/ Ил тод байдал / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ЦАГДАА”, “ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ЦАГДАА”, “ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

 

  Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хүн хүчний хэрэгцээ шаардлагыг харгалзан Төрийн албаны тухай хууль болон “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын холбогдох заалтыг үндэслэн энэ 2021 оны 11 дугаар сарын 11-нийг хүртэл цагдаа, дотоодын  цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн хүсэлт, холбогдох материалыг hr.baganuur@police.gov.mn цахим хаягаар хүлээн авч бүртгэж байна. 

 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам”-аар:

-Монгол Улсын иргэн

-цагдаагийн албанд ажиллахыг сайн дураар хүссэн,

-18 насанд хүрсэн,

-гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй,

-бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой,

-улс төр, нам холбооны гишүүн бус,

-бүрэн дунд боловсролтой иргэдийн хувьд иргэний үүргээ биелүүлж цэргийн алба хаасан байхыг шаардана.

             Нэмэлт мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Солонгын 99307030, 96307030 дугаарын утсаар холбогдох буюу hr.baganuur@police.gov.mn хаягаар авч болно.

 Шалгалт болон сул орон тооны мэдээллийг www.csc.gov.mn, https://police.gov.mn/хаягаар нэвтэрч авна уу.

 

 

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна