/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ

Тус хэлтэс нь 2022 оны 04 дүгээр сарын байдлаар нийт 678 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэснээс 147 буюу 21.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 531 буюу 78.3 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тус тус эзэлж байна.                            

Үүнээс өмнөх үлдэгдэл 26, тухайн онд шинээр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 652 гомдол мэдээлэл хүлээн авч, нийт 678 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үе /563/-тай харьцуулахад 115 нэгжээр буюу 20.4 хувиар өссөн байна.

1.1      Хүлээн авсан гомдол, мэдээллийн төрлөөр нь харуулбал:

  • Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 10 буюу 1.5 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95 буюу 14 хувь
  • Хүчиндэх 3 буюу 0.4 хувь
  • Хулгайлах 35 буюу 5.1 хувь
  • Дээрэмдэх 5 буюу 0.7 увь
  • Залилах 16 буюу 2.3 хувь
  • Хөрөнгө завших 6 буюу 0.8 хувь
  • Мал хулгайлах 3 буюу 0.4 хувь
  • Хүүхдийн эсрэг 8 буюу 1.2 хувь
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 2 буюу 0.3 хувь
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 152 буюу 22.4 хувь
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 1 буюу 0.1 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 55 буюу 8.1 хувь
  • Бусад 287 буюу 42.3 хувийг тус тус эзэлж байна.

БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ

Цагдаагийн хэлтсийн хэмжээнд 2022 оны 04 дүгээр сарын байдлаар нийт 72 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /52/-с 20 нэгжээр буюу 38.4 хувиар өссөн.

ЗӨРЧИЛ

2022 оны эхний 04 сард нийт 11742 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /5350/-тай харьцуулахад 6392 нэгжээр буюу 100 хувь өссөн байна.

Үүнд: Ердийн журмаар 11324 иргэнийг 303060.0 мянган төгрөгөөр, 418 зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээж материалжуулан шалгасан ба үүнээс: хялбаршуулсан журмаар 302 иргэнийг 68405.0 мянган төгрөгөөр торгосон, 103 иргэнийг торгож, эрх хассан, 61 иргэнийг баривчилж тус тус шийдвэрлэсэн байна.

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна