/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ЦАГДАА”, “ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ЦАГДАА”, “ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хүн хүчний хэрэгцээ шаардлагыг харгалзан Төрийн албаны тухай хууль болон “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын холбогдох заалтыг үндэслэн энэ оны 1 дүгээр сарын 5-аас 2 дугаар сарын 1 хүртэл цагдаа, дотоодын  цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн хүсэлт, холбогдох материалыг hr.baganuur@police.gov.mn цахим хаягаар хүлээн авч бүртгэж байна. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам”-аар:

-Монгол Улсын иргэн

-цагдаагийн албанд ажиллахыг сайн дураар хүссэн,

-18 насанд хүрсэн,

-гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй,

-бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой,

-улс төр, нам холбооны гишүүн бус,

-бүрэн дунд боловсролтой иргэдийн хувьд иргэний үүргээ биелүүлж цэргийн алба хаасан байхыг шаардах бөгөөд эмч, инженер, сэтгэл зүйч зэрэг тусгай мэргэжил шаардахаас бусад албан тушаалд эмэгтэй иргэн бүртгэхгүй.

Шинэ төрлийн короновируст /Ковид-19/ цар тахлын халдвар, тархалттай холбоотой бүртгэл, шалгуур хангасан иргэдээс шалгалт авах, тэнцсэн иргэдийг сургалтад хамруулахдаа Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдэд зохион байгуулагдана.

            Нэмэлт мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Солонгын 99307030, 96307030, 80785533 дугаарын утсаар холбогдох буюу hr.baganuur@police.gov.mn хаягаар авч болно.

Шалгалт болон сул орон тооны мэдээллийг www.csc.gov.mn, https://police.gov.mn/хаягаар нэвтэрч авна уу.

 

 

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна