2 гомдол гаргасан. Алба хаагчдын хүсэлтийг өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаанд нь зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрийг алба хаагчдад тухай бүр нь танилцуулсан Алба хаагчтай холбоотой гаргасан 2 гомдолд албаны шалгалт хийж, хариуцлага тооцон гомдол гаргасан иргэнд албан бичгээр хариу хүргүүлсэн.

 2020 оны эхний 5 сарын байдлаар хэлтсийн хэмжээнд нийт 7 зөрчилд 7 алба хаагч холбогдон сахилгын арга хэмжээ авагдсанаас офицер бүрэлдэхүүн 4 буюу 57.1%-ийг, ахлагч бүрэлдэхүүн 3 буюу 42.9%-ийг эзэлж байна. Сахилгын зөрчлийг урд оны мөн үетэй харьцуулахад 7 нэгжээр буюу  50 хувиар буурсан байна. Сахилгын зөрчил гаргасан алба хаагчдад албаны шалгалт хийж 4 алба хаагчийн цалинг 1-3 сарын хугацаагаар 40 хувиар  бууруулах, 3 алба хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тайлангийн хугацаанд тус хэлтсийн 26 алба хаагчид холбогдуулан 16 албаны шалгалт явуулсныг урд оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу  5,8 хувиар буурсан ба холбогдсон алба хаагчийн тоо өсөлт бууралтгүй байна. 

Эхний  5 сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон, өртсөн алба хаагч байхгүй байна. Алба хаагчдын өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авч, цагдаагийн хэлтсийн дарга, даргын зөвлөлд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий сахилга ёс зүйн дэд зөвлөл нь 2020 оны эхний хагас жилд зөрчил дутагдал гаргасан 65 албан хаагчийг дэд зөвлөлийн хурлаар оруулан, хэлэлцэж удаа дараа зөрчил гаргасан 5 албан хаагчийг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж цалинг 20 хувь хасуулан, 13 албан хаагчид дэд зөвлөлийн хурлаас сануулж, 47 албан хаагчид хуваариас гадуур явган болон хөдөлгөөн эргүүл постонд гаргаж зөрчил гаргасан алба хаагч нараас дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар баталгааг авч биелэлтэнд нь хяналт тавьж ажиллаж байна

2020 оны эхний хагас жилд сахилгын арга хэмжээ тооцуулсан 4 алба хаагчид Цогдаа дотооодын цэргийн сэргэлтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан төлбөртэй, цахим сугалтад бэлтгэл ажлыг хангуулан хамруулсан.

2020 оны оны 1 дүгэр удирлын сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгуулан алба хаагчдын гаргасан зөрчил дутагдал болон бусдын алдаан дээрээс суралцах талаар бие бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн “Алба хаагч бүр ажилдаа хариуцлагатай хандаж, нэгнээ хүндэтгэн, эрүүл мэнддээ анхаарч амьдралдаа өнгө нэмье” уриалга гаргасан. Хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 - Эрүүл ажлын байрны орчныг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Цагдаагийн хэлтсийн конторын барилгын 1 тэрбум төгрөгийн төсөв хөрөнгө шийдвэрлэгдэж барилгын ажлыг гүйцэтгэгч “ЭН-АР” ХХК-ны хариуцан гүйцэтгэж өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад орж, цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн түүхэндээ анх удаа өөрийн гэсэн ажлын байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр баригдсан байрны тохижилтын ажлыг байгууллага дотооддоо хийгдэж болох бүхий л ажлыг нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэн, алба хаагчийн эрүүл, аюулгүй, цэвэр, тохь тухайтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн эрүүлжүүлэх саатуулах байр бариулахаар зураг төслийн мөнгийг дүүргийн засаг даргас шийдвэрлүүлэн БХТЯ-д хүргүүлэн зураг төслийг баталгаажуулан холбогдох материалыг бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээд байна.

Цагдаагийн алба хаагчийг өглөө бүр ажилдаа ирэхэд ажил хийх хүсэл зоригийг нэмэгдүүлэхээр цэрэг, цагдаагийн бахархалт дуунуудыг слекцээр тавьж угтаж байгаа бол өдөр бүрийн 11:00, 15:00 цагт хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, ажлын байрны дасгал хөдөлгөөний бүх нийтээр хийж хэвшээд байна.

Мөн Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгжижи буй “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хүчилтөрөгчийн коктейлээр үйлчилэх, эрүүлжүүлэх байр болон камерын хяналтаар ажиллаж байгаа алба хагчдад сүү, цагаан идээгээр тогтмол үйлчлэх, долоо хоног бүрийн даваа  гарагт эрүүлжүүлэх байрны эмч нар бүх алба хаагчдын даралт, зүрхний хэмнэлийг үзэж хяналт тавин ажиллаж байна.   

ХоёрГэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн

аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

2.1.Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг, Нийслэл, дүүргийн засаг даргын захирамжууд болон Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийг тус тус хэрэгжүүлж байна.

   Дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой нөхцөл байдал үүссэн үед Хил хамгаалах, Тагнуул, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулж НЦУГ-ын даргаар батлууллаа. Мөн Нийтийн эмх замбараагүй байдлын үед ажиллах төлөвлөгөө, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Бүслэн хаах төлөвлөгөөнд тус тус тодотгол хийж, гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэм сахиулах, урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүний гоц халдварт гарсан байж болзошгүй нөхцөл байдлын үед хязгаарлалтын дэглэм тогтоох үед ажиллах төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 14/223 дугаартай албан бичгээр өгсөн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 14/179 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 104 дугаар зарлигын 1.1, 1.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 68 дугаар захирамжын 1.3 дахь заалт, Засгийн газрын 10, 51 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, Засгийн 2017 оны 195, 196 дугаар тогтоол, 2019 оны 57,62 дугаар тогтоол, 2020 оны 30, 63, 102 дугаар тогтоол, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 4.1.3.2, 5.4.9.1, 5.4.9.2 дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2019.03.22-ны өдрийн ЗГ-2/188 дугаар албан бичгээр ирүүлсэн арга хэмжээг эрчимжүүлж ажиллах тухай /Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр/-ийн 1.8, 5.8, 5.13 дахь заалт, УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны 2018 оны 02 дугаар тогтоолын 17,18 дугаар заалт, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн банк ХХК-ний хооронд 2018 онд байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн биелэлт, Эрүүл дэд хөтөлбөр, Телекамер дэд хөтөлбөрийн биелэлт, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр албан даалгаварын 6.1-6.4 дэх заалтын хүрээнд хийсэн ажлын биелэлтийг хүргүүлэв.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/305 дугаар тушаалын дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд ажилласан талаарх танилцуулга болон үүрэг, ажлын чиглэл, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалаас 2020.01.09-ны өдөр ирүүлсэн 2/16 дугаартай үүрэг, ажлын чиглэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2020 оны А/59 дүгээр тушаалаар өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2020 оны А/11 дүгээр тушаал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27в/704 дугаартай алба бичгээр өгсөн үүрэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 27е/965 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг ажлын чиглэлийг алба хаагч нарт танилцуулж биелэлт үр дүнг тооцож ажиллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2020 оны А/14 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, дэд хэсгээс бэлтгэн боловсруулж, батлуулсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалт зохион байгуулах бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/31 дугаартай тушаалаар 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн гишүүдэд төлөвлөгөөг танилцуулан, салбар төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/12 дугаартай тушаалын хэрэгжилтийг хангаж эд хөрөнгийн тооллогыг Монгол Улсын Засгийн Газрын 167 тоот, Төрийн өмчийн хорооны 2008 оны 282 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, заавар аргачлал”-ыг удирдлага болгон цагдаагийн хэлтсийн албаны хэрэгцээнд ашиглагдаж байгаа тусгай хэрэгсэлд тооллого явуулав. Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 5 дугаар сарын 14 ны өдрийн б/53 тоот тушаалаар 4 дадлагжих ажилтан нарыг хүлээн авч холбогдох үүрэг чиглэл өгч төлөвлөгөө тоимлгоог гаргаж хэлтсийн даргаар батлуулж хяналт тавьж ажиллаж байна. 

- Тухайн дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн мэдээ, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Эрүү хэв журмын нөхцөл байдалд 7 хоног бүр  судалгаа дүгнэлт хийн эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулан өдөр, орой шөнийн цагаар зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/108, А/436, А/616,А/438, А/487 дугаар захирамж, дүүргийн засаг даргын 2019 оны А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, алба хаагч нарын албаны болон хувийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн Хилийн цэргийн 0252-р анги, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Захирамж-Эргүүл”,”Захирамж-223”, Эргүүл-2020, Хамтын ажиллагаа зэрэг арга хэмжээний хүрээнд өдөр бүр болон 7 хоног бүрийн Баасан гарагт нэгдсэн эргүүл зохион байгуулж ажиллаа.

Хэлтсийн алба хаагч нарыг хамруулсан нэгдсэн эргүүлийн үйл ажиллагааг 16 удаа, морьт эргүүлийг 8 удаа, хөдөлгөөнт явган эргүүл, мотоцикольт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж ажиллаа.

Дүүргийн иргэдээс архи согтууруулах ундааны хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдэд тавих хяналтыг сайжруулах, иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх, ахуйн хүрээнд архидан согтуурч зөрчил гаргаж буй байдлыг таслан зогсоох зорилгоор Албадан эмчилгээ, Уулзалт, Баталгаа-1,2,3 арга хэмжээг 2020 оны 03,04,05-р саруудад зохион байгуулж, 117 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулан 74 иргэнтэй уулзаж, дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч, 6 иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар материалыг бүрдүүлж шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Дүүргийн засаг даргын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хэлтэс, хороодын засаг дарга болон бусад төрийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран Уулзалт арга хэмжээг зохион байгуулж архины хамааралтай 20 иргэнт төрийн үйлчилгээг үзүүлж, сургалт нөлөөллийн арга хэмжээ авч ажиллав. Мөн 3-р хорооны ажлын албатай хамтран Архигүй аз жаргалтай гэр бүл арга хэмжээг зохион байгуулан 3 өдөр 2 ээлжээр 6 удаа 24 иргэнтэй уулзаж ярилцан зөвлөгөө өгч нөлөөллийн арга хэмжээ авч ажиллав.

- Камер, техникийн хяналтын үйл ажиллагааны талаар /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор теле хяналтын камеруудын ашиглалтыг дээшлүүлэх, өргөжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, үр дүнг нь тооцсон байдал, нутгийн захиргааны байгууллагаар төсөв, хөрөнгө шийдвэрлүүлэхээр хамтран ажилласан талаарх мэдээлэл/:

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамж, дүүргийн засаг даргын 2019 оны А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, алба хаагч нарын албаны болон хувийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн Хилийн цэргийн 0252-р анги, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Захирамж-Эргүүл”,”Захирамж-223” арга хэмжээний хэмжээний хүрээнд нэгдсэн эргүүлд ажилласан онцгой байдлын хэлтэс, нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 46 аж ахуйн нэгжийн хяналтын 157 камер, галын аюулгүй байдлыг шалгаж зөрчил заагдсан 6 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлж ажиллаа.

               Тус цагдаагийн хэлтсээс гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн  амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тухайн байгууллагын гадна болон дотор орчинд суурилагдсан теле хяналтын камеруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл 8 хүргүүлж, тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгалт хийлгэх хүсэлт гаргасан аж ахуй нэгж байгууллагад  Монгол Улсын стандарт MNS 6423:2019 “Теле хяналтын системын техникийн ерөнхий шаардлага”-ыг хангасан эсэхийг холбоо, мэдээллийн инженер 6 удаа шалгаж камерын тодорхойолт гарган өгч хяналтын камер нь стандартын шаардлага хангаагүй 1 аж ахуй нэгжид татгалзсан хариу өгсний дагуу тухайн аж ахуй нэгжийн камерыг иж бүрнээр шинэчлүүлж, 2 аж ахуйн нэгжийн бичлэг хийх төмөөрөмжийн хадгалах хугацааг нэмэгдүүлж, 1 аж ахуйн нэгжийн гадна хяналтын камерын тоог нэмэгдүүлж ажилласан.

Улаанбаатар хотын менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн А/134 дүгээр тушаалаар батлагдсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах, “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд согтууруулах ундаа худа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна