/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

Нэг. БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ

          1.1 Тус Цагдаагийн хэлтэс нь 2022 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 192 гомдол мэдээлэлд хойшлуулашгүй ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэснээс 54 буюу 28.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 138 буюу 71.8 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тус тус эзэлж байна.     Үүнээс урд оны үлдэгдэл 27, шинээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 165 гомдол мэдээлэл хүлээн авч, нийт 192 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үе /139/-тэй харьцуулахад 53 буюу 38.1 хувиар өссөн байна.

           Гэмт хэргийн шинжтэй 54 гомдол мэдээллийн 17 буюу 31.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 буюу 24 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хүлээн авсан гомдол мэдээллийн 30 буюу 55.5 хувийг шийдвэрлэж, ажиллагаанд 24 буюу 44.4 хувь нь хуулийн хугацаанд шалгагдаж байна.

            Зөрчлийн шинжтэй 138 гомдол мэдээллийн 84 буюу 60.8 хувь нь зөрчлийн хэрэг нээсэн болон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 39 буюу 28.2 хувь нь зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, 1 буюу 0.7 хувь нь харьяаллын дагуу шилжүүлж, хүлээн авсан зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 124 буюу 89.8 хувийг шийдвэрлэж, ажиллагаанд 14 буюу 10.1 хувь нь шалгагдаж байна.

1.2 Хүлээн авсан гомдол, мэдээллийн төрлөөр нь харуулбал:

  • Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 6 буюу 3.1 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 25 буюу 13 хувь
  • Хулгайлах 9 буюу 4.6 хувь
  • Дээрэмдэх 1 буюу 0.5 хувь
  • Залилах 5 буюу 2.6 хувь
  • Мал хулгайлах 1 буюу 0.5 хувь
  • Хүүхдийн эсрэг 3 буюу 1.5 хувь
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 2 буюу 1 хувь
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 29 буюу 15.1 хувь
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 1 буюу 0.5 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 20 буюу 10.4 хувь
  • Бусад 90 буюу 46.8 хувийг тус тус эзэлж байна

2022 оны 01 дүгээр сард нийт 2565 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /1590/-тай харьцуулахад 975 буюу 16.1 хувиар өссөн байна.

Үүнд: Ердийн журмаар 3475 иргэнийг 63955.0 мянган төгрөгөөр, 90 зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээж материалжуулан шалгасан ба үүнээс: хялбаршуулсан журмаар 54 иргэнийг 16600.0 мянган төгрөгөөр торгосон, 20 иргэнийг торгож, эрх хассан, 9 иргэнийг баривчилж тус тус шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна