/ / БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Баяр наадмын өдрүүдийн нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалт, зохицуулалтыг нийт бие бүрэлдэхүүн амжилттай зохион байгууллаа.
    Баяр наадмын өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч нараас төөрсөн бага насны 7 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийг тайлбарлан анхааруулж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэх чиглэлээр сануулах хуудсыг өгч ажиллалаа. Мөн утасны дугаарыг тэмдэглэсэн цаасан бугуйвч 300 ширхгийг бага насны хүүхдүүдийн гарт зүүж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд биечлэн өгч ажиллалаа.
АМАР АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна