/ Бидний тухай / Газар нэгж / Дотоод хяналт аюулгүй байдлын газар / ГАЛТ ЗЭВСЭГ ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ ЭЗЭМШИГЧ ӨӨРЧЛӨХ ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ГАЛТ ЗЭВСЭГ ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ ЭЗЭМШИГЧ ӨӨРЧЛӨХ ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Галт зэвсэг өгч байгаа болон авч буй 2 тал нь:

  • ГАЛТ ЗЭВСГИЙГ ШИЛЖҮҮЛЭН БҮРТГЭХИЙГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ. /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд/
  • НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛСАН ХУДАЛДАХ ХУДАЛДАН АВАХ БОЛОН БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭ; ӨВЛӨЛИЙН ГЭРЧИЛГЭЭ

Галт зэвсэг өгч байгаа иргэн, байгууллага нь:

  • ГАЛТ ЗЭВСГЭЭ ХАРЬЯА ДҮҮРГИЙНХЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЖИЛ БҮР БҮРТГҮҮЛСЭН, ТАТВАР ТӨЛСӨН ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙЛГЭСЭН БАЙХ. /гэрчилгээний 14, 15-р хуудас/
  • ХУУЧИН ЭЗЭМШИГЧИЙН ОРШИН СУУХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС ХАСАЛТ ХИЙЛГЭСЭН ТЭМДЭГ ДАРУУЛСАН БАЙХ.

Галт зэвсэг авч  байгаа иргэн нь:

  • 2*3 ХЭМЖЭЭНИЙ ЗУРАГ 3 ХУВЬ /одоо үеийн/
  • ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР. /эсвэл лавлагаа/
  • ОРШИН СУУГАА ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН ТОДОРХОЙЛОЛТ. /эсвэл лавлагаа/
  • ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАХАД ХАРШЛАХ ӨВЧИН, ГЭМТЭЛ СОГОГГҮЙГ ТОДОРХОЙЛСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУДАС. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягтын дагуу/
  • ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР. /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092/
  • ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ /Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
  • ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 5000 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ / Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очиж, эсвэл татварын газрын цахим хуудаснаас код авч, дурын банк-д тушаана /

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна