/ Ил тод байдал / ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө зэргийг удирдлага болгон ажиллалаа.

 Нэг. Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

 1.1.Төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр:

- Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан ажлын талаар:

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас 2021 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн хэрэгжилтийг хангах нэгдсэн жагсаалт, 2021 оны албан бичгээр хяналт шинжилгээ үнэлгээ хийж биелэлт үр дүнг тооцох баримт бичигт оруулсан нэмэлт мэдээлэл тус тус  ирүүлснийг тасаг тус бүрээр хийж хэрэгжүүлэн, биелэлт үр дүнг хүргүүлэх жагсаалт гарган хариуцсан дарга, ахлах мэргэжилтэн нарт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. 2021 оны эхний хагас жилд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэтсээс бодлогын баримт бичгийн 2, засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр 8 заалтын хүрээнд, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2 заалт, Улсын их хурлын байнгын хорооны 4 тогтоол, Монгол Улсын ерөнхийлөгчийн 3 зарлиг, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, засгийн газрын 18 тогтоол,  засгийн газрын хуралдааны 8 тэмдэглэлийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт үр дүнг тооцон Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүргүүлэн ажиллалаа. Хяналт шинжилгээ хийж биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн биелэлт 100 хувь хэрэгжсэн байна.

- Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаарх мэдээлэл, тушаалын тоо, шийдвэрлэсэн асуудлын талаар:

  Тус хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурал 2021 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар 19 удаа хуралдаж удирдлага зохион байгуулалт болон алба хаагчтай холбоотой 118 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг утгаар нь ангилж үзвэл:

Алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалин нэмж, хасах 8, албаны шалгалт 15, томилгоо 38, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 8, цол 3, шагнал 9 удаа 61 алба хаагч, сонсгол 22, төлөвлөгөөт дотоод хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажлын талаар 6 ба бусад хэлэлцсэн асуудал 9 байна.

Зөвлөлийн хурлын материалын бүрдлийг хангаж баталгаажуулан Зөвлөлийн хурлын хавтсанд цаг хугацааны дарааллаар байршуулсан.

- Дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлж, товч тайлагнах:  

Тус цагдаагийн хэлтсээс дээд шатны байгууллагын дарга, удирдлагууд Тухайлбал  Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч болон дэд дарга, тэргүүн дэд дарга, албадын дарга нар хэлтсийн дарга нар болон Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын дарга нараас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын төлөвлөлт зохион байгуулалт хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс ирүүлсэн чиглэлийн дагуу төрөлжүүлэн бүртгэл хөтөлж, тухай бүр салбар төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг заагдсан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэн, биелэлт үр дүнг тооцон ажилласан.

- Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, санамж бичиг болон бусад эрх зүйн актад хүргүүлсэн санал, шинээр батлагдсан эрх зүйн актуудыг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

2021 оны эхний хагас жилд Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс шинээр батлагдсан хууль тогтоомж болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт орсон болон шинээр батлагдсан журмыг хүлээн авч нэгдсэн бүртгэл хөтлөн алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр сургалт зохион байгуулан, сургалтын нэгдсэн программд мэдээллийг оруулсан. Мөн хууль тогтоомж, журамд санал авах талаар албан бичгийг хүлээн авч тасаг хариуцсан дарга нарт хуваарилан өгч алба хаагч нэг бүрд танилцуулан, гаргасан саналыг нэгтгэн холбогдох газарт тухай бүр нь хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор алба хаагчдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  хуулийг үе шаттайгаар судлуулах мөн зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар албаны сургалтын төлөвлөгөө графикийн дагуу сургалтыг зохион байгуулан, мэдлэг шалгах тест бэлтгэн шалгалт авч, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн ажиллаж байна.

- Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, холбоо, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагнах:

2021 онд цагдаагийн ерөнхий газрын  хүлээх төв болон, НЦУГ, Еdok, able албан хэрэг хөтлөлтийн цахим сүлжээгээр нийт 1858 албан бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн тасгуудад хуваарилан өгч ажилласан. Хугацаа заагдсан 601 албан бичгээс 565 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлүүлж хүргүүлсэн, хугацаа болоогүй 53 албан бичиг шийдвэрлэх шатандаа байгаа болно.

Тус хэлтсээс 2239 албан бичигт дугаар олгон холбогдох газарт цахим сүлжээгээр болон богцоор хугацаа алдалгүй хүлээлгэн өгсөн.

2021 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 117 тушаал шийдвэр гарснаас удирдлага зохион байгуулалтын хүрээнд гарсан А тушаал 55 боловсон хүчин хүний нөөцийн чиглэлээр гасан Б тушаал 62 гарсан байна.

            2021 оны 02 дугаар улирлын байдлаар дүүргийн холбооны газраас тусгай шуудан 24 удаа явуулж 32 удаа тусгай шуудан хүлээн авсан.

Холбоо мэдээллийн чиглэлээр:

Байгууллагын дотоод аюулгүй байдлын “Мэдээллийн аюулгүй байдал”-ийн чиглэлээр 2021 онд хийж хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулсан. Мөн “Мэдээллийн аюулгүй байдал”-ын чиглэлээр Эрсдэлийн үнэлгээ хийж  2021 оны эхний хагас жилийн байдлаар 2 удаагийн үзлэг шалгалтыг зохион байгуулж хэлтсийн албаны компьютер ашигладаг нийт 50 алба хаагчдын дунд нууц үг, мэдээллийн нууц алдагдах, зүй бусаар ашиглагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мэдээллийн сан” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж арга хэмжээний үеэр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан хэлтсийн даргад илтгэх хуудсаар танилцуулж, зөрчил заагдсан алба хаагч нарт хэлтсийн даргын нэрээр ажлын зааварчилга өгч үр дүнг тооцуулсан.

Хэлтсийн хэмжээнд ашиглагдаж байгаа холбоо мэдээллийн техник хэрэгслийн хэвийн ажиллагааг тогтмол ханган эхний хагас жилийн байдлаар албаны компьютеруудыг давхардсан тоогоор 21 удаа форматлан хэрэгцээт программ хангамж суулган домэйн холбож домэйн нэршлийг процессорууд дээр наасан, гудамж зам талбайн хяналтын камеруудад Багануур гэрэлтүүлэг, чимэглэл ААТҮГ-т хүлээлгэн өгч хамтран ажилласан ба 24 удаагийн засвар үйлчилгээг хийн ажилласан. Мөн график хуваарийн дагуу 2 удаа үзлэг үйлчилгээг хийсэн. Хэт богино долгионы станцуудад 32 удаагийн засвар үйлчилгээг хийн Улаанбаатар хот руу 11 гар станц өгч засварлуулан 16 удаа станцуудад шинээр суваг суулган ажилласан.

Хэлтсийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд суртчилах ажлын хүрээнд албаны цахим сайт, фэйсбүүк хуудсуудад мэдээ мэдээллийг тогтмол байршуулан хүргэж эхний хагас жилийн байдлаар 216 удаагийн мэдээ мэдээлэл байршуулж, 410 удаагийн мэдээ мэдээлэл түгээлт хийн ажилласан ба шилэн дансны холбоотой мэдээллийг сар бүрийн 08 өдрийн дотор байршуулсан.

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн хүрээнд Хэлтсийн түүхэн зурагт номын эх бэлтгэлийн ажлыг хийж Мөнхийн үсэг ХХК-д хүргүүлэн хэвлүүлсэн.

Замын цагдаагийн тасгийн явуулын постод шинээр хөдөлгөөнт 1, чиглэлийн 2 хяналтын камер, дэлгэц, бичигч төхөөрөмж, суурин станц, гэрэл дохио /маяк/, 2 ширхэг лед гэрэл зэргийг байршуулан холболт тохируулгыг хийсэн.

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хамгаалалттай холбогдуулан алба хаагчдын хэт богино долгионы радио станц, энгэрийн камер, хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд үзлэг шалгалтыг зохион байгуулж хэвийн ажиллагааг ханган сонгуулийн үеийн хамгаалалтын холбоог хэвийн зохион байгуулсан.

Хэлтсийн хэмжээнд ашиглагдаж байгаа хэт богино долгионы радио станц, хөдөлгөөнт төхөөрөмж, энгэрийн камер, компьютер, сүлжээний тоног төхөөрөмж зэргийн бүртгэлийг шинэчлэн гаргасан.

Дээд шатны байгууллагаас зохион байгуулсан цахим хурал, сургалт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын цахим рапорт, 7 хоног бүрийн Удирдах ажилтнуудын шуурхайн хуралдааны үеийн техник хэрэгслийг бэлтгэн хэвийн ажиллагааг ханган оролцсон.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, боломжийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар: 

ЦЕГ-аас амьжиргаа тогтоох зорилгоор авсан судалгаанд 91 алба хаагчийн хамруулж судалгааг 05 дугаар сарын 18-нд НЦУГ-т хүргүүлсэн.

Дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгт хүсэлт тавьж  15 алба хаагчид хүнсний тусламж үзүүлүүлсэн. Хэлтсийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Сар шинийн баярын өмнө хэлтсийн алба хаагчдын өндөр настай өвөө, эмээ, аав, ээж нарын гэрээр очиж гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулсан.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын “Сүүж  уул” сувиллын газарт 3 алба хаагчийг амраасан.

Тус хэлтсээс энэ оны эхний 05 дугаар сарын байдлаар  ажил үүргээ хангалттай сайн биелүүлсэн 47 ахлагчийн /давхардсан тоогоор/ цалинг 3,063,746.00 төгрөгөөр, 3 энгийн алба хаагчийг 414,156.00 төгрөгөөр тус тус нэмсэн байна. Ковид-19 өвчний халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалалтын ажилд үүрэг гүйцэтгэсэн 119 алба хаагчид ажлын үр дүнгээр 17,001,482.00 төгрөгийн цалингийн урамшуулал олгосон. Мөн хамт олны дундын сангаас 2 алба хаагчид 400,000 төгрөгийн буцалтгүй тусламж, 5 алба хаагчид эмчилгээний зардал 220,000, шинээр мэндэлсэн 3 хүүхдэд 120,000, 13А маягтаар эмчилгээнд явсан 2 алба хаагчдад 120,000  төгрөгийг тус тус олгосон. Засгийн газрын тогтоолоор 7 олон нийтийн цагдаад тус бүр 400,000 төгрөгийн урамшуулал олгосон. Мөн Тус хэлтсийн алба хаагчдаас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъя Билиг дээд сургуулийн магистрын сургалтад 5, бакалаврын сургалтад 5 алба хаагч эчнээгээр дүүрэгтээ суралцаж байна.

Алба хаагчийн баталгааг хангах ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын орон сууцны хөтөлбөрт 2 алба хаагчийг хамруулж Улаанбаатар хот” Цагдаа хотхон”-д орон сууцтай болсон. 

1.2.Хүний нөөцийн чиглэлээр:

- Алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалт, түүний үр дүнгийн талаар:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын үйл ажиллагааны 2021 оны нэгдсэн сургалтын төлөвлөгөөний дагуу цагдаагийн хэлтсийн 2021 оны албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 22 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, эхний хагас жилийн байдлаар байдлаар нийт 34 сургалтыг зохион байгуулж, сургалтын мэдээллийн бүртгэлийн сан /E surgalt/-д давхардсан тоогоор 2908 алба хаагчийг шивсэн.

Тус сургалтуудыг цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчид зохион байгуулж ажилласан, үлгэрчилсэн төлөвлөгөөний дагуу нийт 14 сургалтыг танхимд лекц болон хөгжүүлэх, 1 сургалтыг дадлагажуулах хэлбэрээр, 19 сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулан ажилласан.

Цагдаагийн хэлтсийн төсөвт тусгагдсан хичээл, сургалтын зардлаас эхний хагас жилд 220,385 төгрөгийн зардлыг үйл ажиллагаанд зарцуулсан.

Алба хаагчдад Цагдаа, дотоодын цэргийн үйл ажиллагаатай холбоотой шинээр батлагдсан, нэмэлт, өөрчлөлт орсон хууль тогтоомж, эрх зүйн актын талаар тухай бүр мэдээлэл хүргүүлэн ажилласан. 2021 оны эхний хагас жилд нийт 21 мэдээ мэдээллийг нэгдсэн рапорт болон албаны сургалтын цагаар танилцуулсан.

Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас эхний хагас жилд ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д 5 алба хаагч цахимаар хамрагдсан.

- Сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соён гэгээрүүлэх үйл ажиллагааны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу цагдаагийн хэлтсийн 2021 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг 2 зорилтын хүрээнд 14 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, 1 дүгээр улиралд 13 хууль эрх зүй болон бусад мэдээ, мэдээлэл, 4 ажил арга хэмжээг зохион байгуулсан, 2 дугаар улиралд 14 хууль эрх зүй болон бусад мэдээ, мэдээлэл, 5 ажил арга хэмжээг зохион байгуулж, албаны сургалт, соён гэгээрүүлэх мэдээллийн бүртгэлийн сан /E surgalt/-д шивсэн.

- Гадаад улс оронд алба хаагчдыг сургалтад хамруулсан байдал, хүргүүлсэн саналын талаар:

Цар тахлын /Корона вирус/ улмаас гадаадын их, дээд сургууль, академид сургалтын гэрээгээр суралцаж буй алба хаагч байхгүй.

- Хүний нөөцийн бодлогын талаар /томилогдсон, чөлөөлөгдсөн, хүний нөөцийн нөхөн хангалт хийсэн, батлагдсан орон тоо, дутуу орон тоо/:

  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дүгээр тушаалын 18 дугаар хавсралтаар тус хэлтэс нь 49 офицер, 72 ахлагч, 3 энгийн нийт 124 алба хаагчтай ажил үүрэг гүйцэтгэхээр орон тоо батлагдсан. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн А/226 дугаар тушаалаар хэрэг бүртгэгчийн нэг орон тоог ахлах хэрэг бүртгэгчийн орон тоо болгон өөрчилж, цалингийн зэрэглэлийг ТТ11, цолны зэрэглэлийг хошууч байхаар,

Мөн даргын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн А/212 дугаар тушаалаар эргүүлийн цагдаагийн нэг орон тоог Шуурхай удирдлагын тасгийн даргын орон тоонд шилжүүлж, цалингийн зэрэглэлийг ТТ12, цолны зэрэглэлийг дэд хурандаа байхаар баталж, тасгийн бүтцэд мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн 1, жижүүрийн ахлах офицер 4, холбоо мэдээллийн инженер 1,  зөрчлийн тоо бүртгэгч 1, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа 4, жижүүрийн цагдаа жолооч 4 байхаар,

Мөн газрын даргын 2020.04.20-ны өдрийн Б/335 дугаар тушаалаар ТТ-7 цалингийн шатлал, зэрэглэлээр цалинжиж байгаа алба хаагчдын цалинг 2020.04.01-ний өдрөөс ТТ-8 цалингийн шатлал, зэрэглэлд шилжүүлж,

ЦЕГ-ын даргын 2020 оны А/214 дүгээр тушаалаар орон тоо шилжүүлэн, чиг үүргийг хариуцуулсантай холбоотой ХБТ-ийн даргыг НХЖХТ-т чиглэлийн ахлах байцаагчаар, 1 мөрдөгчийг мөн тасагт байцаагчаар, ахлах  мөрдөгчийг мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр, 1 мөрдөгчийг мөн тасагт мөрдөгчөөр,

ЦЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/248 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтний орон тоог “хүний нөөцийн ахлах мэргэжилтэн”, цолны зэрэглэлийг “цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэлийг “ТТ-11” байхаар,

Мөн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны А/268 дугаар тушаалаар зөрчлийн тоо бүртгэгчийн орон тоог “мэдээлэл судалгааны мэргэжилтэн” болгон өөрчилж цолны зэрэглэлийг “цагдаагийн ахмад”, цалингийн шатлалыг “ТТ-9” байхаар,

ЦЕГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/316 дугаар тушаалаар  “хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий орон тоог шинээр баталж цолны зэрэглэлийг “цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэлийг “ТТ-11” байхаар, гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтний орон тоог “гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн” болгон өөрчилж,

Мөн даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын тасагт “сэтгэл зүйч”-ийн орон тоо 1-ийг баталж,  цолны зэрэглэлийг “цагдаагийн ахмад”, цалингийн шатлалыг “ТТ-9” байхаар тус тус баталж 53 офицер, 70 ахлагч, 3 энгийн нийт 126 алба хаагчтай ажил үүрэг гүйцэтгэхээр байна. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 4 орон тоо дутуу ба орон тооны нөхөн хангалт 96,8 хувьтай, жижүүрийн ахлах мөрдөгч, сэтгэл зүйч, хэсгийн байцаагч, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нийт 4 орон тоо дутуу ажиллаж байна.

Алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан “шаардлагатай”, “чухал шаардлагатай” гэсэн гол шалгуур үзүүлэлт болон ажилласан жил, ажлын туршлага, сахилга ёс зүй зэргийг харгалзан нэр дэвшүүлэн томилуулж хэвшсэн. Алба хаагч нарын 2020 оны гүйцэтгэлийн тайланг Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон үнэлгээний баг үнэлж дүгнэн ЦБҮАЖ "Албан тушаал дэвшүүлэх" /код 909/-д заасан шалгуур хангасан алба хаагчдаас офицер албан тушаалын нөөцөд 4, ахлах албан тушаалын нөөцөд 8, тасгийн даргын нөөцөд 4 нийт 16 алба хаагчийг нөөцөд бүртгүүлэхээр холбогдох материалыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлсэн.

2021 оны 06 сарын байдлаар тус хэлтсийн алба хаагчдаас ахлагчаас офицер бүрэлдэхүүнд орсон 1, ахлах албан тушаалд 3, тасгийн даргаар 1 нийт 5 алба хаагч албан тушаалын тодорхойлолтын шалгуураар дэвшин томилогдсон байна.

Тайлангийн хугацаанд “Цагдаа” мэргэжил олгох сургалт төгссөн 4 иргэн шинээр ажлын байранд томилогдсон бол алба хаагчийн хүсэлт, албан ажлын шаардлагаар 22 алба хаагч хэлтэс дотроо ажлын байр өөрчлөгдөн томилогдож, 1 алба хаагч хүүхэд асрах чөлөө цуцалж, 2 алба хаагчид хүүхэд асрах чөлөө олгож, 2 алба хаагч бусад газар хэлтэст шилжиж, 1 алба хаагч албанаас халагдсан байна.

- Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2021 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах чиглэлээр 6 зорилтын хүрээнд 26 ажил, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, эхний хагас жилийн байдлаар үр дүнг тооцон НЦУГ-ын АБХ болон дүүргийн ЗДТГ-т тус тус хүргүүлсэн. Мөн “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын авлигын эсрэг сүлжээнээс Монгол улсад өгсөн зөвлөмж”-ийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлтийг тооцон хүргүүлсэн.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтын талаар бүтээсэн 12 ангит богино хэмжээний киног алба хаагчдад сургалтын цагаар үзүүлсэн. ЦЕГ-аа бэлтгэн гаргасан 8 төрлийн зурагт хуудсыг хэлтсийн самбарууд, тасгуудад өгч, мөн төрийн байгууллагуудад байршуулсан ба Авлигатай тэмцэх газраас бэлтгэн гаргасан харандааны адал явдал зохиомжийг хэлтсийн коридорт байрлах зурагтаар өдөр тутам гаргаж, мөн фейсбүүк группээр сурталчлан ажилласан.

Цагдаагийн хэлтсийн Авилгаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбар, буланг байршуулан Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан холбогдох хуулийн заалтаар бэлтгэн гаргасан зурагт хуудсыг ЭБАТ хаягаас авч өнгөтөөр хэвлэн тус самбар болон, хэлтсийн дотоод ажлын мэдээллийн самбарт тус тус байршуулан мэдээллийг тогтмол шинэчлэн ажилласан.

   Авлигатай тэмцэх газраас бэлтгэн гаргасан алба хаагчтай холбоотой авлига, ашиг сонирхлын талаарх гомдол мэдээлэл хүлээн авах “Шударга ёс, хөгжил дэвшил” 110 тусгай дугаарын утасны зурагт хуудас, бичлэгийг тус хэлтсийн baganuur.police.gov.mn цахим хуудасны “Ил тод байдал” цэс, “Авлигын эсрэг үйл ажиллагаа” цонхонд байршуулан олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан.

Мөн тус хэлтсийн “Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаяг, “Багануур хамгийн том зар” групп нь хаяг, “Baganuur police” цагдаагийн хэлтсийн дотоод ажлын хаалттай группд тус тус байршуулж, хаалттай группийн профайл зургийг "Шударга ёс, хөгжил дэвшилд 110"  зураг байршуулан алба хаагч нарт өдөр тутам сурталчлан ажиллаж байна

Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт ханган хэлтсийн бие бүрэлдэхүүнд 2 удаагийн 2 цагийн сургалт зохион байгуулсан ба “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлах, таниулах,  авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх сургалтад 81 алба хаагч хамрагдсан.

Дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн саналын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр татварын хэлтсийн ажилтан, алба хаагч нарт цахимаар 1 цагийн сургалтыг зохион байгуулсан байна.

 

  1.3. Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

 

- Хариуцсан нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв, хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

Дүүргийн 2021 оны хэрэгжүүлэх ажилд алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх зорилгоор 61,5 сая төгрөгийн 7 нэр төрлийн 42 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авах саналыг хүргүүлсэн. 2021 оны эхний 06 дугаар сарын байдлаар Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдээс авах төлбөртэй мэдээллийн санхүүжилтэд 1,5 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэмт хэрэгтэй тэмцэх ажил зориулж 13,2 сая төгрөгийн зөөврийн постыг олгосон.

- Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 29 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Шилэн дансны хуулийн дагуу шилэн дансны нэгдсэн сайтад стандартын дагуу мэдээллүүдийг бүрэн байршуулж байна. 2021 оны эхний 05-р сарын байдлаар нийт 59 мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн байршуулсан болно. Төсөл арга хэмжээ байхгүй болно.

 1.4. Сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын чиглэлээр: 

        

-   Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар:

 

2021 оны 06 дугаар 23-ны өдрийн байдлаар алба хаагч, иргэдээс цагдаагийн хэлтсийн даргад хандаж 65 өргөдөл гомдол ирснээс 34 нь ажлын байр өөрчлөх, дэвшин томилогдох хүсэлт, 4 алба хаагч эрүүл мэндийн шалтгаанаар болон өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөх хүсэлт, 12 алба хаагч ажилд орох суралцахыг хүссэн, 15 алба хаагч бусад байдлаар өргөдөл өгсөн. алба хаагчтай холбоотой 6 гомдол гаргасан. Алба хаагчдын хүсэлтийг өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаанд нь зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрийг алба хаагчдад тухай бүр нь танилцуулсан Алба хаагчтай холбоотой гаргасан 6 гомдолд албаны шалгалт хийж, хариуцлага тооцон гомдол гаргасан иргэнд албан бичгээр хариу хүргүүлсэн.

- Эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Тус хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны зураг төсвийг “ОСИБ ЗТ ХХК”-иар 357,9 сая төгрөгийн өртөгтэйгөөр зуруулан батлуулж, хөрөнгө оруулалтыг Хууль зүй Дотоод хэргийн сайдын багцаас улсын төсөвт суулган ЦЕГ-аас тендер зарлагдсанаар “Pamilypartners ” ХХК 338,9 сая төгрөгөөр барилгыг барихаар тендерт шалгарч нийт 252 м2 барилгын ажлыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс  2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн  хооронд хийж гүйцэтгэн ашиглалтад өгөхөөр 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ЦЕГ/202112005 дугаартай гэрээг байгуулсан.

Гэрээний дагуу дээрх барилгын компанийн барилгын ажилчид 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирж цагдаагийн хэлтсийн дарга болон барилга хариуцсан алба хаагч нартай уулзалт хийн санал хүсэлт солилцон барилгын улаан шугам татаж ажиллаа.

 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дээрх барилгын компанийн ажилчид ирж барилгын ажлыг эхлүүлэн барилгын суурийн газар шорооны ажлуудыг бүрэн хийж дуусгасан.

Барилын ажлыг гүйцэтгэгч “Pamilypartners ” ХХК ажилчид 2021 оны 06 дугаар сарын 08-22-ны өдрийн хугацаанд барилгын хэв хашмал, хундаам цутгах, пум зангидах ажлуудыг хийж гүйцэтгэн улмаар дулаан, бохирын шугам хоолойн нүхийг ухаж холбох, барилгын суурийн хундаамны тэгшилгээг хийж нойл цутгалтын /ул бетон / ажлуудыг хийж гүйцэтгэн барилгын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.

Барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан өдөр тутам хийгдэж байгаа ажлуудыг 7 хоногт нэг удаа Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн барилга байгууламжийн хяналтын тасгийн цахим группт мэдээллийг тогтмол байршуулан ажиллаж байна.

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн

аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

 

2.1.Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд:  

 

- Тухайн дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн мэдээ, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

            Цагдаагийн ерөнхий газрын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2021 оны А/81 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, дэд хэсгээс бэлтгэн боловсруулж, батлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалт зохион байгуулах бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг хэлтсийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/35 дугаартай тушаалаар  ажлын хэсгийг 4 хавсралттай байгуулан, гишүүдэд төлөвлөгөөг танилцуулан, салбар төлөвлөгөөг гарган биелэлт үр дүнг тооцож ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.4, 56 дугаар зүйлийн 56.10, 56.13, 58 дугаар зүйлийн 58.12, 68 дугаар зүйлийн 68.4, 80 дугаар зүйлийн 80.6 дах хэсэг, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дах хэсэг, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам батлах тухай” 15 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны “Түр журам батлах тухай” 152 дугаар тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/156 дугаар тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Нийтийн хэв хэв журам хамгаалах газрын дарга, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Мөрдөн байцаах албаны дарга нараас өгсөн үүрэг ажлын чиглэлүүд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Сонгуулийн санал хураах байр хамгаалах” /код 623/-ыг  тус тус танилцуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж “Сонгуулийн үеийн хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөн зохицуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын болон хамгаалалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг ханган салбар төлөвлөгөө гарган заалт бүрийг хэрэгжүүлж, ажиллуулсан.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Хууль бус жагсаал цуглааны үед хэв журам сахиулах ажлын төлөвлөгөө, Химийн хорт бодис алдагдсан үед ажиллах төлөвлөгөө, Бүслэн хаах төлөвлөгөө, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах төлөвлөгөө, Нийтийн эмх замбараагүй байдлын үед ажиллах төлөвлөгөө болон бүлгүүдийн ажиллах хуваарьт тус тус тодотгол хийж хэлтсийн даргаар батлууллаа.

Коронавируст халдвар /Ковид- 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.13, 7.1.20, 7.1.21 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 104 дүгээр зарлигийн 1,3, 1.4 дэх заалт,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 12/09 дугаар зөвлөмжийн 4 дэх хэсгийн 1, 2 дахь заалт,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 26/16 дугаар зөвлөмжийн 1 дахь заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2018 оны 06 дугаар тогтоолын  1.2, 1.3 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар хуралдааны  тэмдэглэлээр өгсөн үүрэг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг,  мөн Засгийн газрын 2017 оны 142, 2018 оны 62, 2019 оны 57, 2020 оны 63,102, 2021 оны 42 дугаар тогтоолуудын биелэлт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 27в/3142 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэл, Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 37в/07 дугаартай үүрэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын даргын 2021 оны 01-р сарын 11-ний өдрийн 27в/15 дугаартай үүрэг ажлын чиглэл, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын 2021.03.30-ны 27е/1220 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэл, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн байдлыг хангах албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14/849 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл, мөн даргын 221.03.15 ны 14/870 дугаартай үүргийн биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14-1/887 дугаартай албан бичгээр ирсэн үүрэг, ажлын чиглэл, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/83 дугаартай албан бичгээр өгсөн үүргийн биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Цацрагын ослоос хамгаалах” нэгдсэн төлөвлөгөөний биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.2.1, 3.2.5, 3.2.6, 3.3.5, 3.3.6 дах заалтуудын биелэлт, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14/703 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг, ажлын чиглэлийн биелэлт, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаас “Сахилга ёс зүйн 2021 оны 01 дүгээр улирлын зөвлөгөөн”-д өгсөн үүргийн биелэлтийг тус тус үр дүнг тооцож, холбогдох нэгжид танилцуулгаар хүргүүллээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”, “Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх заавар”, “Сонгууль ажиглах журам”-ын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 56.13-т заасны дагуу “Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам”-ын төсөл,  Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.23 дахь хэсэгт заасан “Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журам”-ын төсөл, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9.18 дахь хэсэгт “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журмыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын дарга хамтран батална” гэж заасан гэснийг алба хаагч нараар танилцуулж, алба хаагч нараас гарсан саналыг нэгтгэн тус тус НЦУГ-т хүргүүлсэн.

 

- Камер, техникийн хяналтын үйл ажиллагааны талаар /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор теле хяналтын камеруудын ашиглалтыг дээшлүүлэх, өргөжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, үр дүнг нь тооцсон байдал, нутгийн захиргааны байгууллагаар төсөв, хөрөнгө шийдвэрлүүлэхээр хамтран ажилласан талаарх мэдээлэл/:

Монгол Улсын стандарт MNS 6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-ын хүрээнд архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 3 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу камерын хяналтын шалгаж, зөвшөөрлийг сунгах талаар дүүргийн засаг даргын тамгын газрын үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хүргүүлж ажилласан. Гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр 13 цэгийг камерын хяналтад авсан бөгөөд камерын хяналтаар 1021 зөрчил илрүүлж ажилласан.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн орчинд гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 “Теле хяналтын системын техникийн ерөнхий шаардлага”-ыг хангуулах зорилгоор “Сургууль, цэцэрлэг-Аюулгүй орчин” хэсэгчилсэн арга хэмжээг 2021 оны 02 дугаар сарын 01-нээс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл зохион байгуулж ажиллаа. Арга хэмжээний хугацаанд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 6 сургууль, 9 цэцэрлэгийн хяналтын камерт шалгалт хийлээ. Шалгасан сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камер чанарын шаардлага хангахгүй, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх орчин нөхцөл бүрдсэн байх тул  2 цогцолбор сургууль, 6 цэцэрлэгт 202116013-202116021 дугаартай 8 шаардлагыг хүргүүлж ажиллаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн 1-р хороо 21,20,19,1-4-р байрны гадна орчны хяналтыг сайжруулахаар хяналтын 10 камерыг шийдвэрлэсэн.

 

- Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар /хэсгийн байцаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн/

            Хороо хариуцан ажиллаж байгаа хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нараас 2021 оны эхний хагас жилд 6 хэсгийн байцаагч, 5 хороо хариуцсан цагдаа нар ажиллаж байна.

Хэсгийн байцаагч нар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй 172 гомдол мэдээлэл хүлээн авч, 62 хэрэгт зөрчлийн хэрэг нээж, 40 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 44 гомдол мэдээллийг татгалзаж, 5 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, 44 хүнийг шүүхээр баривчлуулж, 93 хүнийг 29.115.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.  Гэмт хэргийн талаар 19 илтгэх хуудас бичиж, 10 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, 1 гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож ажилласан байна. Мөн шүүхээс даалгасан 9, оршин суух газраасаа сураггүй алга болсон 2, мөрдөн байцаалтаас оргосон 2 оргодлыг олж тогтоож, судалгаа хяналтын ажлын хүрээнд 87 объект, 265 субъектийг санд шивж ажилласан.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор алба хаагч нар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 54 иргэнийг Патрол санд шивж, хувийн хэрэг нээн хяналт тавьж ажиллаж байна. Хороо хариуцсан цагдаа нар 15 зөрчлийн гомдол мэдээлэл шалгаж, 5 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, 6 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 6 иргэнийг 950.000 төгрөгөөр торгож ажилласан байна. Хэсгийн байцаагч, хо

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна