/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 02 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 02 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

Нэг. БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ

1.1  Тус хэлтэс нь 2022 оны 02 дугаар сарын байдлаар нийт 354 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэснээс 76 буюу 21.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 278 буюу 78.5 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тус тус эзэлж байна. Үүнээс урд оны үлдэгдэл 26, тухайн онд шинээр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 328 гомдол мэдээлэл хүлээн авч, нийт 354 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үе /317/-той харьцуулахад 37 нэгжээр буюу 11.7 хувиар өссөн байна.

1.2          Хүлээн авсан гомдол, мэдээллийн төрлөөр нь харуулбал:

  • Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 7 буюу 1.9 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 49 буюу 13.8 хувь
  • Хүчиндэх 1 буюу 0.2 хувь
  • Хулгайлах 14 буюу 3.9 хувь
  • Дээрэмдэх 3 буюу 0.8 хувь
  • Залилах 6 буюу 1.7 хувь
  • Хөрөнгө завших 2 буюу 0.5 хувь
  • Мал хулгайлах 2 буюу 0.5 хувь
  • Хүүхдийн эсрэг 4 буюу 1.1 хувь
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 2 буюу 0.5 хувь
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 56 буюу 15.8 хувь
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 1 буюу 0.2 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 34 буюу 9.6 хувь
  • Бусад 173 буюу 48.8 хувийг тус тус эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 16 буюу 37.2 хувь нь согтуугаар, 3 буюу 6.9 хувь нь эмэгтэй хүн оролцож, 7 буюу 16.2 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн бол бүлэглэн болон хүүхэд оролцож үйлдэгдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй.

Гэмт хэргийн улмаас нийт 43 хүн хохирч, үүнээс 3 хүн нас барж, 20 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 3 нэгжээр буюу 100 хувиар өсч, гэмтсэн хүн 1 нэгжээр буюу -4.7 хувиар буурсан байна.

Нийт хохирсон иргэдийн 17 буюу 39.5 хувь нь эмэгтэй, 26 буюу 60.5 хувь нь эрэгтэй хүн байх ба үүнээс 2 хүүхэд хохирсон байна.

2022 оны 02 дугаар сард нийт 5513 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /2635/-тай харьцуулахад 2878 буюу 2 дахин өссөн байна.

Үүнд: Ердийн журмаар 5442 иргэнийг 174500.0 мянган төгрөгөөр, 209 зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээж материалжуулан шалгасан ба үүнээс: хялбаршуулсан журмаар 125 иргэнийг 31165.0 мянган төгрөгөөр торгосон, 38 иргэнийг торгож, эрх хассан, 24 иргэнийг баривчилж тус тус шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна