/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 шинэчлэгдсэн /382 хуучин батлагдсан байсан/, 383, 384 дүгээр “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”,“Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам”, “Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлт, үнэмлэхний загвар батлах тухай”  тушаалаар тус тус батлан, улсын нэгдсэн бүртгэлд оруулж, тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 424 дүгээр тушаалаар дээрх дүрмийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн цагдаагийн ажилтныг сонгон шалгаруулах, сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, олон нийтийн цагдаагийн ажилтныг бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлуулах, тэдэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээний төслийг боловсруулах, урамшлын хэмжээг тогтоох, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Олон нийтийн цагдаагийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих” код, журмыг боловсруулж батлуулах, олон нийтийн цагдаагийн ажилтны анкет, хувийн хэрэг хөтлөх тухай зааварчлага, үнэмлэхний загвар, ажил дүгнэх үзүүлэлт, эрүүл мэндийн хуудасны үлгэрчилсэн загваруудыг гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулсан.

Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан нийслэлийн хэмжээнд 190, 21 аймгийн 442 иргэнийг олон нийтийн цагдаагийн ажилтнар бэлтгэх  21 хоногийн сургалтанд хамруулан, шалгалтыг авч “Сертификат” олгосон. Сургалтыг нийт 120 цагийн үүнээс 40 цагийн танхимын, 80 цагийн үйлдвэрлэлийн дадлагад хамруулсан.

НИТХ-аас  нийслэлийн хэмжээнд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшил, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын үардлыг шийдвэрлэж өгсөн. Сургалтанд хамрагдан төгссөн 171 олон нийтийн цагдаагийн  ажилтныг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргийг нь гүйцэтгүүлэн ажиллаж байна.

Энэ онд Баян-Өлгий /3/, Баянхонгор /28/, Говь-Алтай /21/, Дорноговь /22/, Сэлэнгэ /16/, Ховд /11/, Хөвсгөл /2/ аймгууд  нийт 103 олон нийтийн цагдаагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа ба бусад аймгийын Засаг дарга, ИТХ-аас урамшил, хөдөлмөр аюулгүй байдлын хувцасны зардлыг  шийдвэрлэж өгөөгүй, төсөв хөрөнгө байхгүй байна гэдэг шалтгаанаар хүлээгдэж байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна