/ Тусгай зөвшөөрөл / "ХҮНИЙ ЭРХ БА АЛБА ХААГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТАД АЛБА ХААГЧИД ХАМРАГДЛАА.

"ХҮНИЙ ЭРХ БА АЛБА ХААГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТАД АЛБА ХААГЧИД ХАМРАГДЛАА.

        Цагдаагийн Ерөнхий Газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс, Мөрдөн байцаах албатай хамтран Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын эрх зүйн мэдлэг, хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх, хүний эрхийг дээдлэх, зөрчигдөх явдлыг таслан зогсоох, алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ХҮНИЙ ЭРХ БА АЛБА ХААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ" сэдэвт сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдын дунд зохион явууллаа.
Сургалтын үеэр Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа нар хэлтсийн алба хаагч нарт сургалтын зорилго, мөн алба хаагчийн эрх зүй, нийгмийн баталгаа болон үүрэг гүйцэтгэх явцдаа баримтлах зарчим, иргэнтэй харилцахад анхаарах асуудлын талаар мэдээлэл, үнэтэй зөвлөгөө өгч, санал хүсэлтийг сонсож ажиллаа.
Алба хаагч нарт хэрэгцээт мэдээ мэдээлэл өгч санал хүсэлтийг сонсон ажилласан удирдах ажилтнууд болон сургалтын багийнханд хэлтсийн хамт олон ТАЛАРХАЛ илэрхийлж цаашдынх нь ажилд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна