/ / “ЗАМЫН ХӨДӨЛӨГӨӨН -ЦАГААН ТОЛГОЙ-2022” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЗАМЫН ХӨДӨЛӨГӨӨН -ЦАГААН ТОЛГОЙ-2022” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх энэ чиглэлийн ажилд төр, төрийн бус олон нийтийн байгууллага, иргэд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн оролцоог идэвхжүүлэх, зорилгоор дүүргийн цэцэрлэгүүдийн дунд “Замын хөдөлөгөөн -Цагаан толгой-2022” тэмцээнийг Цагдаагийн хэлтсийн дарга, дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга, дүүргийн прокурорын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, дүүргийн Улаанзагалмайн хорооны дарга, нарын баталсан удирдамж төлөвлөгөөны дагуу энэ оны 05 дугаар сарын 02-ний өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд 1 дүгээр байрт Д.Энхтуяа эрхлэгчтэй 241 дүгээр цэцэрлэг, 2 дугаар байрт Б.Цэвэл-Янжин эрхлэгчтэй 142 дугаар цэцэрлэг, 3 дугаар байрт Д.Ганбат эрхлэгчтэй 194 дүгээр цэцэрлэг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж, шилдэг зохицуулагчаар 142 дугаар цэцэрлэгийн багийн ахлагч Золжаргал шалгарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна