/ / "Ачаа тээвэр" арга хэмжээ явуулав.

"Ачаа тээвэр" арга хэмжээ явуулав.

Тус цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас “Ачаа тээвэр” арга хэмжээг 2014 оны 11-р сарын 05-наас 10-ны өдрүүдэд зохион явуулсан.

Хүйтний эрч чангарч нүүрс тээвэрлэх ачааны авто машины хөдөлгөөн ихсэн, дамжин өнгөрч буй ачааны авто машины жолооч нар техникийн тодорхойлолтод заагдсанаас илүү ачаа ачих, зориулалтын бус өндөрлөгөө хийх, ачааны хучлага хэрэглэхгүй гүйцэд хучихгүйгээс зам талбай дээр нүүрс унах, улмаар зөрж өнгөрч буй тээврийн хэрэгслийн шил толийг хагалах, зам тээврийн осол гарах нөхцөл бий болж байгаа тул дээрх зөрчлийг таслан зогсоох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажилласнаас техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн ачаа ачсан 117, хучлага хэрэглээгүй 24, нийт 141 жолоочийг 705.000 төгрөгөөр торгож зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна