/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Спорт / ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД "ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД "ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус хэлтсийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салбараас 2022 оны сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө, Дотоодын цэрэг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, “Сар шинийн баяр”-тай холбогдуулан хэлтсийн алба хаагчдын дунд “Үндэсний бөхийн барилдаан”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Уурхайчин” спорт зааланд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн зохион байгуулав. Тэмцээнд нийт 32 бөх барилдаж “Түрүү” бөхөөр Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Пунцагноров, “Үзүүр” бөхөөр Нийтийн хжв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч М.Чинбат, Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Алтансүх, Нийтийн хжв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч З.Эрхэмбаяр нар шөвгөрөн “Өргөмжлөл” медаль, цалингийн хувиар шагнуулав. Мөн “Уран гараа, дэвээ”-тэй бөхөөр харуулчин, дэд ахлагч Д.Сүхбат, “Уран барилдаан”-тай бөхөөр харуулчин, дэд ахлагч М.Алтанбаяр нар шалгарав. Арга хэмжээний хүрээнд алба хаагчдын дунд "Сээр цохих" тэмцээн болон Азтан шалгаруулж гарын бэлгийг гардуулан өгөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна