/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 06 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2021 ОНЫ 06 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БАГАНУУР ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 2021 ОНЫ ЭХНИЙ 6 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

image

Нэг. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2021 оны эхний 6 сард иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 825 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урд оны мөн үетэй харьцуулахад 35 нэгжээр буюу 4 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн шинжтэй 190 гомдол мэдээллээс 65 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 103 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, 18 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй.

  Зөрчлийн шинжтэй 635 гомдол мэдээллээс 533 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээх болон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 86 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлж, 9 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 7 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

Ø     Хүний амьд явах эрхийн эсрэг 7 буюу 0.8 хувь

Ø     Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг 65 буюу 7.8 хувь

Ø     Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 54 буюу 6.5 хувь

Ø     Хүүхдийн эрхийг зөрчих 7 буюу 0.8 хувь

Ø     Танхайрах 10 буюу 1.2 хувь

Ø     Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих 328 буюу 39.7 хувь

Ø     Хууль сахиулагчийг эсэргүүцэх 8 буюу 0.9 хувь

Ø     Зам тээврийн осол 17 буюу 2 хувь

Ø     Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 4 буюу 0.4 хувь

Ø     Цахимаар /доромжлох, гүтгэх/ 10 буюу 1.2 хувь

Ø     Эд зүйлээ хаясан гээсэн 21 буюу 2.5 хувь

Ø     Хүний биед халдах 24 буюу 2.9 хувь

Ø     Хулгайлах /иргэний өмч/ 21 буюу 2.5 хувь

Ø     Хулгайлах/орон байр/ 4 буюу 0.4 хувь

Ø     Хулгайлах /тээврийн хэрэгсэл/ 3 буюу 0.3 хувь

Ø     Мал хулгайлах 4 буюу 0.4 хувь

Ø     Хөрөнгө завших 8 буюу 0.9 хувь

Ø     Мөрийтэй тоглоом зохион байгуулах 6 буюу 0.7 хувь

Ø     Залилах 23 буюу 2.7 хувь

Ø     Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2 буюу 0.2 хувь

Ø     Дээрэм 1 буюу 0.1 хувь

Ø     Бусад 198 буюу 24 хувийг тус тус эзэлж байна.

Хоёр: Бүртгэгдсэн гэмт хэргийн талаар:

Багануур дүүрэгт 2021 оны эхний 6 сард 70 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 14 гэмт хэргээр буюу 16.6 хувиар буурсан. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 50 хувь байгаа нь урд оны мөн үетэй харьцуулахад 16.6 хувиар буурсан. Хүнд гэмт хэрэг 8 бүртгэгдэж 42.8 хувиар, хөнгөн гэмт хэрэг 62 бүртгэгдэж 11.4 хувиар тус тус буурсан байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг авч үзвэл согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 47 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 12 нэгжээр буюу 34.2 хувиар өссөн байна.

Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 12 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 4 нэгжээр буюу 25 хувиар буурсан, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 40 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 8 нэгжээр буюу 25 хувиар өсч, нийт гэмт хэргийн 57.1 хувь нь ахуйн хүрээнд буюу гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна.

Урд оны мөн үед бүртгэгдээгүй байсан гэмт хэргээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, хууль сахиулагчийг эсэргүүцэх 2, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах 1, мөрийтэй тоглоом зохион байгуулах 2 бүртгэгдэж дээрх төрлийн гэмт хэргүүд 1-2 нэгжээр шинээр бүртгэгдэн шалгагдсан бол урд оны мөн үед бүртгэгдэж байсан гэмт хэргээс хүний амьд явах эрхийн эсрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, мал хулгайлах, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх, худал мэдээлэл тараах зэрэг гэмт хэргүүд бүртгэгдээгүй байна.

  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 44 бүртгэгдэж урд оны мөн үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 12.8 хувиар өссөн бол хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг тус бүр 1 бүртгэгдэж өсөлт бууралтгүй, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 4 бүртгэгдэж 12 нэгжээр буюу 75 хувиар, залилах гэмт хэрэг 7 бүртгэгдэж 2 нэгжээр буюу 22.2 хувиар, гээгдэл эд зүйл завших, алдаатай гүйлгээ хийх гэмт хэрэг 4 бүртгэгдэж 1 нэгжээр буюу 20 хувиар, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1 бүртгэгдэж 2 нэгжээр буюу 66.6 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

   Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг 2 бүртгэгдэж урд оны мөн үетэй харьцуулахад 66.6 хувиар буурч, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 11 бүртгэгдэж 10 хувиар өсч, хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийн 80 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, үүнээс боловсролгүй 6, бага боловсролтой 4, бүрэн бус дунд боловсролтой 13, бүрэн дунд боловсролтой 22, тусгай дунд боловсролтой 8, дээд боловсролтой 2 иргэн тус тус гэмт хэрэг үйлдэн шалгагдсан байна.

 Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлтийн талаар:

2021 оны эхний 06 сард гэмт хэргийн улмаас иргэдэд 198.4 сая төгрөгийн хохирол учирсанаас 34.8 сая төгрөг буюу 17.5 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэргийн улмаас нийт 69 хүн хохирсон нь урд оны мөн үетэй харьцуулахад 16 нэгжээр буюу 18.8 хувиар буурч, 48 хүн гэмтсэн нь 5 нэгжээр буюу 11.6 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас нийт хохирсон иргэдийн 26 буюу 37.6 хувь нь эмэгтэй хүн, 2 буюу 2.8 хувь нь хүүхэд хохирсон байна. 

 Дөрөв.Зөрчлийн талаарх мэдээлэл:

2021 оны эхний 06 сард нийт 9694 зөрчил шалган шийдвэрлэсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 2674 нэгжээр буюу 21.6 хувиар буурч, нийт 9430 иргэнд 348.295.000 төгрөгийн торгууль оногдуулж, 200 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч шийдвэрлэсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 72 нэгжээр буюу 56.2 хувиар, баривчлагдсан иргэд 110 бүртгэгдсэн нь 35 нэгжээр буюу 46.6 хувиар тус тус өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил 40 бүртгэгдэж 25 хувиар, хүүхдийн эрх зөрчсөн зөрчил 11 бүртгэгдэж 22.2 хувиар, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг зөрчил 341 бүртгэгдэж 73 хувиар, хорио цээрийн дэглэм зөрчсөн зөрчил 34 бүртгэгдэж 100 хувиар, бусад зөрчил 21 бүртгэгдэж 5.2 дахин тус тус өссөн бол бусдын биед халдсан зөрчил 35 бүртгэгдэж 48.5 хувиар, хулгайлах зөрчил 6 бүртгэгдэж 68.4 хувиар, танхайрах зөрчил 27 бүртгэгдэж 27 хувиар, нийтийн орон сууцанд оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил 13 бүртгэгдэж 23.5 хувиар, худал дуудлага мэдээлэл өгсөн зөрчил 6 бүртгэгдэж 60 хувиар, бусдын эд зүйл эвдэж гэмтээх зөрчил 12 бүртгэгдэж 14.2 хувиар, завших зөрчил 4 бүртгэгдэж 63.6 хувиар, хууль сахиулагчийг эсэргүүцэх зөрчил 4 бүртгэгдэж 42.8 хувиар, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зэрэг зөрчлүүд бүртгэгдээгүй 100 хувиар тус тус буурсан байна.

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн 34 зөрчилд 74 иргэнд хариуцлага тооцосноос 8 иргэнийг баривчлуулж, 66 иргэнд 20.615.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна