/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 6 ДУГААР САР /ХАГАС ЖИЛ/-д БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 6 ДУГААР САР /ХАГАС ЖИЛ/-д БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭСЭН ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ

Тус хэлтэс нь 2022 оны эхний 06 дугаар сарын байдлаар нийт 1078 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэснээс 247 буюу 22.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 831 буюу 77.1 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тус тус эзэлж байна.                

Үүнээс өмнөх үлдэгдэл 26, тухайн онд шинээр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 1052 гомдол мэдээлэл хүлээн авч, нийт 1078 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үе /825/-тай харьцуулахад 253 нэгжээр буюу 30.6 хувиар өссөн байна.

 

Хүлээн авсан гомдол, мэдээллийн төрлөөр нь харуулбал:

  • Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 12 буюу 1.1 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 159 буюу 14.7хувь
  • Хүчиндэх 6 буюу 0.5 хувь
  • Хулгайлах 59 буюу 5.4 хувь
  • Дээрэмдэх 6 буюу 0.5 увь
  • Залилах 32 буюу 2.9 хувь
  • Хөрөнгө завших 7 буюу 0.6 хувь
  • Мал хулгайлах 4 буюу 0.3 хувь
  • Хүүхдийн эсрэг 11 буюу 1.0 хувь
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 6 буюу 0.5 хувь
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 272 буюу 25.2 хувь
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 1 буюу 0.09 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 74 буюу 6.8 хувь
  • Бусад 429 буюу 39.7 хувийг тус тус эзэлж байна.

 БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ

Тус дүүрэгт 2022 оны эхний 06 дугаар сарын байдлаар нийт 118 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /70/-с 48 нэгжээр буюу 68.5 хувиар өссөн.

ЗӨРЧИЛ

 2022 оны эхний 05 сард нийт 15142 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /6870/-тай харьцуулахад 8272 нэгжээр буюу 100 хувь өссөн байна.

Үүнд: Ердийн журмаар 14621 иргэнийг 393090.0 мянган төгрөгөөр, 521 зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээж материалжуулан шалгасан ба үүнээс: хялбаршуулсан журмаар 309 иргэнийг 94885.0 мянган төгрөгөөр торгосон, 137 иргэнийг торгож, эрх хассан, 71 иргэнийг баривчилж тус тус шийдвэрлэсэн байна.

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна