/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 03 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 03 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2021 оны эхний 3 сард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 443 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 63 нэгжээр буюу 16.5 хувиар өссөн байна.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 95 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8 нэгж буюу 9.1 хувиар, зөрчлийн талаарх 348 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 55 нэгж буюу 18.7 хувиар тус тус өсчээ.

 

Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл:

- Золгүй байдлаар нас барсан 3 буюу 0.6 хувь

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 36 буюу 8.1 хувь,

-Хүрээлэн буй орчны эсрэг 2 буюу 0.6 хувь,

-Хулгайлах гомдол мэдээлэл 7 буюу 1.5 хувь,

-Мал хулгайлах гомдол мэдээлэл 3 буюу 0.6 хувь,

-Залилах гомдол мэдээлэл 10 буюу 2.2 хувь,

-Завших 6 буюу 1.3 хувь,

-Зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 9 буюу 2 хувь,

-Хөдөлгөөний аюулгүй байдлын гомдол мэдээлэл 186 буюу 42 хувь,

-Мөрийтэй тоглоом зохион байгуулах 3 буюу 0.6 хувь,

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хэрэглэх 2 буюу 0.4 хувь,

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 30 буюу 6.7 хувь,

-Бусдын биед халдах 10 буюу 2.2 хувь,

-Хууль сахиулагчийг эсэргүүцэх 7 буюу 1.5 хувь,

-Эд зүйлээ хаясан, гээсэн 12 буюу 2.7 хувь

-Хүүхдийн эрх зөрчих 5 буюу 1.1 хувь,

-Цахимаар доромжлох, гүтгэх 4 буюу 0.9 хувь,

-Бусад гомдол мэдээлэл 108 буюу 24.3 хувь тус тус эзэлж байна.

 

 Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол мэдээллийн 35 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 52 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн, 7 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, зөрчлийн 348 гомдол мэдээллийн 307 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээх болон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн, 43 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 7 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

 Хоёр: Бүртгэгдсэн гэмт хэргийн талаар:

         Багануур дүүргийн хэмжээнд 2021 оны эхний 3 сард 45 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4 хэргээр буюу 9.7 хувиар өссөн.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 40.9 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувь доогуур байна.  Хүнд гэмт хэрэг 6 бүртгэгдсэн бол хөнгөн гэмт хэрэг 39 бүртгэгджээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг авч үзвэл:

         Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 9 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12 нэгжээр буюу 57.1 хувь буурсан эерэг үзүүлэлттэй байна.

         Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 30 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17 нэгжээр буюу 100 хувиар өссөн тоон үзүүлэлттэй байгаа ба согтуугаар үйлдэгдэж байгаа хэргийн 93.3 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.

         Гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг 3 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 нэгжээр буюу 50 хувь буурсан байна. Гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 28 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13 нэгжээр буюу 86.6 хувь өссөн байна. Нийт гэмт хэргийн 62.2 хувь нь ахуйн хүрээнд буюу гэр орон сууцанд үйлдэгджээ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 28 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 12 нэгжээр буюу 75 хувиар өссөн.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 2 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 7 нэгжээр буюу 77.7 хувь, залилах гэмт хэрэг 2 нэгжээр буюу 28.5 хувь, хөрөнгө завших гэмт хэрэг өсөлт бууралтгүй байна. Урьд оны мөн үед бүртгэгдээгүй мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 3 бүртгэгдэж 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэн ажилласан байна.

 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 2, худал мэдээлэл тараах гэмт хэрэг 2 тус бүр бүртгэгдсэн онцлогтой байна.

Тухайн сард буюу 2021 оны 02 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 7.1 хувь буурсан байна.

Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн хамгийн их 28 буюу 62.2 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн тоон мэдээлэл бүртгэгджээ. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг 1, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 5, хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн 81.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байна. Үүнээс боловсролгүй 3 иргэн, бага боловсролтой 3 иргэн, бүрэн бус дунд боловсролтой 7 иргэн, бүрэн дунд боловсролтой иргэд 16 иргэн, тусгай дунд боловсролтой 4 иргэн тус тус гэмт хэрэг үйлдсэн бөгөөд дээд боловсролтой иргэд гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй байна.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлтийн

чиглэлээр хийсэн ажлын талаар:

2021 оны эхний 03 дугаар сард гэмт хэргийн улмаас  иргэдэд 41.9 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 32.4 сая төгрөгийн буюу 77.5 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэргийн улмаас нийт 44 хүн хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 нэгжээр буюу 19 хувь өссөн байна. Гэмт хэргийн улмаас 29 хүн гэмтсэн байгаа нь 14 нэгжээр буюу 93.3 хувь өсжээ. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 15 буюу 34 хувийг эмэгтэй хүн хохирсон бөгөөд 1 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон мэдээлэл бүртгэгджээ.

Дөрөв.Зөрчлийн талаарх мэдээлэл:

2021 оны эхний 02 дугаар сард нийт 2635 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1110 нэгжээр буюу 29.6 хувиар буурчээ. Дээрх 2635 зөрчлийн 2433 нь бэлэн бусын торгуулийн машины төхөөрөмжөөр торгож шийдвэрлэсэн буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил юм. Дээрх зөрчил буурсан нь Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой авто тээврийн хөдөлгөөн хязгаарлагдаж замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурсантай холбоотой байна. Тус хэлтсийн замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол, бусад төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр жолоодох эрх хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэн ажилласнаар торгож, тээврийн хэрэгсэл жолоодон эрх хасах зөрчил 87 хувиар өссөн байна.

Урьд оны мөн үед бүртгэгдээгүй гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн зөрчил  24 бүртгэгдэж нийт 8 иргэн баривчлуулж 40 иргэн шийтгэврээр торгож арга хэмжээ тооцож ажилласан байна. Нийт баривчлуулсан иргэдийн тоо 48 байгаа нь өмнөх оны мөн үеэс 26 нэгжээр буюу 100 хувь өссөн байна.

Гомдол мэдээллийн дугаар авагдаж зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээн шалгасан зөрчил 202 бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үеэс 92 нэгжээр буюу 83.6 хувиар өссөн.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 15 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 нэгжээр буюу 25 хувиар буурсан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэж ар гэрийнхээ болон олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж эрүүлжүүлэгдсэн иргэд 99 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 16 нэгжээр буюу 14 хувиар буурсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна