/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 05 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 05 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2021 оны эхний 5 сард иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 700 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урд оны мөн үетэй харьцуулахад 46 нэгжээр буюу 7 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн шинжтэй 160 гомдол мэдээллээс 52 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 86 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй.

 Зөрчлийн шинжтэй 540 гомдол мэдээллээс 450 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээх болон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 74 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлж, 8 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 8 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

            Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

-Золгүй байдлаар амь насаа алдсан 6 буюу 0.8 хувь,

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 78 буюу 11.1 хувь,

- Бусдын эд хөрөнгө хулгайлах 31 буюу 4.4 хувь,

-Дээрэмдсэн 1 буюу 0.1 хувь,

-Залилах 20 буюу 2.8 хувь,

-Хөрөнгө завших 8 буюу 1.1 хувь,

-Мал хулгайлах 3 буюу 0.4 хувь,

-Хүүхдийн эсрэг 6 буюу 0.8 хувь,

-Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 6 буюу 0.8 хувь,

-Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 287буюу 41 хувь,

-Хүрээлэн байгаа орчны эсрэг 2 буюу 0.2 хувь,

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 49 буюу 7 хувь,

-Бусад гомдол мэдээлэл 203 буюу 29 хувийг тус тус эзэлж байна.

 Хоёр: Бүртгэгдсэн гэмт хэргийн талаар:

            Багануур дүүрэгт 2021 оны эхний 5 сард 58 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 18 гэмт хэргээр буюу 23.7 хувиар буурсан. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 42.9 хувь байгаа нь урд оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар буурсан. Хүнд гэмт хэрэг 8 бүртгэгдэж 50 хувиар, хөнгөн гэмт хэрэг 50 бүртгэгдэж 16.6 хувиар тус тус буурсан байна.

            Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг авч үзвэл согтуугаар үйлдэгдсэн хэрэг 37 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 11 нэгжээр буюу 42.3 хувиар өссөн ба үүнээс 83.7 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

            Гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг 6 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 45.5 хувиар буурсан, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 36 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 8 нэгжээр буюу 28.6 хувиар өсч, нийт гэмт хэргийн 62 хувь нь ахуйн хүрээнд буюу гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна.

   Урд оны мөн үед бүртгэгдээгүй байсан гэмт хэргээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, хөрөнгө завших 1, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, хууль сахиулагчийг эсэргүүцэх 2, орчиндооаюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах1, мөрийтэй тоглоом зохион байгуулах 2 бүртгэгдэж дээрх төрлийн гэмт хэргүүд 1-2 нэгжээр шинээр бүртгэгдсэн бол урд оны мөн үед бүртгэгдэж байсан гэмт хэргээс хүний амьд явах эрхийн эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх,мал хулгайлах, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүд бүртгэгдээгүй байна.

  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 37 бүртгэгдэж урд оны мөн үетэй харьцуулахад 7 нэгжээр буюу 23.3 хувиар өссөн бол дээрэмдэх гэмт хэрэг 1 бүртгэгдэж өсөлт бууралтгүй, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 2 бүртгэгдэж 13 нэгжээр буюу 86.6 хувиар, залилах гэмт хэрэг 5 бүртгэгдэж 4 нэгжээр буюу 44.4 хувиар, гээгдэл эд зүйл завших, алдаатай гүйлгээ хийх гэмт хэрэг 2 бүртгэгдэж 3 нэгжээр буюу 60 хувиар, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1 бүртгэгдэж 2 нэгжээр буюу 66.6 хувиар, худал мэдээлэл тараах гэмт хэрэг 1 бүртгэгдэж 1 нэгжээр буюу 50 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

   Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг 2 бүртгэгдэж урд оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар буурч, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 8 бүртгэгдэж өсөлт бууралтгүй, хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийн 81.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, үүнээс боловсролгүй 4, бага боловсролтой 3, бүрэн бус дунд боловсролтой 10, бүрэн дунд боловсролтой 20, тусгай дунд боловсролтой 6, дээд боловсролтой 1 иргэн тус тус гэмт хэрэг үйлдэн шалгагдсан байна.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлтийн талаар:

2021 оны эхний 05 сард гэмт хэргийн улмаас иргэдэд 160.4 сая төгрөгийн хохирол учирсанаас 34 сая төгрөг буюу 21.2 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэргийн улмаас нийт 57 хүн хохирсон нь урд оны мөн үетэй харьцуулахад 20 нэгжээр буюу 26 хувиар буурч, 41 хүн гэмтсэн нь 7 нэгжээр буюу 20.5 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас нийт хохирсон иргэдийн 19 буюу 33.3 хувь нь эмэгтэй хүн, 2 буюу 3.5 хувь нь хүүхэд хохирсон байна. 

 Дөрөв.Зөрчлийн талаарх мэдээлэл:

2021 оны эхний 05 сард нийт 6870 зөрчил шалган шийдвэрлэсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 2699 нэгжээр буюу 28.8 хувиар буурч, нийт 6658 иргэнд 255.875.000 төгрөгийн торгууль оногдуулж, 159 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч шийдвэрлэсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 69 нэгжээр буюу 76.6 хувиар, баривчлагдсан иргэд 97 бүртгэгдсэн нь 46 нэгжээр буюу 90.1хувиар тус тус өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 37 бүртгэгдэж 68.1 хувиар, танхайрах зөрчил 27 бүртгэгдэж 50 хувиар, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг зөрчил 281 бүртгэгдэж 100 хувиар тус тус өссөн бол бусдын биед халдсан зөрчил 25 бүртгэгдэж 50.9 хувиар, хулгайлах зөрчил 5 бүртгэгдэж 66.6 хувиар, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 2 бүртгэгдэж 77.7 хувиар, худал дуудлага мэдээлэл өгсөн зөрчил 5 бүртгэгдэж 50 хувиар, бусдын эд зүйл эвдэж гэмтээх зөрчил 9 бүртгэгдэж 25 хувиар, завших зөрчил 4 бүртгэгдэж 33.3 хувиар, хууль сахиулагчийг эсэргүүцэх зөрчил мөн 4 бүртгэгдэж 33.3 хувиар, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил бүртгэгдээгүй 100 хувиар тус тус буурч, худал мэдээлэл тараах зөрчил 5 бүртгэгдэж өсөлт бууралтгүй байна.

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн 33 зөрчилд 74 иргэнд хариуцлага тооцосноос 8 иргэнийг баривчлуулж, 66 иргэнд 20.615.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна