/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Статистик мэдээ / БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 7 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

БАГАНУУР ДҮҮРЭГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 7 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭСЭН ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ

Тус хэлтэс нь 2022 оны эхний 07 дугаар сарын байдлаар нийт 1214 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэснээс 278 буюу 22.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 936 буюу 77.1 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тус тус эзэлж байна.                

Үүнээс өмнөх үлдэгдэл 26, тухайн онд шинээр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 1188 гомдол мэдээлэл хүлээн авч, нийт 1188 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үе /931/-тай харьцуулахад 257 нэгжээр буюу 21.6 хувиар өссөн байна.

Хүлээн авсан гомдол, мэдээллийн төрлөөр нь харуулбал:

  • Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 16 буюу 1.3 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 176 буюу 14.5 хувь
  • Хүчиндэх 6 буюу 0.4 хувь
  • Хулгайлах 76 буюу 6.3 хувь
  • Дээрэмдэх 6 буюу 0.5 хувь
  • Залилах 35 буюу 2.8 хувь
  • Хөрөнгө завших 7 буюу 0.6 хувь
  • Мал хулгайлах 5 буюу 0.4 хувь
  • Хүүхдийн эсрэг 11 буюу 0.9 хувь
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 6 буюу 0.5 хувь
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 320 буюу 26.3 хувь
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 1 буюу 0.08 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 81 буюу 6.6 хувь
  • Бусад 468 буюу 38.5 хувийг тус тус эзэлж байна.

БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ

Тус дүүрэгт 2022 оны эхний 07 дугаар сарын байдлаар нийт 134 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /90/-с 44 нэгжээр буюу 32.8 хувиар өссөн.

ЗӨРЧИЛ

 2022 оны эхний 07 сард нийт 20395 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /11752/-тай харьцуулахад 8643 нэгжээр буюу 73.5 хувь өссөн байна.

Үүнд: Ердийн журмаар 19617 иргэнийг 535060.0 мянган төгрөгөөр, 777 зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээж материалжуулан шалгасан ба үүнээс: хялбаршуулсан журмаар 554 зөрчилд 133215.0 мянган төгрөгөөр торгосон, 219 иргэнийг торгож, эрх хассан, 106 иргэнийг баривчилж тус тус шийдвэрлэсэн байна.

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна