/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 04 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 04 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2021 оны эхний 4 сард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 563 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 62 нэгжээр буюу 12.3 хувиар өссөн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 122 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгж буюу 6 хувиар, зөрчлийн шинжтэй 441 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 55 нэгж буюу 14.2 хувиар тус тус өсчээ.

            Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл:

-Золгүй байдлаар амь насаа алдсан 4 буюу 0.7 хувь,

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 43 буюу 7.6 хувь,

-Дээрэм 1 буюу 0.1 хувь,

-Бусдын эд хөрөнгө хулгайлах 12 буюу 2.1 хувь,

-Залилах 16 буюу 2.8 хувь,

-Гээгдэл эд зүйл завших, алтаай гүйлгээ хийх 8 буюу 1.4 хувь

-Худал мэдээлэл тараах 1 буюу 0.1 хувь

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хэрэглэх 2 буюу 0.3 хувь,

-Зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 11 буюу 2 хувь,

-Хөдөлгөөний аюулгүй байдлын гомдол мэдээлэл 236 буюу 42 хувь,

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 39 буюу 7 хувь,

-Бусдын биед халдах 12 буюу 2.2 хувь,

-Хууль сахиулагчийг эсэргүүцэх 10 буюу 1.8 хувь,

-Эд зүйлээ хаясан, гээсэн 15 буюу 2.7 хувь

-Хүүхдийн эрх зөрчих 5 буюу 0.8 хувь,

-Цахимаар доромжлох, гүтгэх 5 буюу 0.9 хувь,

-Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5 буюу 0.8 хувь,

-Бэлгийн халдашгүй байдлын эсрэг 1 буюу  0.1 хувь,

-Мал хулгайлах 3 буюу 0.5 хувь,

-Хууль сахиулагчийг эсэргүүцэх 8 буюу 1.4 хувь,

-Бусад гомдол мэдээлэл 126 буюу 22.3 хувь тус тус эзэлж байна.

Гэмт хэргийн шинжтэй 122 гомдол мэдээллийн 42 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 68 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн, 10 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, зөрчлийн 441 гомдол мэдээллийн 382 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээх болон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн, 56 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 3 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

 Хоёр: Бүртгэгдсэн гэмт хэргийн талаар:

            Багануур дүүргийн хэмжээнд 2021 оны эхний 4 сард 52 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 хэргээр буюу 7.1 хувь буурсан. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 40 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.2 хувь доогуур байна. Хүнд гэмт хэрэг 8 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 33.3 хувиар буурсан бол хөнгөн гэмт хэрэг 44 бүртгэгдэж өсөлт бууралтгүй байна.

            Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг авч үзвэл согтуугаар үйлдэгдсэн хэрэг 35 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16 нэгжээр буюу 84.2 хувиар өссөн ба согтуугаар үйлдэгдэж байгаа хэргийн 94.3 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

            Гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг 4 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 нэгжээр буюу 50 хувь буурсан, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 33 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12 нэгжээр буюу 57.1 хувь өсч, нийт гэмт хэргийн 63.4 хувь нь ахуйн хүрээнд буюу гэр орон сууцанд үйлдэгдсэн байна.

   Урьд оны мөн үед бүртгэгдээгүй байсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 2, худал мэдээлэл тараах гэмт хэрэг 1, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг 2, орчиндооаюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэрэг1 шинээр бүртгэгдсэн бол урьд оны мөн үед бүртгэгдсэн хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг,болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэгбүртгэгдээгүй байна.

  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 33 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 нэгжээр буюу 50 хувь, хөрөнгө завших гэмт хэрэг 2 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 100 хувиар тус тус өссөн.

   Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 2 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 12 нэгжээр буюу 85.7 хувь, залилах гэмт хэрэг 1 нэгжээр буюу 12.5 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2 нэгжээр буюу 66.6 хувиар тус тус буурсан бол дээрэмдэх гэмт хэрэг 1 бүртгэгдэж өсөлт бууралтгүй байна.

   Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг 2, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 8, хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийн 82 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, үүнээс боловсролгүй 4 иргэн, бага боловсролтой 3 иргэн, бүрэн бус дунд боловсролтой 7 иргэн, бүрэн дунд боловсролтой 19 иргэн, тусгай дунд боловсролтой 5 иргэн, дээд боловсролтой 1 иргэн тус тус гэмт хэрэг үйлдэн шалгагдсан байна.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,

нөхөн төлүүлэлтийн талаар:

2021 оны эхний 04 сард гэмт хэргийн улмаас иргэдэд 78.1 сая төгрөгийн хохирол учирсанаас 33.3 сая төгрөг буюу 42.7 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэргийн улмаас нийт 53 хүн хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 2 хувь буурч, 29 хүн гэмтсэн нь 12 нэгжээр буюу 50 хувь өсчээ. Гэмт хэргийн улмаас нийт хохирсон иргэдийн 19 буюу 36 хувь нь эмэгтэй хүн хохирсон бөгөөд 1 хүүхэд мөн гэмт хэргийн улмаас хохирсон мэдээлэл бүртгэгджээ.

Дөрөв.Зөрчлийн талаарх мэдээлэл:

2021 оны эхний 04 сард нийт 5350 зөрчил шалгаж шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2331 нэгжээр буюу 30.3 хувиар буурч, нийт 5185 иргэнд 209.365.000 төгрөгийн торгууль ногдуулж, 129 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэснийг урьд оны мөн үетэй харьцуулахад 63 нэгжээр буюу 95.4 хувиар, баривчлагдсан иргэд 80 бүртэгдсэн нь 44 нэгжээр буюу 2.2 дахин өссөн байна.

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн зөрчил 32 бүртгэгдэж 74 иргэнийг 20.615.000 төгрөгөөр торгосон нь урьд оны мөн үетэй харьцуулахад 28 нэгжээр буюу 8 дахин өссөн.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэж ар гэртээ болон олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж эрүүлжүүлэгдсэн иргэд 163 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 59 нэгжээр буюу 26.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна